Угаагаад хэдхэн цагийн дараа тослогтоод байдаг, үс засалт барьдаггүй тослог үс маш "бохир" харагдаад байдаг. Тийм ч учраас энэ төрлийн үстэй бүсгүйчүүд үсээ дахин дахин аль болох ойр ойрхон угаагаад улам тослогтуулаад байдаг. Үс, хуйх нүүрний арьсны нэгэн адилаар тослогийн тэнцвэр алдагдснаас хэт их тослог ялгаруулж эхэлдэг. Их тослог үстэй хэрнээ хуйх хуурай, ширүүвтэр талдаа биржгэр зүйлс туурамхай бол яг үнэндээ таны үс хэт их угааснаас болж хуурайшаад, тослогийн тэнцвэр алдагдан хэмжээ хязгааргүй тос ялгаруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үсээ аль болох ойр ойрхон угаахгүй байж сурах хэрэгтэй. Тослогтсон шалчгар үсийг дээш нь шуух, сүлжих зэргээр аргалж болно.
Мөн үс угаах талаар Үсээ хэрхэн "Зөв" угаах вэ нийтлэлийг уншаарай.
Мөн хэтэрхий их ханасан өөх хоолондоо хэрэглэдэг бол тос ялгаруулах үүрэгтэй булчирхэй, эд эсүүд цочрон их хэмжээний тосыг, ойр ойрхон ялгаруулаад байж болдог юм байна.
Тослогтох хугацааг удаашруулан аажмаар тослогийг тэнцвэржүүлэх хэд хэдэн үсний маск/арга санал болгож байна:
1. Тал аяга цэвэр ус дээр гурван лимоны шүүсийг шахаж хийгээд нойтон үс, хуйх дээрээ асган 5 минут сайтар иллэг хийж өгнө. Дараагаар нь маш бага шампуниар угаана. Шампунийг гаран дээрээ эхдэн дусаагаад бага зэрэг устай хольж гаран дээрээ хөөсрүүлээд дараа нь үсээ угаадаг гэдгийг санаарай. Хүмүүс шампуниа шууд толгой дээрээ дусаагаад тэндээ хөөсрүүлээд байдаг нийтлэг алдааг гаргадаг.
2. Тал аяга цэвэр ус дээр тал аяга уксус холиод нойтон үс, хуйх дээр асган 3-5 минут сайтар иллэг хийж өгнө. Дараа нь маш бага шампуниар угаана. Энэ нь маш тослог үс, хуйханд тохиромжтой ба долоо хоногт нэгээс илүүгүй хэрэглээрэй.
3. Хагтай, тослог үс, хуйханд 5 халбага хүнсний содыг хагас литр устай холиод хуучин шампуний ч юм уу ямар нэгэн саванд хийж сайтар сэгсрэн холино. Нойтон үс, хуйх дээр бага хэрэгцээгээрээ асган сайтар иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар үс, хуйхаа угаана. Түүний дараагаар Apple Cider Vinegar / Алимны сидрын уксус/, ус хоёрыг 4:1 хэмжээтэй холиод шүршигч саванд хийн хуйхруугаа сайтар шүршүж өгнө. Сод маш сайн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол уксус хүчиллэг, бактергүйжүүлэгч шингэн тул хуйхын PH балансыг тэнцвэржүүлнэ. Сод, ACV 2 хоорондоо маш сайн зохицдог. Үүний дараагаар маш бага шампуниар үсээ угаагаад болно.
4. Цэвэр алоег шампунитайгаа 1:1 хэмжээтэй холин үсээ угаагаад үзээрэй. Алое маш сайн байгалийн тэнцвэржүүлэгч.
Би хуурайвтар үс, хуйхтай тул дээрх аргуудын алийг нь ч өөр дээрээ туршиж үзээгүй ч хамгийн үр дүнтэй, хэрэглэж үзсэн хүмүүс хамгийн ам сайтай байснуудыг нь блогийнхоо уншигчдад зориулан түүвэрлэсэн шүү. Уг нь өөр дээрээ туршаагүй зүйлсийг хуваалцахгүй гэж бодож байсан ч тослог арьс, үстэй холбоотой мэдээллүүдийг ийм аргаар хүргэхээр шийдлээ. Та энэ аргуудын талаарх өөрийн туршлагыг хуваалцаарай. (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол энд дарж RainbowGl Фейсбүүк хуудсаар зочлон нйитлэлүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай. (:
No comments:
Post a Comment