Wednesday, February 12, 2014

Гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдэд байдаг хортой бодисууд.



-SODIUM LAURETH SULFATE - энэ нэгдэл нь аливааг субстанцийг хөөсрүүлж өгдөг тул шампунь, саван, нүүрний саван гэх зэрэг хөөсөрдөг бүхий л бүтээгдэхүүнүүдэд байдаг. Яг энэ найрлагаас болж аливаа бүтээгдэхүүн санаандгүй нүдрүүгээ оруулахад хорсож өвддөг. Бид хөөс гарч байвал л цэвэрлэж байна гэдэг буруу ойлголттой, гэвч үнэн хэрэг дээр ихэнх хөөс /энэ нэгдлээс үссэн хөөс/ нь арьсыг хуурайшуулж, хатаадаг. Үнэтэй байхаараа чанартай байдаг гэдэг нь байнга үнэн байдаггүй ч, хямд, өдөр тутмын шампунь, оо авахаас татгалзаарай. Учир нь тэд яг энэ найрлагыг маш ихээр агуулж байдаг ба буйл өрөвсөл, цус гаралт, үс уналт зэргийг үүсгэж байж болзошгүй.


DBP - DIBUTYL PHTALATE - хумсны лакуудад ихээр агуулагддаг. Аливаа гадаргууг гялгар болгох үүрэгтэй. Аймшигтай нь биенд ихээр хуримтлагдвал нөхөн үржихүйн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлөөд зогсохгүй гений мутацид далдуур нөлөөлдөг. Байнга хумсаа буддаг бол хэдэн өдөр ч болтугай завсарлаад үзээрэй.


 BHA - BUTYLATED HYDROXYANISOLE - Хүнс ба гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг хадгалах хугацааг уртасгагч нэгдэл. Бид өнөө үед эрүүл хооллож үнэхээр чадахгүй байна, дээр нь өдөр бүр олон янзын бүтээгдэхүүн хэрэглэж өөрсдийгөө хордуулдаг гэж бодохоор их хэцүү байгаа биз. Мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж уур уцаартай болгохоос эхлээд сэтгэцийн өвчлөлд хүргэх магадлалтай ба арьсыг маш эмзэг болгодог.

Өнөөдөр 3ханыг дурдлаа. Цаашид ийм төрлийн нйитлэл их бичихийг хичээнэ.
Танд энэ нийтлэл сонирхолтой санагдсан бол энд дарж өөр нэгэн нийтлэл уншаарай.

RainbowGl Фейсбүүк группд энд дарж нэгдээрэй.

1 comment:

  1. Тэгээрэй. Парабон, Амоны нэгдэл зэрэг (<- Энэ 2ыг ч чамаас сурсан кк) юу юу орсон бвал хэрэглэхгүйг хичээдэг зэргээ бичээрэй;) Би энэ талын ямар ч мэдлэггүй. Сайн сурагч болъё гэж бодоод бгаа кк

    ReplyDelete