Showing posts with label make-up. Show all posts
Showing posts with label make-up. Show all posts

Wednesday, May 7, 2014

L'Oreal - Lumi Magique - Highlighter Pen




Хаанаас авсан: Naran Mall-н L'Oreal

Үнэ: 19900₮

Highlighter Pen буюу үзгэн гэрэлтүүлэгч. Алдарт Yves Saint Laurent-ы Touche Eclat хэмээх хит бүтээгдэхүүнтэй тун төстэй. Нүдний ойр орчмын арьс, хамарны хоёр талын зураасд их сайн үйлчилдэг. 3 төрлийн өнгөтэй ба маш цайвар, шар царайтай бол 1-р өнгийг, үл ялиг бор туяатай царайтай бол 2-р өнгийг нэлээн бор бол 3-р өнгийг сонгоорой. Худалдагч нь 3 өнгө байдаг гэдгийг ч мэдэхгүй, өнгөгүй гээд байсан шүү, болгоомжтой байхгүй бол. Их таалагдсан, YSL-г арай гүйцэхгүй санагдсан ч үнэндээ таарсан, аятайхан.

Гэрэлтүүлэгч хэрхэн тавих тал дээр их болгоомжтой хандах хэрэгтэй. Монгол, гадаад охидуудын Make Up бичлэгүүд дээр гэрэл, сүүдрийг ихэвчлэн алдаатай тавьж байгаа харагддаг. Хүн хүний нүүрний хэлбэр өөр учраас маш нимгэн, хэд хэдэн хувилбараар туршиж үзэх хэрэгтэй.


Bourjois Blushes - Гайхамшиг #holygrail



Хаанаас авсан: Бишрэлт косметикс

Үнэ: 16000₮ /байсан ч одоо 22800₮ гэж байна/

Bourjois алдарт Chanel Beauty-г эзэмшдэг. Тэдний крем, нунтаг энгэсэг, хацар өнгөлөгчүүд нь яг л Chanel-ийх шиг үнэртдэг ба тун ойролцоо бүтэцтэй байдаг.

Chanel-н хацар өнгөлөгчид хамгийн хямддаа 38 ам.доллараас эхэлдэг бол түүнээс хэд дахин хямд үнээр бараг л ижил бүтээгдэхүүнийг Bourjois-с худалдаж авч болно. L'Oreal нь Lancome-г эзэмшдэг ба энэ байдал тэдний хэд хэдэн бүтээгдэхүүнүүд дээр ч ажиглагддаг. Компаниуд эхлээд тансаг зэрэглэлийн брэндээрээ дамжуулж шинэ бүтээгдэхүүн гаргаад жил орчмын дараа drugstore буюу хямд, хүн бүр авах боломжтой брэнддээ яг ижил бүтээгдэхүүнийг өөр савалгаанд борлуулдаг. Үнэтэй л бол сайн гэсэн үг огтоос биш юм.

За тэр ч яах вэ, энэ хацар өнгөлөгч үнэхээр гоё үнэртэй ба маш гоё бүтэцтэй, будаг биш хацар яг л цаанаасаа ягаараад гэрэлтээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Би хэрэглээд 3 жил болж байна. Яагаад өмнө нь шүүмж бичээгүй юм болов оо гэж гэнэт гайхлаа. Миний Holy Grail буюу бүх цаг үеийн фаворит. Тослог арьстай, батганы сорвитой арьсанд ч сайхан зохидог.

Wednesday, April 23, 2014

Арьс арчилгаа ба Нүүр будгийн Дэс Дараалал

Блог-той болсноос хойш хамгийн их ирсэн асуулт бол нүүр будгийн дэс дараалал юм. Тослог, хуурай, холимог гээд ямар ч арьстай байсан нүүрээ будахын өмнө арьсаа арчилж, тодорхой хэмжээний анхаарал хандуулах хэрэгтэй. Ямар ч гоё будаг, будах чадвар байлаа гэхэд арьс онцгүй байвал муухай л харагдана.





Өглөө арьснаасаа шалтгаалан арьс арчилгаа хийнэ. Ерөнхийд нь дурьдвал:

1. Цэвэрлэгээ (Буцалсан эсвэл хонуулсан усаар хэд зайлах, зөөлөн тосоор иллэг хийж болох юм)
2. Тоник
3. Зовхины тос
4. Эссенц (хэрэглэхгүй ч байж болно)
5. Серум
6. Тос
7. Нарны тос

Энэ бүгдийг хийхэд 15-хан минут л болно, санаа зоволтгүй ((:

Нүүр будалтын дэс дараалал:

1. Праймер (хэрэглэхгүй ч байж болно, арьсны онцлог, тэр өдрийн байдлаас хамаарна)
2. Өө дарагч - суурь будгийн өмнө хэрэглэвэл илүү цэвэрхэн, байгалийнх мэт харагдана
2. Суурь будаг (Ямар арьсанд ямар ямар суурь будаг тохирох талаар энд дарж уншаарай)
3. Гэрэл, сүүдэр (Заавал хэрэглэх ямар ч шаардлагагүй. Өдөр тутамд гялалзуулагчтай сүүдэр хэрэглэх нь таны нүүрийг хэлбэржүүлэх бус "палбийлгаад" байдгийг анхаараарай. )
4. Хацар өнгөлөгч
5. Нунтаг энгэсэг (Заавал нунтаг пудр давхарлах шаардлагагүй, хэт тослог арьстай хүмүүст тохиромжтой)

Тэгээд нүд, хөмсөг, уруулаа хүссэн үедээ хүссэн янзаараа будаарай (:



Та блогийн Фейсбүүк хуудсаар зочлохыг хүсвэл энд дараарай (:

Monday, February 17, 2014

REVLON Photoready - Cream Blush


Хаанаас авсан: УИД 1 давхар, Бишрэлт косметикс-ийн бүх лангуунуудар худалдаалагддаг

Үнэ: 15400₮

Тосон хацар өнгөлөгч нунтагийг бодвол илүү натурал, зөөлөн харагддаг. Нунтаг бүтээгдэхүүн сонгсон бол маш сайн уусгаж, шингээж өгөхгүй бол захаараа ялгарч харагддаг. Энэ гурван өнгө гурвуулаа уусахаараа маш гоё гардаг, бүх төрлийн  арьсны өнгөнд таарахаар.

Хацараа хэрхэн өнгөлөх талаар энд дарж уншаарай (:

Sunday, February 16, 2014

Revlon Lip Butters



Хаанаас авсан: УИД 1 давхар, Бишрэлт косметикс-н бүх лангуунуудаар байдаг

Үнэ: 14000₮

Хоёр жил орчмын өмнөөс худалдаан гарсан эдгээр уруулын "тос"-ууд гарсан дариудаа шуугиан тарьж хүн бүхний дуртай уруулын бүтээгдэхүүн болсон билээ. Тослог, зөөлөн бүтэцтэй тул уруулыг хатаахгүйгээр хөөрхөн өнгө нэмыихдэг. Маш дуртай. Надад байгаа гурван өнгөнуууд нь : 005 - Sugar frosting /бүдэг, бага зэрэг гялалзсан ягаан/, 035 Apple Candy /дунд зэргийн тод улаан/, 015 Tutti Frutti /дунд зэргийн тод улбар шар/.

Улбар шардуу нүүр будалт, тэр дундаа улбар шар уруул өнгөрсөн зун дэлгэрсэн ба энэ хавар зун улам хүчтэй "мода"-нд орох нь ээ. Ази арьсны өнгөнүүдэд маш сайхан зохидог. :D

Jessica Alba
Нэг загвар өмсөгч л юм шиг байна :P

Jason Wu - Runway models

Heidi Klum

Та RainbowGl Фейсбүүк группт энд дарж нэгдээрэй (:

Thursday, February 13, 2014

Dewy make-up буюу чийглэг мэт, гялалзсан арьстай мэт будах нь

Өнгөрсөн зун дэлхий даяаар Dewy make-up маш их дэлгэрч энэ хавар, зун ч улам алдартай болох нь ээ.

RainbowGl-ийн идэвхитэй уншигч хөөрхөн Moji-н зураг

Scarlet Johanson


Солонгосд энэ тренд бүр маш хүчтэй байгаа. Бараг эндээс эхэлсэн ч байж магадгүй санагдаж байна.


Яг ийм гялалзсан, залуулаг төрхийг хэрхэн бүтээх вэ?

1-р арга

Ийм нүүр будагч спонж-ууд гадуур олон харагддаг. Яг иймийг хэрэглэх үү, энгийн хавтгай пролон хэрэглэх үү нь таны дур ч эд арай илүү цэвэрхэн гардаг. Тэгэхээр өөрийн сонгосон хэрэгслээ усаар үл ялиг норгосны дараа суурь будагаа түрхэнэ.

2-р арга

Сүүлийн жилээс мөн их эрэлт хэрэгцээтэй болж буй BB Cushion-ийг ашиглах. Тэдний давуу тал нь сэрүүцүүлэх үйлчилгээтэй ба маш сайн нарны хамгаалалттай байдаг.

Laneige - 42500₮, нэг запастай ирдэг ч аль аль нь 15 грамм тул нийт бүтээгдэхүүн ердийн фаундейшн-ий адил 30 грам л байна.


The Face Shop - Smart Sun Cushion 34000₮ - запасгүй, 10 грамм бүтээгдэхүүн тул маш хурдан дуусдаг.

Гэх мэт өөрийн хүссэн ийм төрлийн бүтээгдэхүүнийг ашиглахад л dewy finish-ийг амархан гарган авдаг.

3-р арга

Өөрийн хэрэглэдэг хүссэн суурь будагаа праймер-тай 1:1 харьцаатай шингэлэн түрхэх. Праймер байхгүй бол шингэвтэр нарны тосоор орлуулж болно.

Амжилт! Туршиж үзээд зургаа Instagram дээр #RainbowGl хаштагтай хуваах эсвэл Фейсбүүкийн RainbowGl группд энд дарж нэгдэн зургаа үзүүлвэл би маш их баярлана шүү.


Wednesday, February 12, 2014

BB Creams - ББ кремнүүдийн тухай

Нэг үе гоо сайхны брэнд бүр ББ гэж нэг крем гаргаж хүн бүр авч хэрэглэсэн билээ. Би яаж дутах вэ, хэд хэдийг авснаа бичье.

ББ крем-ийг солонгос бүтээл гэдэг нь төөрөгдөл юм. 1950-иад оны үед нэгэн герман гоо сайхны мэс засалч өвчтөнүүддээ анх арьс арчилгаа ба нүүр будгийн элементүүдийг агуулсан ББ крем гээчийг хийж өгдөг байсан байна. Солонгосууд угаас даган дууриах, юуг ч солонгосжуулах төрөлхийн авъяастай юм болохоороо энэ ойлголтыг өргөжүүлээд бараг л өөрийн болгоод авсан даа.

Beyond - Angel Aqua BB Cream
Үнэ: яг намайг авч байхад 23400₮ байсан ч одоо бүх бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэн.
Усан суурьтай, маш зөөлөн. Таалагдсан.


The Face Shop - Whitening Dual BB

Хоёр жилийн өмнөх зун хөдөө яваад тас хар болж ирээд цайруулдаг гэхээр нь туршсан. Цайруулж сүр болоогүй л дээ, хэхэ. Нэлээн дээхэн үед болохоор үнийг нь санадаггүй ээ, уучлаарай.


Garnier BB Cream

Үнийг нь мөн санадаггүй ээ, уучлаарай. Яг энэ ББ тослог талдаа, тослог холимог арьстай бол тохирор мэт санагдсан. Яг надад бол сайн таараагүй.

Мөн The Face Shop-н HD Perfect BB cream-н талаар энд дарж уншаарай.

Та RainbowGl Фейсбүүп группд нэгдэхийг хүсвэл энд дараарай (:

Ямар арьсанд ямар суурь будаг тохиромжтой вэ?

Хүн хүний арьс өөр байдаг ба нэг хүний арьс ч улирал, цаг хугацаа гээд бусад олон хүчин зүйлсийн нөлөөнд байнга өөрчлөгдөж байдаггүй. Тэгэхээр өөрийгөө би тийм л арьстай гэж хязгаардахгүйгээр ажиглан бусад хувилбаруудад нээлттэй байхыг хичээгээрэй.



За тэх ч яахав.

Арьсны төрлүүдэд хамгийн сайн тохирдог суурь будагны төрлүүдийг дурьдаж байна.


Эмзэг, батгашсан арьсанд нунтаг энгэсэг хамгийн сайн зохицдог ба асуудалтай хэсгүүдийг өнгөлөн далдалдаг байна. Арьс хэт эмзэг бол нунтаг бус тос шиг өтгөн бүтэцтэй суурь будаг сонгоорой. Зүгээр л эмзэг, айхтар өө сэвгүй бол сайн чийгшүүлээд, нарны тосоо түрхэхэд хангалттай. Ганц хоёр өө дээр өө дарагч хэрэглэж болно. Мөн зөөлөн СС кремүүд таарах магадлал өндөр юм. The Face Shop - CC creamEtude House - CC creamBeyond - CC cream нарын талаар дээр нь дарж уншина уу.

Тослог арьсанд нунтаг ба шингэн Matte гэсэн тодотголтой суурь будаг илүү тохиромжтой. Энэ нь арьсны тослогийг тэнцвэржүүлэхээс гадна илүү удаан тогтоцтой байдаг. Энгийн арьстай ч чухал арга хэмжээнд оролцох шаардлагатай бол сайн чийгшүүлж байгаад хэрэглэвэл удаан тогтоно. Хуурай арьстай хүн харин огт хэрэглээд хэрэггүй. Мөн Mineral гэсэн тодотголтой суурь будаг тослог, батгашсан арьсанд таардаг ба удаан тогтоцтой.

Холимог арьстай бол усан суурьтай, тосгүй /oil free/ суурь будаг сонгоорой. Холимог арьстай өө сэв багатай бол мөн өнгийн будгаар будах эрсдэл дагуулдаг. Учир нь тослогхэсгээр будаг урсаж, хуурай хэсгээр арьс загалтсан нь маш ихээр тодруулдаг. BB крем хэрэглэвэл таарах магадлал мөн арай дээгүүр.

Хуурай арьстай бол шингэн, гэрэл ойлгогч пигментүүдтэй суурь будаг сайхан таардаг. Гэрэл ойлгогчтой олдохгүй бол гэрэлтүүлэгчээр нүүрээ тодруулаарай. Хуурай арьс хүний царайг үхэжсэн, өвчтэй ч юм шиг, их ядарсан харагдуулдаг тул гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгч ашиглан царайгаа багахан амилуулж байгаарай.

Төгсгөлд нь дахин сануулахад хүний арьс байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул сарын өмнө тохирж байсан бүтээгдэхүүн огт үйлчлэхээ болих гэх мэт асуудал гардгийг санаарай.

Та RainbowGl Фейсбүүк группд нэгдэхийг хүсвэл энд дараарай.

Friday, February 7, 2014

THE FACE SHOP - HD - PERFECT


Энэхүү ББ кремийг Face Shop-оос 27000₮-өөр худалдаж авсан. Өө маш сайн дарах зориулалттай, SPF35/PA++ нарны давхар хамгаалалттай. 40 миллиграмм, дээр нь маш бага хэрэглэгддэг тул дангаар нь байнга хэрэглэсэн ч хоёр сар болох байх. ( Би ийм төрлийн бүтээгдэхүүнийг дагнаж хэрэглэх яагаад ч юм дургүй, хэд хэдэн хоногоор солих гээд байдаг юм) Өө дарахын хувьд дажгүй сайн, арьсыг айхтар хуурайшуулаад байдаггүй, тогтоц сайтай, өглөө түрхээд оройтож орж ирэхэд нүүрэн дээр байж л байна. Миний хувьд ганц хэцүү нь найрлага. Хоёр ч төрлийн парабен, амоны нэгдэлүүд зэрэг хамаг л холуур явахыг хүсдэг зүйлсийг маань нэг доор цуглуулаад тансаг саванд хийчихсэн. Мэдэгдэхүйц харшил огт өгөөгүй ч, дахиж авахгүй л бай хэхэ. Элдэв химийн нэмэгдэлгүй будаг шунх Улаанбаатарт боломжийн үнээр олоход хэцүү, нэг бол айхтар үнэтэй, нэг бол хачин үлбийсэн юм байдаг. 

Thursday, February 6, 2014

Гэрэлтүүлэгч хэрхэн ашиглах вэ? & THE FACE SHOP - HIGH LIGHTER BEAM



Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: 18000₮

Энэхүү шингэн гэрэлтүүлэгч нь Benefit - Highbeam гэрэлтүүлэгчийн dupe / хямд хувилбар/ юм. Маш нимгэн гардаг, интернет-р яваад байдаш айхтар зузаан гэрэлтүүлэгч шиг бус. Маш сайн шингэдэг. Үл ялиг гялалздэг.

Үүнийг хэрхэн хэрэглэх вэ?


Гэрэлтүүлэгч хэрэглэвэл заавал сүүдэрлэх, эсвэл сүүдэр тавихдаа заавал гэрэлтүүлэгч ашиглана гэдэг нь маш төөрөгдөл юм. Бид интернет-ээр яваад байдаг европ охидууд шиг гэрэл, сүүдрийг хэрэлгэвэл угаас зохихгүй. Хүн хүний царай өөр тул өөртөө яг юуг, яаж хэрэглэвэл аятайхан байнэ вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй :P.


THE FACE SHOP - LOVELY ME:EX - I Make You Sweeter



Хаанаас авсан: Thw Face Shop

Үнэ: 15000₮

Чернилен ягаан өнгөтэй хацар өнгөлөгч. Яг ийм өнгөөрөө гарахгүй ч, бүдэг ягаан, их "ялдам" өнгөөр гардаг. Цайвар, шар өнгийн арьстай бол baby ягаан, жаахан боровтор өнгийн арьстай бол гэрэлтүүлэгчээр ашиглаж болно.

http://rainbowgl.blogspot.com/2014/02/blog-post_4.html орж хацар өнгөлөх талаар уншаарай!

Tuesday, February 4, 2014

MISSHA - Sheer Fluid Blusher


Хаанаас авсан: MISSHA

Үнэ: 18600₮

Хуурайвтар арьстай бол шингэн хацар өнгөлөгч сонгож байгаарай. Учир нь хаыар орчмын артс чийгшлээ хурдан алддаг ба нунтаг бүтээгдэхүүн бөөгнөрөн, хиймэл харагдаад байдаг. Энэ хацар өнгөлөгчид өнгөрсөн зуны хит болж байсан. Make Up Forever-ийн HD Blush-ийн MISSHA-н хийсэн айрай хямд хувилбар буюу dupe юм.

Улбар шардуу өнгөтэй нь - 02 - Sugar Apricot
Ягаан                                  - 03 - Morning Rose

Дөрвөн өнгөтэй:

Хацраа хэрхэн өнгөлөх вэ

Хацар өнгөлөгч хүний царайг хормын дотор хэлбэржүүлэхээс гадна, нүүрийг гэрэлтсэн, залуу болгодог. Даанч манайхан улаан хацартай болохгүй энэ тэр гээд нэг их хэрэглэдэггүй юм шиг. Заавал нэг удаа хэрэглэхийг оролдоод үзээрэй!

Хацар өнгөлөхөдөө нүүрний хэлбэрийг харгалзан үзэж аль хэсэгт түрхэхээ шийднэ. /доорхи зурагт өгүүлсэн шиг/ Эхний ээлжинд царайны хэлбэрээ сонгоорой. Хэлбэрээ тодорхойлохын тулд тольний өмнө CD-ний гол нүхийг хамарны үзүүртэйгээ тааруулж байгаад ямар харагдаж байгаагаар нь сонгоно.



Мөн өөрийн арьсны өнгөнд таарсан өнгийн өнгөлөгч сонгох нь чухал. Хацар тань халууцах, ичих зэрэгт ямархуу өнгөтэй болдог вэ, тэр өнгөрүү аль болох дөхүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ази арьсанд ер нь бүх өнгө зохидог.

Энэ хавар, зуны тренд болж байгаа өнгө бол улбар шар шүү. Энэ өнгө цайвар, бор гээд бүх төрлийн арьсанд сайн зохицдог.

Monday, February 3, 2014

MAYBELLINE - THE MAGNUM


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 20000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй гэж авсан чинь хэдхэн цагийн дараа буугаад, өтгөрүүлж байгаа царай нь энэ гээд хамаг сормууснууд шамбааралдуулаад байсан. :/


BOURJOIS - Volume Glamour MAX - Waterproof mascara


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 25000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг. Тун дажгүй шүү. Усны хамгаалалт нь сайн, амархан буучихаад байдаггүй, сормууснуудыг сайн салагадаг. (:

Сормуусны будгийг хамгийн дээд тал нь нэг улирал буюу 3 сар хэрэглээд хаях хэрэгтэй. Мөн өөр хүмүүстэй хуваалцах, өөр хүнийхийг түрхэх зэрэг маш муу. Учир нь сормуусанд цэвэрлэх зориулалттай бичил биетүүд амьдардаг ба нэг хүний баруун, зүүн талын сормууснууд хүртэл өөр хооронлаа ялгаатай бактериудаас бүрддэг. Халдвар авах, сормууснуудаа унагаах, ургалиыг зогсоох аюулаас чанартай бүтэгдэхүүн хэрэглэж, ариун цэврийг сайн сахин, орой бүр маш сайн арилгах ёстой шүү.

BOURJOIS - Healthy Mix - Correcting Concealer



Хаанаас авсан: УИД 1 давхарт

Үнэ: 12800₮

Хэмжээ: 10мл

Өө дарагчид ихэвчлэн хуурайшуулан, нүд орчмын жижиг үрчлээсүүдрүү зураас болж шигдэж ороод байдаг бол энэ дажгүй юм байна лээ. Крем-тэйгээ ижилхэн маш гоё үнэртэй. Маш бага бүтээгдэхүүнээр олон өө сэвийг дарах боломжтой тул өө дарагч нар ихэвчлэн хагас жил болж байж дуусдаг бол энэ бүр жил болох нь ээ.

Bourjois-ийн Healthy Mix кремний шүүмж:
http://rainbowgl.blogspot.com/2014/01/bourjois-healthy-mix-foundation.html

Хөмсөгөө хэрхэн засах вэ & тэгш хөмсөг


Хөмсөг хүний нүүрний хүрээг гаргадаг учир хэдэн насаар залуужуулж цоглог, цэмцгэр харагдуулдаг гол эрхтнүүдийн нэг. Ихэнх бүсгүйчүүд хөмсөгөө янзлаад гарахад л нэмж будах шаардлагагүй байдаг. Дээрх зургийг улиг болтлоо харсан бизээ, харж амжаагүй охидуудад: А&С - хөмсөгний эхлэл ба төгсгөлийн цэг; B - хамгийн өндөр цэг нь. Яг энэ загвараар ерөнхийлж гаргаад илүү үснүүдийг нь хутга, вакс, чимхлүүр гээд хэрэглэдэг аргаараа цэвэрлэхэд хангалттай. Охидуудыг ажаад байхад нэг бол хөмсөгөө харлуулж будаж чаддаггүй, эсвал хэтэрхий нарийн зулгаагаад, аймшигтай гурвалжин болгосон харагддаг. Нарийн, гурвалжин хөмсөг хүнийг тун овортой дээр нь ядруу харагдуулдаг.

Сүүлийн үед өтгөн, тэгшхэн хөмсөгнүүд мода-нд оржээ.

Миранда Керр
Жессика Алба

Натали Портман

Кейт Миддлтон

Танихгүй солонгос охин, тэгш хөмсөг солонгост анх тренд болж эхэлсэн. Ер нь сүүлд солонгосууд гоо сайхны стандартуудыг тогтоох нь ээ. Даанч бүгдээрээ нэг ижилхэн царайтай юм лаа лол.

Тэгш хөмсөг хүнийг маш залуу, гэнэн хонгор харагдуулдаг.Хэрвээ та хэт дөрвөжин царайтай бол энэ төрлийн хөмсөг огт зохихгүйг анхаараарай.

Ямар ч хэлбэрийн хөмсөгтэй байсан бүдэг хэсгүүдээ тодруулан будаж байх хэрэгтэй, таны царайг хормын дотор өөрчилнө. Гэхдээ аливаа юмны хэмжээг хэтрүүлвэл мэлээж зохимжгүй.

Будаг санал болгох нь:

Хар бараан үстэй бол хөмсөг тань нэг өнгө цайвар, шаргал гэгээтэй үстэй бол нэг өнгө бараан байх ёстойг анхаарна уу.

Хөмсгийг ийм вакс төрлийн будгаар тодруулж болно:
TONY MOLY - PARTY LOVER - Cake Eyebrow(15400₮)


Бараанаар нь хөмсөгний хэлбэрийг доороос нь дээш хүрээлж гарган нөхөж будна.

Мөн ийм харандаа хэрэглэж болно:
THE FACE SHOP - Design My Eyebrow

Spoolie буюу арзгар самаар эхлээд самнаад жигд болгосны дараа харандаагаар бүдэг хэсгүүдийг нөхнө.

Мөн түүнчлэн үсээ хэт өөр өнгөөр будсан бол хөмсөгөндөө ч бас тэрхүү өнгийг бага зэрэг оруулж өгөхгүй бол хэт хиймэл харагдана:
THE FACE SHOP - Eyebrow Mascara

Goodluck! :D