Хаанаас авсан: HK airport
Үнэ: - Улаанбаатар Их дэлгүүрт 140000₮
Хөгшрөлтийн эсрэг маш сайн серум, дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн хамгийн дуртай хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн юм. Шаргал, өтгөвтөр бүтэцтэй. Нүүрээ сайтар цэвэрлээд тоник-н араас нэг пипетка /сордог татуурга/ жигд түрхэхэд хангалттай. Маш сайн шингэдэг. Ер нь 28-аас дээш насны бүсгүйчүүдэд байнга хэрэглэхэд тохиромжтой. Гэвч хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд хөгшрөх явцтай тэмцдэг тул заавал олон давхар үрчлээстэй болтол хүлээх шаардлагагүй. 20 нас гарсан охид угжиж эхлэх гэж буй арьсаа чангалан, хөгшрөх явцыг удаашруулах зорилгоор нэг шилний талыг сар хэрэглээд, үлдсэнг нь сэрүүн нөхцөлд хадгалж байгаад хагас жил, эсвэл 3 улиралын дараа хэрэглэж болно. Ер нь ингэвэл ч илүү үр дүнтэй. Залуу охид байнга хэрэглэвэл артсны өөрөө нөхөн төлжих чадварыг бууруулах аюултай тул заавал бага багаар, хэсэгчлэн хэрэглээрэй.
This comment has been removed by the author.
ReplyDeleteСайн уу.
ReplyDeleteБлог чинь маш их таалагдлаа. Яг л авмаар байна гэж бодож байсан бүтээгдхүүнүүдийг тавьжээ :)
Чи өөрөө хэдтэй вэ, бас ямар арьстай яаж хэрэглэдэг ээ хуваалцаач тэгхүү?
Монголоос авсан уу ? Тестэр нь байдаг болов уу?
Би саяхан солонгосын Sum:37гийн ком хэрэглээд харшил өгөөд эмзэг арьстай болчхоод л бна. Шинэ юм хэрэглэхээс жоохон айгаад л бдаг ххэ.
Hi, сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа! Би 22-той, хуурай, эмзэг арьстай. Бас элдвийн юм хольж түрхээд харшламтгай болгочихсон. Үүнийг нүүрээ цэвэрлээд, тоник түрхснийхээ дараа алган дээрээ нэг дуслыг дусаагаад жигд түрхдэг (:
DeleteХэхэ. Тэгвэл очоод аваад үзнээ. Баярлалаа.
DeleteНэг хүсэлт байна. Зөвөөр ойлгоорой. Чи бүтээгдхүүнээ үйлчилгээ зааврыг нь тайлбарлахаас илүү өөрт чинь яг ямар бсан ямар өөрчлөлт бна гэдэг өөрийн сэтгэгдэлээ бичиж бвал их баярлана шүү. Яагаад гэвэл заавар хэрэглээг нет, өөрийх нь саитнаас ороол уншчиж болно.
za tegne ee, bayarlalaa (:
Delete