Өчигдөр буюу 5 дугаар сарын 4-д түүний төрсөн өдөр байсан. "Breakfast at the Tiffany's", "Roman Holiday" зэрэг кинонуудыг үзээгүй эмэгтэй хүн тун ховор байх. Түүний имиж тухайн үеийн "секс-бомб"-уудаас тэс өөр, даруухан, эмэгтэйлиг, жинхэнэ эрхэмсэг оршихуйг харуулдаг. Түүний хүү Sean Hepburn "миний ээжийн үзэсгэлэн гоо амьдралынх турш үргэлжилсэн сахилга бат, бусдыг хүндэтгэх сэтгэл ба хүн төрөлхтөнд итгэх итгэлээр жигүүрлэсэн дотоод ертөнцийнх нь үргэлжлэл" хэмээн тодорхойлжээ.
Түүний ээж Голландын Гүнгийн авхай байсан ба аав нь бизнес эрхлэгч байжээ. 170 см өндөртэй ч маш авсаархан жижигхэн биетэй харагддаг тэрээр амьдралдаа 50 кг илүү жинтэй байж үзээгүй гэж зарим нэг ойр дотныхон нь дурсдаг байна. Энэ нь мэдээж сахилга бат ба дотоод итгэл үнэмшлийнх нь хүч байсан бизээ. Түүний гэмгүй, цайлган төрх, хөөрхөн харц нь одоо ч сая сая залуучуудыг байлдаг дагуулсаар байна. Тэрээр нэгэн үеийн загварын чиг хандлагыг тогтоогоод зогсохгүй эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн бүх цаг үеийн хэм хэмжээг бүтээж чаджээ.
No comments:
Post a Comment