Tuesday, February 4, 2014

Хацраа хэрхэн өнгөлөх вэ

Хацар өнгөлөгч хүний царайг хормын дотор хэлбэржүүлэхээс гадна, нүүрийг гэрэлтсэн, залуу болгодог. Даанч манайхан улаан хацартай болохгүй энэ тэр гээд нэг их хэрэглэдэггүй юм шиг. Заавал нэг удаа хэрэглэхийг оролдоод үзээрэй!

Хацар өнгөлөхөдөө нүүрний хэлбэрийг харгалзан үзэж аль хэсэгт түрхэхээ шийднэ. /доорхи зурагт өгүүлсэн шиг/ Эхний ээлжинд царайны хэлбэрээ сонгоорой. Хэлбэрээ тодорхойлохын тулд тольний өмнө CD-ний гол нүхийг хамарны үзүүртэйгээ тааруулж байгаад ямар харагдаж байгаагаар нь сонгоно.



Мөн өөрийн арьсны өнгөнд таарсан өнгийн өнгөлөгч сонгох нь чухал. Хацар тань халууцах, ичих зэрэгт ямархуу өнгөтэй болдог вэ, тэр өнгөрүү аль болох дөхүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ази арьсанд ер нь бүх өнгө зохидог.

Энэ хавар, зуны тренд болж байгаа өнгө бол улбар шар шүү. Энэ өнгө цайвар, бор гээд бүх төрлийн арьсанд сайн зохицдог.

No comments:

Post a Comment