Sunday, February 2, 2014
ATTIRANCE - Apple Face Exfoliator
Хаанаас авсан: Attirance (Гранл Плазагийн 2 давхарт)
Үнэ: 50000₮
Attirance хэмээх испанийн органик брэндийн нүүрний арьс гуужуулагч. Уг брэнд 100 хувийн органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдтэй УБ-ын цөөхөн хэдэн гоо сайхны дэлгүүрүүдийн нэг. Үнэтэй талдаа ч ихэнх бүтээгдэхүүнүүд нь маш их таалагддаг. Уг гуужуулагч нь алимны ясны орцтой ба яг шинэхэн ногоон алимны үнэртэй. Яснууд нь үл ялиг том ширхэгтэй тул маш зөөлөн, болгоомтой иллэг хийх маягаар нүүрээ цэвэрлээд бүлээвтэр усаар угаана. Хэтэрхий ширүүн үрвэл нүүрний артсан дахь бичил судсууд хагарах аюултай. Долоо хоногт 2-оос илүүгүй хэрэглэнэ. Арьсаа тогтмол гуужуулж байвал элдэв юм бага гарах ба арьс гэрэлтсэн толигор болдог. Бид дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотод амьдардаг учраас заавал гуужуулагч хэрэглэж гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай. Дээрх гуужуулагч миний аоьсанл маш сайн таарсан ба 7 сар хэрэглэсэн тул сард ~7000 зарсан бөгөөд маш ашигтай наймаа гэж үзсэн болно.
Labels:
Арьс арчилгаа,
гуужуулагч,
Цэвэрлэгч
Subscribe to:
Post Comments (Atom)
Goy medeelel oruulj bgaad bayrlalaa, bugdiig n ehnees n duustal unshij bn..., hudaldaj avah zuilsiinhee jagsaaltiig ch gargav :-)
ReplyDeleteСэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа, цаашдаа улам их баяжуулаад явна аа! :D FB-тэй бол https://www.facebook.com/groups/1379129149021111/ ийшээ request явуулаад нэгдээрэй :D
Delete