Tuesday, February 11, 2014

Биеийн арьс арчилгаа

Биеийн арьс арчилгаа нэн тэргүүнд хувь хүний ариун цэврээс эхэлнэ гэж бодож байна. Ариун цэвэр сахиж байна гээд өдөр бүр усанд ороод арьсаа хуурайшуулаад байж бас болохгүй л дээ. Хүн өөрийн биеээ сайтар ажиглаж долоо хоногт яг хэдэн удаа усанд орвол сайхан таарж байна вэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Ер нь Facebook-ийн RainbowGl групп дээр ирж буй ихэнх асуултуудыг харахад өөрийнхөө арьс, биений онцлогийг сайн мэддэггүй, ажиглаж үзээгүй мэт сэтгэгдэл төрж байна л даа.

За тэр ч яах вэ. Тэгэхээр ариун цэвэрдээ маш их ач холбогдол өгч байгаарай. Өдөр бүр усанд орохгүй ч эмзэг эрхтэн, суга, хөл, хүзүү зэргийг өдөр бүр сайтар цэвэрлэх хэрэгтэй. Энэ ч ойлгомжтой байх. Гэвч маш гоё нүүрээ будаж, брендийн цүнх барьсан хиртэй хүзүүтэй бүсгүйчүүүдтэй УБ-т багагүй таардгаа нуух юун.

2 долоо хоногт нэг удаа биеийн арьсаа гуужуулж байх хэрэгтэй. Би гуужуулагч худалдаж авах дургүй. Нэгт мөнгөний гарз, хоёрт өөрөө хийсэн нь хамаагүй үр дүнтэй байдаг. 

DIY Body Scrub - Гар доорх материалаар гуужуулагч хийх нь:


3 халбага оловийн тосыг /онгон байвал их сайн :P/ 3 халбага бор сахартай холиод л биеээ үрээд угаачихна. Газрын татах хүчинд автан бидний бие жил ирэх тусам унжиж байдаг тул угаахдаа заавал доороос нь дээш нь угааж байвал зүгээр. Улам их тэжээл өгмөөр байвал үүн дээр зөгийн бал нэмж болно. Мөн нимбэгний шүүс нэмж хольвол давхар цайруулах үйлчилгээтэй болно шүү. 

Өөрөө юм хийж завааруулах дургүй бүсгүйчүүд арьсны онцлогтоо тааруулан гуужуулагч бүтээгдэхүүн авч хэрэглэж бололгүй яах вэ. Арьсаа гуужуулах нь цусны эргэлт сайжруулж, целлюлит үүсэхээс сэргийлэхээс гадна үхжсэн арьсыг зайлуулж булбарай болгоно. 

Мөн усанд орж гарч ирэнгүүтээ цаг алдалгүйгээр биеээ тослож чийгшүүлэх хэрэгтэй.

Биений илүүдэл үсийг хусаж болох ч миний туршлагаар хамгийн үр дүнтэй арга бол вакс юм. Вакс мөн олон төрөл байдаг. Гэртээ хийж болох ч анх удаа бол заавал мэргэжилийн хүнээр хийлгэсэн нь зөв шүү. Вакснаас харшилдаг хүн байдаг. Мөн төмөр үс хусагчнаас харшлаад арьсаа биржийлгэсэн тохиолдлууд ч байдаг. Лазерт ороод арьсаа маш муухай гэмтээсэн хүмүүс олон байдаг тул тун болгоомжтой байгаарай.

Биеийн тос, шүршүүрийн тоснуудын шүүмжийг тусад нь хүргэх болно оо. 

Та манай ФейсБүүк групп-д энд дарж нэгдэж болно (: 


3 comments:

  1. Virgin Olive oil gkkk, hanaagui olive oil gej orchuulbal zuv bhaa. Shuugeegui ch gehiimuu. Olive oil+zugiin bal+nimbegnii shuus holiod sugah, tsawi geh met haralsan biyiin hesegtee tawihad yanztai tsairdag. yalamguya tursunuu daraa nusuunii ulmasa haralsan, nuur sevhtsen busguichuuded ur duntei. Daanch bainga tawihgui bol butsaad l haralchihdag. 7 honogt 2-3 udaa tawih zugeer.
    :) tegj bgd neg nartai shn udur arisaa guujuulnaa yaahaw

    ReplyDelete
  2. bor sahar gj buram mon u, bi korea bor sahar ged avsan ym, uutan dotroo zadlaagui bhda boognorch hatuuraagui bsan, getel uutiig n zadlaad amiig n darchihsan baisan hernee hoorondoo baritsaldaad hatuu bolchihson bh ym, eniig ashiglah bolomj bnu

    ReplyDelete