Нэг үе гоо сайхны брэнд бүр ББ гэж нэг крем гаргаж хүн бүр авч хэрэглэсэн билээ. Би яаж дутах вэ, хэд хэдийг авснаа бичье.
ББ крем-ийг солонгос бүтээл гэдэг нь төөрөгдөл юм. 1950-иад оны үед нэгэн герман гоо сайхны мэс засалч өвчтөнүүддээ анх арьс арчилгаа ба нүүр будгийн элементүүдийг агуулсан ББ крем гээчийг хийж өгдөг байсан байна. Солонгосууд угаас даган дууриах, юуг ч солонгосжуулах төрөлхийн авъяастай юм болохоороо энэ ойлголтыг өргөжүүлээд бараг л өөрийн болгоод авсан даа.
Beyond - Angel Aqua BB Cream
Үнэ: яг намайг авч байхад 23400₮ байсан ч одоо бүх бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэн.
Усан суурьтай, маш зөөлөн. Таалагдсан.
The Face Shop - Whitening Dual BB
Хоёр жилийн өмнөх зун хөдөө яваад тас хар болж ирээд цайруулдаг гэхээр нь туршсан. Цайруулж сүр болоогүй л дээ, хэхэ. Нэлээн дээхэн үед болохоор үнийг нь санадаггүй ээ, уучлаарай.
Garnier BB Cream
Үнийг нь мөн санадаггүй ээ, уучлаарай. Яг энэ ББ тослог талдаа, тослог холимог арьстай бол тохирор мэт санагдсан. Яг надад бол сайн таараагүй.
Мөн The Face Shop-н HD Perfect BB cream-н талаар энд дарж уншаарай.
Та RainbowGl Фейсбүүп группд нэгдэхийг хүсвэл энд дараарай (:
Hi, BB cream, CC cream, foundation edriin yalgaa ni yu yum boloo heleed ogooch plz :) thx
ReplyDelete