Wednesday, February 12, 2014

Солонгосын Гоо Сайхны Брэндүүдийн Талаар.

Нодлин жилээс эхлэн Солонгосын гоо сайхны брэндүүд дэлхий даяаар маш их эрэлт хэрэгцээтэй болсон. Энэ нь тэдний гоо сайхны салбарын хөгжлийг харуулахын сацуу дэлхийд урлаг соёлоо K-pop, K-drama нараар ямар сайн сурталчилж чадсаны шууд тусгал юм. Тэд зөв бодлогоор дэлхийд яаж асар хурдан хугацаанд нэрээ гаргаж болдгийг яруу тод харуулсан.

Би хувьдаа K-pop, K-drama огт сонсож, үздэггүй. Айлын соёлын дайралт, тархи угаалтнаас өөрийгөө хамгаалъя гэж боддог. Гэвч тэд үнэхээр боломжийн үнээр гайгүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаад байгаа тул зарим нэг зүйлсийг хэрэглэдэг. Ингээд Монголчуудын дунд хит болоод байдаг хэдэн брэндийг товч танилцуулъя.

High End / luxury буюу тансаг хэрэглбээ талдаа орно/:

O HUI


LG Household & Healthcare гээд цахилгаан бараанаас авахуулаад маш олон төрлийн компанийг өөртөө багтаасан корпорацийн гоо сайхны нэгэн брэнд юм. Дашрамд дурьдахад Lacvert, Isa Knox, Fabianne, Beyond гэх зэрэг маш олон брэндүүд багтдаг. Нэгэн үед Улаанбаатар даяаар хэрэглэсэн Elastine хүртэл эднийх. Инээдэмтэй байгаа биз, нэг л компани зах зээл дээр нэг л зүйлийг зарахын тулд олон янзаар нэрлээд, уутлаад байгаатай агаар нэг л дээ. Хэрвээ маркетинг-ээр ажиллаж сурдаг бол branding-ийг маш сайн ойлгож байгаа байх. 

O HUI тансаг зэрэглэлдээ ордог тул мэдээж энгийн хүнд хямд биш. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг шинжлэх ухааны дэвшилтэй холбоно гэсэн уриатай. Stem cell technology-г анх нэвтрүүлсэн компаниудын нэг юм. Хэрэглэж үзсэн хүмүүс нь ам сайтай л байдаг юм байна лээ. Би айхтар хэрэглэж байгаагүй болохоор тэр нь тийм энэ нь ийм гэж хэлж чадахгүй нь.

HERA

LG-тэй өрсөлдөгч бас нэг том корпораци болох Amore Pacific-ийн охин компани. AP-д Laneige, Mamonde, IOPE, Innisfree, Etude Houses, Espoir, Sulwhasoo гэх зэрэг маш олон брэндүүд харъяалагддаг. 95 онд гарсан анхдагч Солонгос high end брэнд байдаг. УБ-д олдоц муу тул хэрэглэж үзсэнгүй. 

Low end / roadshop /өргөн хэрэглээний, хямдавтар/

The Face Shop

Манайд орж ирээд их удсан даа. Гайгүй үнэтэй, дажгүй юм ихтэй болохоор боломжийн л санагддаг юм. Мөн LG корпорацийнх. 2003 онд анх нээгдэж байсан бол 2005 он гэхэд дэлхий даяаар 500 дэлгүүртэй болсон байдаг нь мөнгө байгаад сайхан санаа, гүйцэтгэлээр юу хийж болдогийг харуулж л дээ.

Etude House 


Өсвөр насны охидод зориулагдсан. Хэд гурван хөөрхөн хэрэгслээс нь сонирхож авна уу гэхээс арьс арчилгаа нь ёстой таарахгүй вм байна лээ. Эрүүл, маш залуу арьсанд л таарах юм шиг. 

Иймэрхүү нийтлэл таалагдаж байвал хуваалцаарай мөн сэтгэгдлээ үлдээгээрэй.

Мөн та манай ФБ группд нэгдэхийг хүсвэлэнд дараарай.

Групп дээр нүүрээ хэрхэн цэвэрлэх талаар анхны видеог оруулсан байгаа шүү (:


7 comments:

  1. taalagdaj bnaa.iluu ihiig medhiig husch bna. odoo 29 nastai. 4r kursees l pudr tavij ehelsen. odoo ch barag uur yum nemdeggui. nudend teni, sormuusnii budag hereglene gedeg bol aimar zuil. nulims ursaad alingaa alddag blhoor.kontur l hereglej bsan. gehdee udriin tal hureegui bxad l ehneesee arilchixsan bdag yum. geh metchilen. huurai aristai blhoor batga ene ter deer sanaa zovj bsangui.ugluu oroidoo tseverleed l tosoo turhdeg bsan.gaigui l bdag bsan. odoo bol harin yagaad ch aris maani ungu orohgui yum.neg l barzgar aimar bna. urid bol mask taviad, uuraar utaad ayataihan boldog bsan. odoo bur zasal avaxgui yum? zav bval zuvluguu ugch tus bolooroi. bas buteegdehuuniin himiin nairlagiin talaar medeelel uguuch? za bayarlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. bayarlalaa, harin huurai aris ih osoltoi aluu baihad gaigui baij baigaad nas yavahaar, esvel joohon yadrahaar l barzaigaad hugshruud, ungugui bolood irdeg. odoo hamgiin chuhal n saitar chiigshuuleh, illeg hiiij tsusnii ergeltiig n saijruulah, tejeel uguh. Dotroosoo sain uurgaar bayalag huns heregleerei +us! himiin nairlaguudiin talaar neleen heden niitlel bichsen shuu найрлага гээд блогийн зүүн дээд булангаас хайхад л гарч ирнэ!

      Delete
  2. bayarlalaa.unetei zuvluguu bna.ajil amidrald ni amjilt husie. hobby-goo ch bas urgeljluuleerei. bidend uguujuu ugch bdag yum shuu.bayarlalaa.

    ReplyDelete
  3. bayarlalaa.unetei zuvluguu bna.ajil amidrald ni amjilt husie. hobby-goo ch bas urgeljluuleerei. bidend uguujuu ugch bdag yum shuu.bayarlalaa.

    ReplyDelete
  4. Танай блог үнэхээр хэрэгтэй блог байна.... Монголд гоо сайхны блог ховор. Байнга зочилно оо.

    ReplyDelete