Tuesday, February 4, 2014

Үс арчилгааны чухал 5 зөвлөмжүүд.

Эмэгтэй хүнийг урт, эрүүл ус яах аргагүй чимдэг. Гэьвч үс арчилна гэдэг миний хувьд маш том асуудал.

1. Үсээ ойр ойрхон угаахаас зайлсхий. Үсийг өдөр тутам шампунь-р угаагаад байвал хуйх, үсний байгалийн тослогийн тэнцвэр алдагдан гэмтэж, эмзэг болдог. Далнаас доош урт үстэй бүсгүйчүүд долоо хоногт дээдтал нь 2 удаа угаах нь зохимжтой.

2. Нойтон үсийг хэзээ ч битгий самнаарай. Үс норсон үедээ хамгийн эмзэг байдаг, энэ үед самнах нь үсийг хугарамтгай болгодог тул үсээ ургуулья гэж бодоу байвал хатааж байж самнаарай.

3. Угаасны дараа заавал ангижируулах хэрэгтэй, учир нь шампунь үсний чийгийг алдагдуулдаг. Иймээс тодорхой хэмжээний чийгшлийг буцаан олгохын тулд чихнээс доош ангижируулах хэрэгтэй. Ангижируулагчийн хуйханд хэзээ ч түрхдэггүй.

4. Болж өгвөл байнга малгай өмс. Үс бол арьс гэдэг рекламыг санаж байна уу? Үс гадны нөлөө буюу нар, салхи, утаа, жавар зэргээс хамгийн их гэмтдэг. Гадуур алхаж байхдаа үсээ байнга нуухыг хичээж заншаарай.

5. Загасны тос ууж заншаарай. Омега 3 ихээр агуулагддаг уг тос үс, арьсанд маш сайн. Болж өгвөл өөхтэй загас идэж, олдохгүй бол хүнсний нэмэлтээр хэрэглээрэй. Үс, хумсны ургалтыг маш сайн дэмждэг.

Сонирхолтой байж магадгүй:


Үсний невдинк /невидимка - гэдэг орос үгийг сайн өөрчилсөн байгаа юм шүү лол/-ийг зүүхэд бид арзгар талыг нь дээш харуулдаг. Гэвч эсрэгээр нь шулуун талыг дээш нь харуулах зориулалттай юм байна лээ шүү.

Энэ мэдээ асар том соёлын шоконд оруулж билээ (((:

2 comments: