15 настайгаасаа линз зүүж эхэлсэн би энэ олон жилийнхээ туршлагаас хуваалцъя аа. Анх зүүж эхлэх гэж байхад таньд ихэнх хүмүүс хэрэггүй, эрүүл мэндэд их муу гэх мэтээр сөрөг агуулагатай "зөвлөмжүүдийг" өгж эхлэх болно. Монголчууд мэдэхгүй юм аа маш сайн мэддэг юм шиг ярьж чаддаг онцлогтой ард түмэн билээ. Мэдээж сөрөг талууд бий ч зөв хэрэглэж, арчилж чадвал олон жил зузаан харааны шил зүүж амьдарсан таны амьдралыг маш гайхалтайгаар өөрчлөх болно.
Гоёлын болон өнгийн линзнүүдийг хувьдаа дэмждэггүй. Тэд маш зузаан, "хүнд" байдаг тул нүдний хүчил төрөгчийн урсгалыг хаахын зэрэгцээ эвэрлэг бүрхэвчийг зурж, гэмтээж байдаг.
1. Зөв линз сонгох нь.
Өнөөгийн зах зээлд харааны нэг жилийн, хагас жилийн, сарын, өдрийн; зөөлөн, хатуу гэх зэрэг түмэн зүйлийн линз худалдаалагдаж байна. Монголд City Optic арай "аятайхан"-аас нь оруулж ирж байгаа харагддаг. Таны хараа "-8"-аас дээш бол сарын тутам сольдог "monthly" тодотголтойгоос сонгох хэрэгтэй. Учир нь таны нүд хүчил төрөгч хураах чадвар угаас муу тул аль болох хамгийн зөөлөн, уян хатан, хүчил төрөгч нэвтрүүлэх чадвар өндөртэйг нь сонгож, нүдэндээ өгөх ачааллыг хөнгөлөх хэрэгтэй. "-8" доош хараатай бол жилийнхээс нь сонгож болох юм. Хараагаа заавал мэргэжлийн эмчээр (нүдний шил зардаг газруудын аппаратаар шалгадаг хүмүүс бол мэргэжлийн эмч БИШ юм) шалгуулж яг хэдэн диоптор-той шил/линз хийлгүүлэх ээ тогтоолгоорой. Болор мэлмий болон Мигакси зэрэг хувийн эмнэлэгүүд дээр энэ төрлийн үйлчилгээг авах боломжтой (улсын, өрхийн эмнэлэгүүдийн эмч нар нь ерөнхий хүний эмч байдаг ба мэргэжлийн оптометрист буюу нүдний харааны эмч нар БИШ юм).
2. Ариун цэвэр.
Таны линз нэг сарынх бол нэг сар болсны дараа шууд хаях хэрэгтэй. Зүүж болж байна, зүгээр зүгээр гэсэн хандлагыг толгойноосоо авч хая. Үйлдвэрлэгч мэргэжилтнүүд нэг сар хэрэглэж болно гэсэн бол нэг л сар хэрэглэх ёстой. Энэ төрлийн заавар, зөвлөмжүүдийг үл тоомсорлож болохгүй. Улаанбаатар ямар аймшигтай тоосжилттой хот билээ гэдгийг бүү мартаарай. Би нэг сарын линз хэрэглэдэг ба түүнийгээ 3 долоо хоног тутамд сольдог. Санхүүгийн хувьд бага зэрэг бэрхшээлтэй ч эрүүл мэнд, тэр тусмаа нүдэндээ "гороохгүй".
Линзний савыг сар тутамд сольж байх шаардлагатай байдаг ба линзний усыг өдөр бүр шинэчлэх ёстой. Линз зүүж, тайлахаас өмнө гараа заавал сайтар угаах шаардлагатай. Өглөө эхлээд линзээ зүүчихээд дараа нь нүүрээ будаарай.
3. Нүдний шилтэйгээ хослуул.
Амралтын өдрүүдээр, гэртээ байхдаа эсвэл ажлын маш их ачаалалтай үед мөн ханиад хүрсэн тохиолдолд линз бус нүдний шилээ зүүж байгаарай. Миний гаргасан хамгийн том алдаа бол ханиадтай үедээ, ядарсан үедээ линзээ удаан хугацаагаар зүүдэг байсан явдал юм. Таны биеийн эсэргүүцэл суларсан, эмзэгшсэн үед линз буюу гадны биет нүдэндээ байлгана гэдэг их тэнэг хэрэг. Нүд улайж, халдвар авах, эвэрлэг бүрхэвч зурагдах зэрэг маш том эрсдлүүдтэй. Мөн нүдний шилтэйгээ гадуур алхаж, линз зүүсэн мэт өөртөө итгэлтэй, тухтай бие авч явж сурах их чухал санагдсан. Найз залуу, гэрийнхэн гэлтгүй хэний ч өмнө будаггүй нүүртэй, нүдний шилээ зүүсэн, арзгар үстэй чигээрээ өөртөө итгэлтэй, "тайван" байж сурна гэдэг том эрдэм юм байна. Бусад хүмүүс таныг юу гэж бодох нь хэнд ч ялангуяа танд огтхон ч хамаагүй байх ёстой. Та өөртөө л хамгийн дур булаам, сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж байвал болох нь тэр юм шүү.
4. Нарны шил зүүх.
Линз зүүсэн ч зүүгээгүй ч нарны шил зүүх нь маш чухал. Нарны цацраг идэвхитэй туяануудын хортой нөлөөг та бид сайн мэднэ. Линз зүүдэг бол нарны цацраг идэвхитэй туяаг хаах чадалтай, чанартай нарын шил заавал худалдаж аваарай. Гадуур зарагддаг ихэнх нарны шилүүд зүгээр хар, бараан тень-ээр бүрэгдсэн байдаг ба туяаг огт шүүх чадваргүй байдаг. Fashionista бол нэг сумаар 2 туулай буудаад нэг хос designer shades-д хөрөнгө оруулаарай.
Танд дээрх нийтлэл таалагдсан бол энд дарж RainbowGl блогийн FB хуудсаар зочлон мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авч байгаарай (:
bi 5n jil zuusen, haraatai bas unguteig ni solongosoos awchruulj.
ReplyDeleteYstoi demii yum bna lee, bnga zuuj bgaa ued ch yhw ugaasaa zuuh estoi gedeg zuil tolgoind bsn bolohoor dusaalga dusaagal zuuchdeg bsn, zuuhee bolisonoos hoish nud mash emzeg bolson bas nudnii har buurunhii ni gadnaasaa saaraltaj ehelsen yag hugshin huniih sheg, odoo bnga l nulims goojood ulaagaad bdag, ug n ih l tsewerhen bnga tsewerluuldeg bsn :(
өөртөө тохирсныг олоогүй л байна даа, харин өнгөтэй линз шиг дэмий юм байхгүй юм байгаа юм
Deletebi 10 jil zuuj baina. Ehleed daily lens zuudeg baisan. Mongold ireed monthly-g zuuj baigaa. Korea lenses bol taalagdaagui, ih zuzaan, oxygen muu nevtruuldeg yum shigee. City Optic dajgui sanagdaj baina. Gehdee zarim ued avdag lens duuschihsan geh yumaa.
ReplyDeletemmhm, City Optic линзийг хэд нугалж зарна дээрээс нь ааш муутай хэцүү хэцүү, нэг гадагшаа явахдаа хэдэн боодлыг өөрөө аваад ирвэл эсвэл хүнд захьвал. City optic Biofinity-г ганцаараа оруулж ирдэг гээд тийм байдаг юм уу, үнэхээр харьцааны соёлгүй - арай дэндүү даварсан газар. Болохгүй бол балай балай охидуудыг нь нэг сайхан загнаад хаях ... :P
Deletebiofinity n sn yumuu te? bayarlalaaa
ReplyDeletejohnson and johnson iih her bol?
Neeree ih unetei shuu. Gadagshaa zahival zaaval emchiin bichig ene ter nehdeg boluu yaadag bol?
ReplyDeleteАнгли, америк-ийн эрхзүйн бүлтэй орнууд заавал эмчийн бичиг шаарддаг юм байна лээ, урагшаа эсвэл япон/солонгос-руу захьвал гайгүй байх шиг байдаг юм
DeleteManai admin haanaas avdag ve?
ReplyDeleteөө City Optic-с л авах юм байна ш дээ, гадагшаа явах боломж гарахгүй юм, хүнд захих гэхээр хэтэрхий хувийн чанартай захиас болох гээд байдаг хэхэ
DeleteHarin Angli, Ireland bol zaaval shaarddag yumaa. Proclear heregledeg baisan chin turuu sard baihgui geed orond n Biofinity ogson. Ehnii 2 honog oroi avah gej yostoi nudee uraagui. Tegeed hed zuugeed irsen ovoo gaigui l baina.
ReplyDelete