Monday, February 24, 2014

Үнэртэй усыг хаанаа хэрхэн түрхэх вэ

Үнэртэн хэрэглэдэггүй эмэгтэйд ирээдүй үгүй гэж Coco Chanel хэлсэн байдаг. Үүнтээ мэдээж санал нийлэхгүй ч зэвүүн үг байгаа биз ((:
Үнэртэнг судас ил харагдаж буй хэсэг, мөн хамгийн их хөлөрж буй хэсгээр түрхвэл илүү удаан тогтдог ба үнэрээ агаарт дэгдээх чадвар сайтай болдог.

Үнэртэний төрлүүд:

1. Хатуу үнэртэн/Solid perfume/Perfume balm

Ийм төрлийн үнэртэнг цүнхэндээ авч явах, аялалд явахад тун тохиромжтой. Олон нийтийн газар үнэртэй усаа пшшт пшшт хийтэл нь цацах их бүдүүлэг хэрэг. Хүн бүрт таны үнэртэн таалагдахгүй шүү дээ. Энэ төрлийн үнэртэн үнэрээ маш сайн барьдаг. Хүссэн газраа хайр найргүй түрхээрэй (:

2. Eau De Cologne
Хамгийн хөнгөн, "цэвэрхэн" үнэртэн. Өөртөө 3-5 хувийн л үнэртүүлэгч химийн нэгдлүүдийг агуулдаг. Элдэв хурц үнэрт дургүй, эсвэл харшламтгай арьстай болон нярай хүүхэдтэй эхчүүдэд сайн тохирно. Над шиг пцццццт пццццт гэж бороо оруулж байгаа юм шиг цацаж кайф авдаг хүмүүст мөн зохимжтой, учир нь яаж ч хэтрүүллээ гээд айхтар үнэртэхгүй (: Хүссэн газраа хайр найргүй түрхээрэй (:

3. Eau de toilette
Манайхны хамгийн их хэрэглэдэг үнэртэн байх. Үнэртэн бодисын агууламж 5-10 хувьтай тул хүндэвьэр талдаа ордог.Үнэрээ 4 цаг барьдаг. Гэхдээ хүн хүний арьс өөр тул үнэртэн тогтох хугацаа ч мөн үл ялиг зөрөх нь ойлгомжтой асуудал юм. Хүзүүний ард, урд, бугуйн дотор тал мөн хөлөө ил гаргаж байвал өвдөгний араар түрхээрэй.

4. Eau de parfum 
Үнэртүүлэгч бодисын агууламж нь маш өндөр буюу 10-20 хувьтай байдаг.  Үүнийг хаа хамаагүй цацах юм бол үнэрт мэдрэг хамт ажиллагсад, ойр тойрны бага насны хүүхэд зэргүүдэд маш муухай тав тухгүй байдлыг үүсгэх болно. Энэ джлхий дээр та ганцаараа амьдраагүй, их хотын бүсгүй гэдгээ ухамсарлан бусдыгаа хүндлэх хэрэгтэй шүү. (:
Үнэрээ 6-8 цаг барьдаг ба тодорхой хугацааны дараа үнэр нь үл ялиг өөрчлөгдөн солигдож байдаг. Маш хурц тул хүзүүний урд, бугуйн дотор байхад хангалттай.

5. Parfum
Үнэртүүлэгч бодисын агууламж хамгийн өндөр буюу 20-40 хувьтай байдаг. Үүнийг жижиг хэмжээтэйгээс нь худалдан аваад дусал дуслаар нь бугуй, хүзүү 2т түрхвэл илүү зохимжтой. Маш их үнэртэлүүлэгч бодёстой тул хамгийн үнэтэй үнэртэнд тооцогддог.

RainbowGl ФБ группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

2 comments: