За тэр ч яахав, өдрийн турш нэг л ядраад, хуурайшаад, загатнаад, сонин оргиод байдаг даа. Тэр муухай мэдрэмжийн эсрэг цацлага гээд сайхан бүтээгдэхүүн байна аа. Манайхан энгэсэг шингээгч гэж ойлгоод байдаг ч бүгд энгэсэг шингээх зориулалттай байдаггүй тул хамаагүй цацвал будгийг юу ч үгүй, өм цөм урсгах аюултай. Энэ нунтаг энгэсэг хэрэглэдэг хүмүүст илүү хамаатай шүү.
Хавар, зун хэрэглэх хамгийн дуртай мист:
The Face Shop - Floral Water Mist /SPF 8/ 18900₮
Цэцэгний үнэртэй, нарны SPF 8 хамгаалалттай - тэр нь яг юу гэсэн үг юм бол гэж бодож байвал Энд дарж нарны хамгаалалтын тухай уншаарай
Дезодарант шиг маш нарийн ширхэгээр цацагддаг нь маш их таалагддаг. Яг нэгэн жигд, хөнгөхөн пшшшшшшшт гээд л болоо.
L'Occitane - Hydration Face Mist 20000₮
Чийгшүүлэх үйлчилгээтэй, мөн адил дезодарантан цацагчтай.
L'Occitane - Fresh Summer Mist - Verbena 35000₮ /энэ ойрд зарагдахгүй байгаа юм шиг байна лээ, УБ-т/
Би энэ Verbena-тай бүх бүтээгдэхүүнүүдэд нь дурлачихсан. Үнэр нь ёстой гоё санагддаг. Гэхдээ хүн бүрт таалагддаг үнэр биш, их содон хэрнээ зөөлөн. Үнэртэй усыг нь түрхчихсэн явж байсан чинь манай найз залуу чамаас яагаад барааны саван үнэртээд байна аа л гэж авсан шүү.
Avene - Eau Thermale
Үүнийг будагны гадуур цацдаггүй. Нүүрээ цэвэрлэчихээд чийгшүүлэх маягаар тоникний оронд хэрэглэдэг. Харамсалтай нь УБ-т худалдаалдаггүй. Хуурай арьстай хүмүүст уг нь маш гоё.
L'Occitane - Immortelle Brightening Mist 25000₮
Цайруулах үйлчилгээтэй цацлага. Мөн будагны гадуур хэрэглэх зориулалтгүй. Цайруулах үйлилгээ нь тийм сайн биш ч маш гоё үнэртэй, мөн сайн чийгшүүлдэг.
Mild shop-н JUJU цацлагын талаар эндээс уншаарай
Та RainbowGl Facebook group-d энд дарж нэгдэнэ үү (:
Avene Thermal Spring Spray би бас хэрэглэдэг юм.
ReplyDeleteБудагны дээрээс цацаж болно шүү ;) Халуун рашааны байгалийн ус болохоор элдэв янзын найрлагагүй нь таалагдсан. Гэхдээ миний бодлоор хуурай арьстай хүнээс илүү энгийн арьстай хүнд зүгээр юм шиг ээ. Би нүүрээ угаачаал шууд түрхэхээр таталдуулаад бх шиг санагдсан. Харин өдөртөө хуурайшаад бх шиг санагсан үедээ цацахад бол дажгүй шүү.
avene avsii shuu :) gkk
ReplyDeleteyr ni mist-g budagtai budaggui ali ch ued tsatsaj boloh uu
ReplyDelete