Showing posts with label E-Shop. Show all posts
Showing posts with label E-Shop. Show all posts

Thursday, September 17, 2015

Colourpop !!!




Лос Анжелес-ээс гаралтай COLOURPOP мейк ап брэндийн нүдний тень, болон гэрэлтүүлэгчид. Бүтээгдэхүүний бүтэц нь нойтон, хөвсгөр ч юм шиг, баримлын шаврыг санагдуулам бөгөөд тогтоц маш сайтай. Будаг сайн хүлээж авдаг нүүр, авдаггүй нүүр гэж байдаг. Зарим хүмүүс өглөө хальт будаад гарахад эсвэл хэдэн давхар, есөн шидийн юм түрхчихээд бүхэл өдрийн турш сайхан явдаг бол, над мэтийн будаг сайн авдаггүй хүмүүс будаг их амархан арилна, бууна лол :)). Нүдний тень сайн тогтоодоггүй, тослог эсвэл хэт хуурай зовхитой бол праймер хэрэглэхгүйгээр Colourpop будгуудыг түрхэхэд, талхан дээр масло тавьж байгаа юм шиг л хялбархан тараагдана. Ихэвчлэн яг өнгөөрөө гардаг. Гэрэлтүүлэгчид нь том, том блёстка байхгүй ч, маш гоё "гэрэл" өгдөг. 


Авсан өнгөнүүдээс дургүй өнгө гэж нэг ч байхгүй, бүгд мааш их таалагдсан. Мөн үнийн хувьд ч их боломжийн: нүдний тень-үүд нь 5 ам.доллар бол гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгчид 8 ам.доллар байдаг.

Monday, March 2, 2015

Beauty Blender - Complexion Magic - Фаундейшн ямар ч өөгүй түрхэх шилдэг арга



Нүүрэндээ крем ч юм уу, ямар нэгэн шингэн суурь будаг түрхэхээр бөөгнөрөөд нэг л шингэцгүй, хэтэрхий будмал ч юм шиг харагддаг даа? Ялангуяа хэт хуурай, сөрдийсөн арьстай бол эсвэл батга, овон товон ихтэй нүүрэнд будаг наалдуулж түрхэнэ гэдэг хүндрэлтэй байдаг.

Багсаар будах мөн сайн ч багс гүйсэн мөрүүд үлдчихээд байдаг шүү дээ. Над шиг эв хавгүй залхуумаа багсаар шингэн суурь будаг түрхэхдээ тун анхааралтай, цаг зав зарцуулж олигтойхон гэрэлд харахгүй бол хөгийн юм гараад явах энүүхэнд.

Тэгвэл хэдхэн жилийн өмнө зөвхөн Hollywood-н оддын make up artist-ууд хэрэглэдэг байсан The Beauty Blender (махчилж орчуулахад - гоо сайхан хутгагч лол) масс худалдаанд гарснаар энгийн мань мэт нь аль болох эвтэйхэн нүүрний будагтай арьстай болох боломжтой болжээ.



Энэ жижигхэн sponge-ийг хүйтэвтэр усаар норгохоор хөөгөөд арай том, бамбагар болчихно. Тэгээд суурь будгандаа дүрж байгаа юм шиг сайтар шингээгээд нүүрэндээ хөнгөхөн дарж түрхэнэ. Огт будаагүй, төрөлхийн ийм сайхан арьстай ч юм шиг харагддаг. Дээрээс нь өө дарагч, гэрэл, сүүдэр гэх мэтийг хэрэглэдэг бол мөн адил хөнгөн дарж түрхэнэ. Аймар будмал харагдаад байдаг хүүхнүүдэд май хөөе, энд нэг ийм юм байдым шүү гээд хэлээд өгчихмөөр санагддаг болтол таалагдсан. Одоо ганц, хоёр запастай болох санаатай...



Origins - Drink Up Intensive Overnight Mask - Бүхэл шөнийн турш чийгшүүлэгч маск


Хаанаас авсан: Origins USA

Үнэ: 25$

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хуурай арьстай байх үнэхээр хэцүү. Өдөр 30-хан минут салхинд алхачихад л хацар хорсоод ирдэг шүү дээ. Энэ маскийг нүүр, хүзүүндээ серум, чийгшүүлэгч тосоо сайтар шингээсний дараагаар ахиухан түрхээд унтна. Өглөө сэрэхэд арьс маш булбарай, чийгшэл, тэжээл сайн авсан нь илт мэдэгддэг. 30 минут тавиад угаах биш шөнөжин үйлчлэх болохоор энгийн маскуудыг бодвол хамаагүй үр дүнтэй байдаг. Абрикосны ч юм шиг чихэрлэг үнэртэй. Бүхэл шөнөжин чийгшүүлэгч маскууд нь сүүлийн үеийн гоо сайхны тренд бүтээгдэхүүн болоод байгаа бөгөөд цаашид ч улам эрэлт хэрэгцээтэй болох байх гэж бодож байна.

Энэхүү бүтээгдэхүүнийг блогийн маань E-Shop-оор дамжуулан захиалах боломжтой шүү :)

Monday, November 3, 2014

Cetaphil - Daily Facial Moisturizer Broad Spectrum SPF 15



Cetaphil энэхүү нүүрний тосыг өглөө бүр цэвэрхэн арьс дээр түрхэж хэрэглэх бөгөөд аллерги өгөхгүйгээр сайтар чийгшүүлэх ба нарнаас хамгаална (SPF15 - 2 цаг). Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хэмжээ: 118 грамм 

Үнэ: 31,000₮

Cetaphil - Gentle Skin Cleanser


Cetaphil-ийн хамгийн алдартай хит бүтээгдэхүүн болох энэхүү зөөлөн цэвэрлэгч нь өдөр тутам, өглөө - орой хэрэглэхэд тохиромжтой ба саван агуулаагүй тул арьсыг хуурайшуулж, хатаахгүй. Хуурай, энгийн, хуурай хольмог арьсанд мөн хөгширч буй тослог арьсанд илүү тохиромжтой.

Үнэ: 34,500₮

Tuesday, October 21, 2014

Rita Hazan - Root Concealer - Үсний уг будагч

 Үс угаасаа цайгаад ойр ойрхон будах шаардлага гараад байна уу?

Saturday, October 18, 2014

As I Am - Coconut CoWash - Cleansing Conditioner


Үс, хуйхыг цэвэрлэхээс гадна тэжээл өгөгч цэвэрлэгч - ангижируулагч, эхлээд шампунь хэрэглэх шаардлагагүйгээр шууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх тул цаг хэмнэх ба нойтон үсийг оролдох шаардлагыг багасгадаг.

Наргил модны самрын тос, Кастор тос (үс ургуулагч), танжерин (цэвэрлэгч, ситрус) гэх мэт үс, хуйх эь маш сайн найрлагуудтай. Амархан ширэлддэг үсийг "тайвшруулах" үйлчилгээтэй.

Хэмжээ: 454 грамм

Үнэ: 28,800₮

Tuesday, October 14, 2014

Dove Dry Shampoo


Dove хуурай шампунь, үснийхээ угруу цацаад хэсэг байлгасны эцэст нарийн шүдтэй самаар сайтар самнахад үс угаасан мэт хөвсийж, тослог нь арилан сайхан үнэртэй болно. (:

Үнэ: 16,500₮

Wednesday, October 8, 2014

ELF studio - Blush Palette - Хацар өнгөлөгчдийн цуглуулбар





4 төрлийн хацар өнгөлөгчийн цуглуулбар. Авсаархан, хүнд хөөрхөн бэлэг болохоор (:
Матт болон гялалзагч өнгөнүүдтэй ба бүгдийг нь багсаараа нийлүүлэн хэрэглэж "онцгой" өнгө гарган авах боложтой. (;

ELF studio - Contouring Blush & Bronzing Powder - Хацар өнгөлөгч болон сүүдэр



Матт хацар өнгөлөгч болон сүүдэр. Сүүдэр нь хэтэрхий бараан, гялалздаг биш тул будалтыг маш "натурал" харагдуулдаг. Энэ хос нь Nars-ын алдарт Blush and Bronzer-ын exact dupe нь юм. (:

e.l.f. studio - Warm Bronzer - Сүүдэр & Контур


камерын гэрэлд

Thursday, October 2, 2014

ConAir - No heat Hair Curler - Үс гэмтээхгүйгээр буржийлгагч




Taylor Swift-ийнх шиг жигд долгиолсон үс засалтыг хайч, индүүгээр үсээ гэмтээхгүйгээр хиймээр байна уу? :D

Con Air-ын  үс буржийлгагч "саваа"-нуудыг танилцуулаж байна. Та үсээ үл ялиг норгоод хэсэгчлэн үзүүрээс нь уг хүртэл ороож тулахаар нь "зангидна". Ингээд хэсэг хугацаанд байлгасны дараа тайлахад нэгэн жигд долгионууд үүссэн байх болно. (:

Нэг хайрцаг дотор 10 ширхэг саваанууд байдаг тул ямар ч өтгөн үстэй хүнд хангалттай хүрнэ.

Үнэ: 25,500₮



Wednesday, October 1, 2014

Queen Helene - Mint Julep Masque

Хар батга, хэт сунасан нүхжилт, хэт тослогжилт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг гүн цэвэрлэх ногоон шавран маск. Queen Helene нь 1930-аад оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгалийн гаралтай найрлагууд ашигладаг АНУ-н арьс арчилгааны брэнд юм.

Wednesday, August 27, 2014

Marc Jacobs Beauty - Style Eye Con no.7

Marc Jacobs Beauty-н хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй 7 өнгөөс үрдэх энэ нүдний тений багц юм. Маш гайхалтай загварлаг, классик хэрнээ орчин үеийн савалгаа, өнгөний сонголт болон өндөр нягтаршилтай. Долоон янзын бүрдүүлбрүүдийг танилцуулж байна :D

Style Eye Con no.7 - The Lolita 206

Tuesday, August 26, 2014

First Aid Beauty - Ultra Repair Cream




First Aid Beauty - брэндийн талаар илүү дэлгэрэнгүй уншмаар байвал энд дараарай (:

Эмзэг, хэт хуурайшсан эсвэл энгийн үед тослог хэрнээ биржийж, товгор зүйл арьсаар туурсан үед маш сайн нөхөн төлжүүлж, эмчлэх тос. Дан ганц нүүрэндээ хэрэглээд зогсохгүй хүзүү, хөх, гар, гэдэс гээд хаанаа ч хэрэглэж болно. Маш сайн чийгшүүлэх чадвартай санагдсан.

Хэмжээ: 170 грамм

Үнэ: 79,920₮

Нэг ширхэг бэлэн байгаа ба захиалах боломжтой (:

Monday, August 25, 2014

Tea Tree Oil - Цайны модны тос





Гайхамшигтай байгалийн гаралтай тоснуудын нэг болох цайны модны тосны ашигтай талуудын талаар энд дарж уншаарай (:

100 хувь органик цайны модны тосыг миний блогийн #EShop -оос 28,640₮ захиалан авах боломжтой боллоо :D

15 мл, маш бага санагдаж магадгүй ч их хэмжээгээр ашиглах шаардлагагүй байдаг болохоор энэ сав танд дор хаяж 3 сар ашиглагдах болно (:

Friday, August 22, 2014

Neutrogena - Triple Moisture Deep Recovery Hair Mask

Гэмтэлтэй үсний маск - албан ёсны Neutrogena-н цахим хаяг дээр хэрэгэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн бүтээгдэхүүнээр тодорсон байх юм. Хэрэглэгчдийн шүүмжүүдийг харахад маш сайн өнгийг сэргээж, үсний ширхэгийг "бүдүүн" болгон чийгшүүлдэг гэнэ. (:

Сонирхолтой санагдчихлаа. Та энэ бүтээгдэхүүнийг #EShop-оос 26,660 төгрөгөөр худалдан авах боломжтой боллоо (:

Neutrogena - Skin Clearing Liquid Make Up

Нэгэнт Neutrogena-ийн талаар ярьсан юм чинь хамгийн сүүлийн үеийн, эрэлттэй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хэд хэдэн суурь будгуудыг #EShop -д санал болгохоор шийдлээ (:

1. Neutrogena - Skin Clearing Liquid Make Up



Батгатай арьсны усан суурьтай, салицилын хүчилтэй фаундейшн. Батгыг сайн далдлаад зогсохгүй салицилын хүчил нь батга үүсгэгч бактериудтай тэмцэн батгашилтыг бууруулна. Маш өргөн өнгөний сонголттой (:

Та уг суурь будгийг 38,850 төгрөгөөр захиалан 7-10 хоногийн дотор авах боломжтой боллоо (:

Thursday, August 21, 2014

3D Crest White Strips - Цав, цагаан шүдтэй болмоор байна уу?

Цагаан яралзсан шүднүүд гарган инээмсгэлмээр байна уу?




Allure гоо сайхны шүүмж сэтгүүлийн 2013 оны хэрэглэгчдийн шилдэг сонголт шагналт шүд цайруулагчыг танилцуулж байна. Өдөрт ганцхан цаг зориулалтын дагуу наан 7 хоногийн дараа өөрийн шүдний одоо байгаа өнгөнөөс дор хаяж 1.5 тонн цайрсан байхыг олж хараарай (:

Мэргэжлийн шүдний эмнэлэгт очиж нэг шүдийг өнгөлүүлэхэд дунджаар 4000₮ байдаг, урд хэдэн шүднүүдийг өнгөлүүлэхэд дор хаяж 90,000₮ болдог. Өнгөлнө гэдэг өнгөр арилгаж, гялалзуулах болохоос цайруулах биш шүү дээ. Цайруулах үйлчилгээ нь хамгийн хямддаа 250,000₮-өөс эхэлдэг. Тэгвэл гэртээ, өөрийн чөлөөт цаг, заваараа энэ олны таашаалд нийцэж, батлагдсан цайруулагчийг хэрэглээд маш хямдаар шүдээ цав цагаан болгоорой. :D

Долоо хоногийн комплекс сетийг 74,560₮-өөр худалдан авах боломжтой боллоо.

Жич: Нэг ширхэг нь бүтэн сайн өдөр ирэхээр бэлэн байгаа. Захиалж болно.

Monday, August 18, 2014

Physician's Formula

Physician's Formula - АНУ-н байгалийн гаралтай, оорганик арьс арчилгаа, нүүр будаг үйлдвэрлэгч брэнд. Drugstore тансаг зэрэглэлд ордоггүй ч чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүдээр веган, амьтдын эрхийг хамгаалагч, "ногоон" үзэлтэй бүсгүйчүүдийг хангадгаараа алдартай.




SUPER BB KIT буюу маш боломжийн үнээр ББ крем, нунтаг пудра, өө дарагч зэрэг суурь будалтыг тэр чигээр нь хангах нэгэн багц бүтээгдэхүүнийг шинээр гаргасан байна. Эд бүгд парабен, фталат зэрэг хавдар үүсгэх магадлалтай найрлагагүйгээс гадна, хиймэл үнэртүүлэгчгүй мөн hypoallergenic буюу аллерги хөдөлгөх бодисгүй юм. Энэ гурав НИЙЛЭЭД ердөө л 62,630₮ төгрөг болж байна :D