Showing posts with label Beauty. Show all posts
Showing posts with label Beauty. Show all posts

Thursday, December 24, 2015

O Hui - Age Recovery Moisture Set





EN: Have you tried layering skin care K-beauty style? If you are a Korean beauty follower you are most likely familiar with LG Household & Healthcare giant's high end skin care brand O HUI. Their brand ambassador is none other than the 'naturally' beautiful Kim Tae Hee. Come on, who doesn't want a supple and soft skin like hers?

MN: Хэрэв та Солонгосын гоо сайхны трендүүдийг сонирхон дагадаг бол алдарт LG Household & Healthcare корпорацийн тансаг зэрэглэлийн гоо сайхны O HUI нэрийн талаар сонсож байсан байх. O HUI-ийн нүүр царайгаар "натурал" үзэсгэлэнт Ким Тэ Хи ажилладаг. Түүнийх шиг булбарай арьстай болохыг хүсдэггүй хэн байх вэ дээ.



Official price: KRW 140,000 (~ USD 140 / ₮ 260,000)

EN: In the "Age Recovery Moisture" set you get generous bottles of the toner & lotion & not so generous (20 ml each, which is the exact same amount as the sample toner/lotion ) tubs of the essence and the cream. This line caters towards malnourished, dehydrated skin, I would say. The toner (called "skin" for some weird reason) has an extremely rich feel to it. Very soothing and gentle on the skin. Generally, I liked it. However it hasn't improved my fine lines and wrinkles.

I would recommend it to ladies who are in their late twenties or older & to everyone, who lives in a harsh climate.

Pros: 1. Very hydrating :D
         2. Doesn't clog pores and/or irritates skin
         3. Beautiful packaging


Cons: 1. Skimpy on the essence & cream (purely from the size perspective)
          2. Doesn't really smooth out fine lines and wrinkles (one of its main claims)


MN: Энэ сет-д томоохон савтай тоник (skin гэж яагаад ч юм нэрлээд бдаг) болон лосьон ирэх ч, эссенц болон тос нь дагалдаж ирэх тестерүүдтэй ижил 20 мл-ийн савалгаатай. Хуурайшиж, тэжээл алдсан арьсанд илүү тохиромжтой. Тослог арьс ч хуурайшсанаас илүү их тос ялгаруулдаг гэдгийг санаарай. Сет-ээс хамгийн их сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн нь тоник - тослог, өтгөн бүтэцтэй, бусдыгаа бодвол арай "илүү нөлөөтэй" юм шиг санагдсан.  

Уг сетийг 30 дөхөж яваа болон хатуу, ширүүн уур амьсгалд амьдардаг хүмүүст зөвлөмөөр санагдлаа.

Давуу талууд: 1. Сайн чийгшүүлдэг
                         2. Нүхийг таглаж, ямар нэгэн харшил өгөөгүй
                         3. Савалгаа сайтай.


Сул талууд: 1. Эссенц, тосны хэмжээ маш бага
                       2. Үрчлээний эсрэг хэмээн сурталчилдаг ч үрчлээнд мар нэгэн дорвитой нөлөө үзүүлээгүй.

EN: Also, as a nice side perk - they have included this three colour lip palette. Mediocre quality, nice colours though.

MN: Дагалдах бэлэг болгож 3 өнгөтэй уруулын будгийн палет хамт ирсэн. Яахав дээ л чанартай ч, дажгүй өнгөнүүд байна.



Sunday, November 15, 2015

REVIEW: The Face Shop - Cushion Screen Cell




EN: Cushion products (products with unique product dispenser's) have been trending for a while now; even US's Stila had quite a few cushion products in their A/W 2015/16 collection. 

The Face Shop's Cushion Screen Cell is my favorite product of this format I have tried to this date. It's super moisturising - very forgiving on a tired, saggy-ish skin, which is what I have basically. Also, it brightens up the skin without giving a grey tinge. It gives this dewy, fresh look to the face, so not very suitable for oily skinned gals out there. The product itself strongly reminds me of the Maybelline Fit Me foundation in a cushion format. 

Cushion foundation's are perfect for a no-makeup look, as it dispenses a lot less product & the puff blends it in to the skin seamlessly. However, the only downfall is that the staying power is not that great. Especially, in colder months, putting on & taking off hats, scarves and pollution masks (if you live in Ulaanbaatar, the most polluted city in the world!!!!), it fades off. 

MN: Cushion (шингэн, өвөрмөц шахагчтай бүтээгдэхүүнүүд) төрлийн суурь будгууд тренд болоод нэлээн хэдэн жил болж байна, АНУ-ын Stila бренд 2015/16 оны намар, өвлийн цуглуулгандаа cushion төрлийн хэд, хэдэн нүүр будгийн бүтээгдэхүүнүүд багтаасан байсан.

Энэ удаа The Face Shop-ын Cushion Screen Cell cushion суурь будаг нь одоог хүртэл хэрэглэж үзсэн энэ төрлийн будагнуудаас хамгийн их таалагдсан нь байв. Их сайн чийгшүүлэгч үйлчилгээтэй - ядарсан, хуурайшсан, үрчлээтсэн хэсгүүдийг нэг их тодотгодоггүй. Мөн арьсыг сааралтуулалгүйгээр арай илүү цайвар, өөгүй болгодог. Maybelline-ы Fit Me фаундейшнтэй их төстэй санагдсан шүү. Арьсыг гялалзсан, нойтон мэт харагдуулдаг болохоор тослог арьстай хүмүүст тийм ч их таарамжгүй байх. 

Cushion foundation маш бага шингэн шахаж гаргадаг болохоор ч тэр үү, будаагүй юм шиг харагдуулдаг. Гэвч тогтоцын хувьд дунд зэрэг, ялангуяа хүйтний улиралд утааны маск, ороолт, малгай өмсөж тайлсаар байтал амархан арилчихдаг. 

Ер нь их ядарсан үедээ аль болох нүүрээ будаад хэрэггүй, учир нь будаг унжсан, биржийсэн хэсгүүдэд наалдаад, хачин харагдаад байдаг. Хөмсөг, нүдээ үл ялиг тодруулаад, нүдний дотор хоёр буландаа цайвар, сувдан тень тавьж гэрэлтүүлэхэд хамаагүй дээр харагддаг байх.  


Tuesday, November 10, 2015

Rapidlash - Сормуус, хөмсөг ургуулагч серум



Өтгөн хөмсөг, сормуустай болохыг хүсдэггүй хэн байх вэ? Гэвч нэгэнт зулгаасаар байгаад эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар шингэрсэн сормуус, хөмсөгийг өтгөрүүлэх маш хэцүү шүү дээ. Сүүлийн үед Cara Delevigne шиг тод, өтгөн хөмсөг, хурц харц тренд болоод байгааг ч хэлэх үү. 

Ийм төрлийн серумыг маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Нүд маш эмзэг эрхтэн тул элдэв хортой химийн нэгдэл наанадаж эмзэгшүүлнэ, цаанадаж таны хараанд нөлөөлөх боломжтой. Тэгэхээр гарал, үүсэл нь мэдэгдэхгүй, мэргэжлийн эмч нарын хяналтан доор бүтээгдээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс тун болгоомжлох хэрэгтэй. 

RapidLash нь парабен болон үнэртүүлэгч агуулдаггүйгээс гадна нүдний эмч нарын хяналтанд орсон тул айлтгүйгээр хэрэглээд үзье гэж бодоод яг 6 долоо хоног өглөө, оройдоо сормуус, хөмсөгөндөө уйгагүй түрхэж үзэв. Үр дүн илрхий сайн, шинээр жижигхэн, жижигхэн үснүүд ургаад эхлэх нь тэр. Даанч, удалгүй хоёр нүдэндээ хагалгаа хийлгээд, боолт, эм зэргийг дусааж, байнга үрсээр байгаад сормуус нь буцаад шингэрчихсэн ч, хөмсөг өмнөхөөсөө илүү өтгөн болсон шүү. Сормуусандаа дараагийн зун дахиад түрхэнэ гэж бодож байгаа. :)



Monday, November 9, 2015

My Make Up Bag - Миний косметикийн цүнх

Бусад охидууд цүнхэндээ юу авч явдаг бол хэмээн байнга хэрэгт дурлаж явдаг би блогтоо #makeupbag пост оруулаагүй их удсан байна шүү. Та нар маань бас надтай цүнхэндээ юу авч явдаг аа хуваалцаарай!

Энэ косметикийн цүнхийг ээж аль 9-р ангид байхад Sky-аас авж өгч билээ, дурсгалтай болохоор нь одоог хүртэл гамнаж хэрэглэдэг юм. Цахилгаантай хоёр тусадаа тасалгаатай, жижигхэн хэрнээ хөөрхөн юм шингээчихдэг. Нэг хэсэг гэрээ нүүлгэх шахуу юм авж явдаг байсан бол сүүлийн үед яг л байнга хэрэглэдэг гэсэн цөөн тооны хэдхэн зүйлс авч явахгүй бол лэптоп, дэвтэрнүүд гээд цүнх дийлдэхгүй :)). Тэгээд ч, олон янзын хэрэггүй ачаа байнга чирж явах хэцүү санагддаг болсон... (гэснээ баахан юм чирээд үү..)
 Баруун дээд булангаас:

1. The Face Shop - Cushion Screen Cell
2. The Face Shop - өө дарагч
3. YSL - Lip Tint Oil - уруулын тос
4. Хөмсөг зулгаагч
5. Lhamour - уруулын тос
6. The Face Shop - Milky lip tint
7. The Face Shop - Twinkle Eye - нүдний контур
8.The Face Shop - хөмсөгний харандаа
9. Bourjois - Ultra Black - нүдний контур
10. Laura Geller - Хар өнгийн сормуусны праймер
11. L'Occitane - Pivone Sublime - Уруулын будаг
12. Нүдний нэг удаагийн дусаалгууд

Ингээд харсан чинь тал нь шахуу The Face Shop байна шдээ. Ажилтай ойрхон, цэвэрхэн болохоор нь орсоор байгаад ийм юм болж байгаа юм даа :)).

Thursday, November 5, 2015

Clarisonic MIA Dupe - Нүүр цэвэрлэгч багс



Сүүлийн хэдэн жилүүдэд нүүрний электрон цэвэрлэгч хэрэгсэл тренд болж, баруунд хүн бүрийн угаалгын өрөөнд шүдний сойз мэт түгээмэл харагдах болжээ. Гараараа үрж угааснаас хэд дахин үр дүнтэй, гүн цэвэрлэдэг нь хэдийнээ нотлогдсон байна.

Гэсэн хэдий ч, мейнстриймд хамгийн нэртэй Clarisonic, Foreo зэрэг брэндүүдийн угаагч багс 120 гаран ам.доллар байдаг. Нэг хэсэг Форео-ийн Луна силикон багстай цэвэрлэгчийг авна даа гээд шийдчихсэн байлаа. Тэгтэл Incheon нисэх онгоцны буудал дээр Кларисониктой маш ижилхэн харагдах нэг багс байхаар нь үзтэл Солонгосын Korean Beauty гэх кларисоник багсын DUPE буюу хямд хувилбар нь байхаар нь туршаад үзье гэж бодоод авсан юм. 59 ам.доллар байсан санагдаж байна, Кларисоникоос хоёр дахин хямд гэсэн үг шүү дээ.

Гүйцэтгэлийн хувьд кларисониктой яг л ижил санагдсан. Хэрэглэсээр байгаад гараараа, эсвэл өөр юмаар нүүрээ угаахад хангалттай цэвэрлэгдээгүй мэт санагддаг болчихсон. Яг л шүдээ сойзоор угаагүй мэт. Улаанбаатар хотын агаар болон орчны бохирдол дэлхийд тэргүүлээд хэдийнээ жил гаран болсон шүү дээ. Ядаж орой доо, гүн цэвэрлэж хэсэгхэн ч гэсэн арьсаа амраах хэрэгтэй мэт. Ялангуяа нүүрний арьс хамаг бохирдлыг пролон мэт ууж байдаг шүү дээ.

On товчлуурыг дарахад вибратор ажиллаж багс баруун, зүүн тийшээ чичирхийлдэг. Үүн дээр бага зэрэг бүлээн ус, өөрт таардаг цэвэрлэгч бүтээгдэхүүнийг нэг, хоёр дусал дусаагаад нүүр, хүзүүгээ тус, тус нэг минутын турш цэвэрлэнэ. Бззззззз гэж дугараад, зөөлөн чичирхийлэх нь нэг л стресс тайлах шидтэй ч юм шиг, санагддаг :)). Double A++ жижиг зайгаар ажилладаг тул цахилгаанд цэнэглэх шаардлага байхгүй. Мөн багсыг 3 сар тутам сольдог.

Санхүүгийн тал дээр боломжтой байвал Кларисоник эвсэл Форео авсан дээр байх л даа. Гэвч, над шиг хорголоо тоолж байвал үүнийг Солоногосоос захиулаад ч юм уу нэг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөөр байна. :)

Wednesday, September 23, 2015

MISSHA - Essence Sun Milk SPF 50+/PA+++


Өвөл болж, хурц нар гарахгүй байна гээд нарны тос түрхэхгүй байж болохгүй шүү. UVB нарны цацраг туяа зузаан үүлсийг ч төвөггүй нэвтэлдэг гэдгийг санаарай. Чухам sun damage буюу нарны туяа хөгшрөлтөнд мөш их нөлөөлдөг. Арьс арчилгаанд нэг их цаг, зав зардаггүй байсан ч нарны тосыг үнэнчээр, тогтмол хэрэглэвэл удаан хугацаанд маш үр өгөөжтэй байх болно. Нарны тос сонгох талаар нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.

Хамгийн сүүлд хэрэглэж дуусгасан нарны тос болох MISSHA-ийн Essence Sun Milk-ийн талаар товч дүгнэхэд дажгүй шүү. Хуурай, тослог, хольмог арьсанд зориулалан хэд хэдэн төрлийнх байдаг нь хамгийн их таалагдсан. Би хуурай арьстай тул ногоон савтайг нь сонгосон бөгөөд үнэхээр чийгшүүлэх үйлчилгээтэй мэт санагдсан шүү. Бүтэц нь шингэвтэр, сүү шиг тул суурь будаг доор праймер маягаар суучихдаг санагдсан. Нэг гэм нь спирт ч юм шиг, их хачин үнэртэй... Гэвч, азаар үнэр нь амархан арилчихдаг. Эмзэг арьсанд тохирохоор санагдсан.

Хаанаас авсан: УИД-ын зүүн талд байдаг MISSHA
Үнэ: 35,800₮


Monday, September 14, 2015

Bourjois - Healthy Mix Serum Gel foundation + Bourjois - Happy Light Base Serum Lumiere


Цаг агаар улам хүйтрэхийн зэрэгцээ агаарын чийгшил улам мууддаг намар цагт над шиг хуурай арьстай хүмүүсийн холцруутдаг зовлон эхэлдэг дээ. Маш сайн чийгшүүлэх арьс арчилгаа хийхээс гадна чийгшүүлэх үйлчилгээтэй суурь будаг хэрэглэвэхгүй бол энд тэнд нь арьс нь хуулраад байгаа ч юм шиг, нэгэ жигд биш болдог доо.

Надтай ижил асуудалтай бол энэ шүүмжийг сонирхоод үзээрэй. Bourjois нь Chanel-ийг эзэмшидэг бөгөөлд энэ хоёр брэндийн маш олон бүтээгдэхүүнүүд өөр хоорондоо их төтсэй байдаг. Healthy Mix фаундейшны чийгшүүлэх үйлчилгээтэй, хуурай арьсанд зориулсан хувилбар нь Healthy Mix Serum Gel юм. Их гоё, жимсний үнэртэй, маш амархан шингэдэг тул хуруугаараа ганц хоёр арчихад л тос түрхэж байгаа юм шиг хялбархан уусаж алга болдог нь маш их таалагдсан. Happy Light Serum Lumiere-ийг фаундейшн түрхэхээс өмнө хөнгөхөн тавьж өгөхөд өдрийн турш арьс хорчийгоод, хатсан чавга шиг болчихгүй, орой гэртээ ирээд толинд харахад овоо хүн шиг харагдаад байгаа юм даа. :) Өөг дунд зэргийн дарна, тэр нь ч таалагдаад байгаа, эмульс тавьчихсан юм шиг харагдуулахгүй, хүний нүүрний арьс хэвээр нь үлдээнэ.

Энэ хоёр бүтээгдэхүүнийг Central Tower-ын Бишрэлт Косметиксоос худалдаж авсан шүү. Яг хэдээр гэдгийг нь билл.ээ гээгээгд мартчихаж ээ, уучлаарай, ямартай нийлээд жаран мянгаас илүү гараагүй болов уу.

Wednesday, August 26, 2015

STROBING - Нүүр Будалтын "Шинэ Техник"




Ким Кардашиан шиг тод гэрэл, сүүдэр тавих нэг хэсэг "моданд" орж, охидууд нүүрээ нарийн харагдуулахын түүс болж байсан шүү дээ. Тэгвэл одоо Strobing  буюу дан гэрэлтүүлэгч ашиглан нүүрнийхээ товгор хэсгүүдийг тодотгох будалт ид тренд болж байна.



Дотроосоо гэрэлтэж буй мэт, сайхан чийгшилтэй, эрүүл, амарсан харагдуулдаг энэ техник нь гэрэл, сүүдрийг бодвол хамаагүй зөөлөн, натурал харагддаг тул таны мейкап чадвар тийм ч сайн биш байсан ч туршаад үзээрэй.

Стробинг хийхийн тулд мэдээж гэрэлтүүлэгч (highlighter) хэрэгтэй. Миний хамгийн дуртай гэрэлтүүлэгч бол The Balm-ын Mary Lou Manizer - маш гоё сувдан өнгөтэй, элдэв том блёстка шиг ширхэггүй, ази шардуу өнгөтэй арьсанд их сайн тохирдог. Даанч Улаанбаатарт зардаггүй байх. (Хүсвэл E-shop-оор захиалж болно шүү, $24 ;D).


Улаанбаатарт элбэг байдаг Солонгос гоо сайхны дэлгүүрүүд, УИД зэрэгт гэрэлтүүлэгч гээд хайвал нэг үеээ бодвол элбэг олдоно шүү. Хэрэв бор, шардуу туяатай арьстай бол алтлаг сувдан өнгөтэйг, цайвар, ягаавтар туяатай арьстай бол rose gold, ягаавтар өнгөтэй гэрэлтүүлэгч сонговол илүү натурал харагдах болно. Мөн том ширхэгтэй, хэт хуурай мэт бүтэцтэй гэрэлтүүлэгч сонгохоос зайлсхийгээрэй.

Monday, March 2, 2015

Beauty Blender - Complexion Magic - Фаундейшн ямар ч өөгүй түрхэх шилдэг арга



Нүүрэндээ крем ч юм уу, ямар нэгэн шингэн суурь будаг түрхэхээр бөөгнөрөөд нэг л шингэцгүй, хэтэрхий будмал ч юм шиг харагддаг даа? Ялангуяа хэт хуурай, сөрдийсөн арьстай бол эсвэл батга, овон товон ихтэй нүүрэнд будаг наалдуулж түрхэнэ гэдэг хүндрэлтэй байдаг.

Багсаар будах мөн сайн ч багс гүйсэн мөрүүд үлдчихээд байдаг шүү дээ. Над шиг эв хавгүй залхуумаа багсаар шингэн суурь будаг түрхэхдээ тун анхааралтай, цаг зав зарцуулж олигтойхон гэрэлд харахгүй бол хөгийн юм гараад явах энүүхэнд.

Тэгвэл хэдхэн жилийн өмнө зөвхөн Hollywood-н оддын make up artist-ууд хэрэглэдэг байсан The Beauty Blender (махчилж орчуулахад - гоо сайхан хутгагч лол) масс худалдаанд гарснаар энгийн мань мэт нь аль болох эвтэйхэн нүүрний будагтай арьстай болох боломжтой болжээ.



Энэ жижигхэн sponge-ийг хүйтэвтэр усаар норгохоор хөөгөөд арай том, бамбагар болчихно. Тэгээд суурь будгандаа дүрж байгаа юм шиг сайтар шингээгээд нүүрэндээ хөнгөхөн дарж түрхэнэ. Огт будаагүй, төрөлхийн ийм сайхан арьстай ч юм шиг харагддаг. Дээрээс нь өө дарагч, гэрэл, сүүдэр гэх мэтийг хэрэглэдэг бол мөн адил хөнгөн дарж түрхэнэ. Аймар будмал харагдаад байдаг хүүхнүүдэд май хөөе, энд нэг ийм юм байдым шүү гээд хэлээд өгчихмөөр санагддаг болтол таалагдсан. Одоо ганц, хоёр запастай болох санаатай...



Origins - Drink Up Intensive Overnight Mask - Бүхэл шөнийн турш чийгшүүлэгч маск


Хаанаас авсан: Origins USA

Үнэ: 25$

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хуурай арьстай байх үнэхээр хэцүү. Өдөр 30-хан минут салхинд алхачихад л хацар хорсоод ирдэг шүү дээ. Энэ маскийг нүүр, хүзүүндээ серум, чийгшүүлэгч тосоо сайтар шингээсний дараагаар ахиухан түрхээд унтна. Өглөө сэрэхэд арьс маш булбарай, чийгшэл, тэжээл сайн авсан нь илт мэдэгддэг. 30 минут тавиад угаах биш шөнөжин үйлчлэх болохоор энгийн маскуудыг бодвол хамаагүй үр дүнтэй байдаг. Абрикосны ч юм шиг чихэрлэг үнэртэй. Бүхэл шөнөжин чийгшүүлэгч маскууд нь сүүлийн үеийн гоо сайхны тренд бүтээгдэхүүн болоод байгаа бөгөөд цаашид ч улам эрэлт хэрэгцээтэй болох байх гэж бодож байна.

Энэхүү бүтээгдэхүүнийг блогийн маань E-Shop-оор дамжуулан захиалах боломжтой шүү :)

Sunday, March 1, 2015

MIZON Haul - Хямдрал

The Face Shop дотор байдаг MIZON ихэнх бүтээгдэхүүнүүддээ 50-70 хувийн хямдрал зарлачихсан байхаар нь хэд хэдэн юм аваад гарлаа.. Одоо тэгэхээс өөр яахав дээ тийм ээ :))


1. King to the Kong - Cleansing Oil - Цэвэрлэгч тос

12,500₮ болчоихсон байсан байх аа.. Ямар ч байсан маш сайн хямдарсан байсан. Будаг сайн арилгадаг санагдсан. Үнэр нь огт таалагдаагүй... Бүтэц нь тос гэхээсээ илүү гель шиг, нялцгай. Нүдний будгаа арилгаж байгаад санаадгүй нүдрүүгээ маш багыг оруулчихсан чинь маш их хорсож, улайлгасан... Яахав дээ л.

2. Correct Essential Activator - Face Mist

Үнэ: 6,000₮

Таалагдсан. Будагны дээр шүршиж хэрэглэдэггүй, нүүрээ цэвэрлэчихээд тоникний өмнө эсвэл орлуулж цацна. Correct Essential Activator гээд CC Cream нь ч мөн адил таалагддаг. Уг CC кремийн талаар уншихыг хүсвэл энд дараарай.

3. King to Kong - Magic Cream Mist
Үнэ: 6,000₮

Ммм, шүршиж хэрэглэдэг тос гэхээр сонирхолтой байгаа биз? Хүзүүний ард, урдаа хэрэглэсэээр одоо бараг дууслаа... :)) Нүүрэнд нэг их тохиромжгүй санагдсан. Хөх, хүзүүнд харин сайхан таарч байна лээ.

Yves Rocher -




Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 12,900₮

Дулаарахаар арай хөгжилтэй байдлаар нүдээ будмаар санагддаг даа? Өнгө өнгийн cat eye хийх нь энэ хавар, зуны голлох трэндүүдийн нэг болж байгааг хэлэх үү :)) Эдгээр харандаануудын тогтоц нь үнэхээр сайн санагдсан. Дээр нь маш гоё өнгөнүүдийн сонголттой, боломжийн ч үнэтэй. Зун хааяа нэг амралтын өдрүүдээр өвөрмөц будалт хийж болно биз дээ :)) Нэг гэм нь үзэг доторхи харандаа нь маш богинхон бөгөөд хүчтэйхэн шиг хүрчихвэл хугарчихдаг юм байна лээ. Маш болгоомжтой, бага багаар дээшлүүлж гаргахгүй бол.

Thumbs Up!!!

Wednesday, February 25, 2015

Bourjois - Colour Edition 24H - Тосон тень


Хаанаас авсан: УИД-н Бишрэлт косметикс

Үнэ: 22,500₮

Тосон тень хэрэглэх тун дуртай болсон. Энэ өвөл, намар ийм улаан хүрэн dark berry буюу бараан жимсгэний өнгө "мода"-нд орсон. Ер нь хүйтэн улиралд тод, бараан өнгөнүүд, дулаан улиралд ягаан, peach өнгөнүүд зонхилдог.


Monday, February 2, 2015

Калинка


УИД-ын 1 дүгээр давхарт байрладаг, орос гоо сайхны бүтээгдэхүүнүүд зараад байдаг "Калинка" гээд хэдэн лангуунууд байдаг даа? Тэднийхийг хальтхан сонирхож үзлээ. Ер нь бол тун боломжийн үнээр хөөрхөн юм авчихаж байгаа юм шиг санагдсан шүү :)



Үнэ: 12,800₮

Үсний тэжээлийн маск. 20 минутын турш нэлэнхүйд нь үсэндээ түрхээд, алчуураар ороож хэрэглэнэ. Сайн ч биш, муу ч биш - яахав дээ л сэтгэгдэл төрүүлсэн. Богиновтор, эрүүл үстэй бол илүү тохиромжтой байх гэж бодогдлоо.

Tuesday, December 2, 2014

Шинэ жилийн цэнгүүнээр үсээ хэрхэн засах вэ?

Шинэ жилийн баяртаа юу өмсөх, үсээ хэрхэн янзлах, нүүрээ хэрхэн будах зэрэг эмэгтэй хүиий асуудлуудаа шийдсэн үү? ((:

Сүүлийн үед шинэ, залуу одууд улаа хивсний ёслол дээр үсээ хэрхэн зассан зургуудыг харан санаа аваарай (:


Monday, October 20, 2014

Гэрэл & Сүүдэр хэрхэн тавих вэ?

Дараах хөдөлгөөнт зургуудыг дагаад нүүрэндээ гэрэл, сүүдэр тавьж сурцгаая (:
Загас шиг хацраа сорж байгаад ((:

Sunday, October 19, 2014

Fall Lippies - Намар, өвлийн уруулын будгууд

Цаг агаар хүцтэрч дулаан, "бараан" хувцаслахтай зэрэгцэн цайвар ягаан, улбар шар, peach өнгийн уруулын будгуудаас илүүтэйгээр хүрэн улаан, чернил-н ягаан, хар хөх гэх мэт өтгөн, бараан өнгөнүүдийн эрэлт ихэсдэг. Тод өнгийн уруул ямар ч бараан, энгийн хувцаслалтыг "саппп" гээд л дээш татчихдаг шүү дээ. (:

Яг одоогийн байдлаар хамгийн их таалагдаж байгаа 5 dark lip colours-ийг та нартайгаа хуваалцъя:


Wednesday, October 15, 2014

Foreo - Luna Silicone Cleanser

Foreo нь Швед гоо сайхан болон ахуйн хэрэглээний дэвшилтэт технолог нэвтрүүлэгч брэнд юм. Тэд Foreo Luna хэмээх силикон "үс"-тэй Clairsonic-н ямар ч сүүлийн үеийн соник цэвэрлэгч багснаас хэд дахин илүү хэмээн өрсөлдүүлэхээр зах зээлд гаргаж ирсэн нь 2014 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр ELLE, болон Allure сэтгүүлийн Annual Beauty Awards хүртсэн байна. Албан ёсны үнэ нь 200 ам.доллар.

Tuesday, October 14, 2014

Nude Lips


Nude lips буюу нүцгэн, арьсны өнгөтэй уруул сүүлийн хэдэн жил тренд болж байна. Нүд, хацраа тодоор будсан тохиолдолд хийхэд маш тохиромжтой, "зөв" хийж чадвал их гоё харагддаг.

Wednesday, October 8, 2014

ELF - Eyes Lips Face - About the Brand

2004 онд 23 настай Joseph Shamah (Бизнесийн чиглэлийн шинэхэн төгсөгч) болон 31 настай Scott Vincent Borba (Hard Candy-н үндэслэгчдийн нэг, гоо сайхны бизнесийн салбарт насаараа шахуу ажилласан) нар New York хотноо бүсгүйчүүдэд "боломжийн" үнэтэй хэрнээ чанартай, өргөн сонголттой гоо сайхны брэндийг санал болгохоор e.l.f. Cosmetics-ийг үүсгэн байгуулжээ.