Monday, April 4, 2016

Lhamour - Mongolian Certified Organic Bath and Body Line




MN (keep scrolling down for ENG): Монголын анхны баталгаат органик биеийн арьс арчилгааны бренд болох Lhamour-ыг нээгдэхэд нь би анхны хүүхдээ төрүүлчихсэн юм шиг л баярлаж байлаа. Манайхан улам л бүтээлч, чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, мундаг болсоор байгаа нь ямар сайхан хэрэг вэ?

Уг бренд 100 хувь гараар, органик түүхий эдээр бүх бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг байна. Бүгдийнх нь зургийг авч чадаагүй ч, үйлдвэрлэж гаргасан бүх бүтээгдэхүүнүүдийг нь борлуулалтанд гарснаас нь хойш тууштай хэрэглэж үзлээ. Бүгд ерөнхийдөө их таалагдсан ч, хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн гурван бүтээгдэхүүнүүдийг онцолж товч дүгнэлтээ хүргэе. 

1. Bath Bombs буюу ваннын бөмбөлөгүүд нь олон улсад алдартай байдаг LUSH-ын энгийн бөмбөлөгүүдээс (зөвхөн Зул сарын баяраар худалдаанд гаргадаг, маш гоё үнэртэй бөмбөлгүүдийг эс тооцон) хамаагүй сайн санагдсан. Лаш-ын ваннын бөмбөлөгнүүд маш гоё үнэртэй ч, яг арьсанд үзүүлж байгаа бодит нөлөө нь тийм их биш санагддаг. Ваннын усаа гоожуулж эхлэхэдээ нэгийг хийчихэд ус дүүрж дуусахад бүрэн уусаж дууссан байна. Бөмбөлөгтэй ваннанд ороод гарахад биеээ тослох ч шаардлагагүй, зөөлөн арьстай болдог. Манайх шиг хуурай цаг агаартай улсад амьдардаг хүмүүст хамгийн их хэрэгтэй зүйл байх. Ялангуяа, над шиг усанд орох тоолондоо биений тос түрхэж сураагүй, "залхуучуудад" их амар. :))

2. Хонины сүүлтэй саван - Хонины сүүлэнд "сайн өөх" буюу омега хүчлүүдийн нэгдлүүд байдаг гэнэ. Нүүр, хүзүү бүх биеээ усанд орж байхдаа угаахад сайн чийгшүүлж байгаа нь мэдрэгдээд байх шиг санагддаг. Усанд ороход хэрэглэсн саван түр зуур түрхээд арилгадаг болохоор ямар нэгэн стгэгдэл төрүүлэх нь ховор шүү дээ. Угаалгын болон галт тогооны өрөөндөө гарын саван болгож байнга хэрэглэж байгаа. Одоо шингэн саван үйлдвэрлэчихвэл бүр сайхан. Lhamour-ын сав, баглаа боодол цаанаа л нэг өөр, хэнд ч бэлэглэсэн нүүр улайхааргүй, бүр нэг магтах сайхан үг олдохгүй байна шүү. 

3. Гарын тоснууд - юууун L'Occitane-ы ши тостой гарын тос вэ?? Чацаргана, нохойн хошуу, сүүлэн тос ашиглаж хийсэн Лхамурын тоснууд гарын удаан хугацаагаар чийгшүүлж чаддаг мэт. Миний гар их хуурай, тос түрхээд цаг болоогүй байхад л тос нь хаашаа ч юм шингээд ор тас алга болчихдог. Лхамурын гарын тос харин гараа угаахгүй бол 3, 4 цаг чийгшүүлдэг.  Нэг гэм нь маш жижигхэн савалгаатай тул амархан дуусчихаад байдаг.

Монгол орны эрс тэс уур амьсгал нь ургамал, амьтдын чанарт өвөрмөцөөр нөлөөлж, шимт чанар маш ихтэй түүхий эдийн нөөцийг бий болгодог гэнэ. Ийм сайхан түүхий эдийг ашиглан олон улсад өрсөлдөх чадвартай бренд гаргаж ирсэн Lhamour-ын хамт олонд том баяр хүргэх хэрэгтэй болов уу. Цаашдаа улам, сайжирч олон улсын зах зээлд өөрийн байр суурийг эзлээрэй гэж ерөөе!

EN: I was beyond excited to find out about Lhamour, Mongolia's first certified organic skin & body care line. Mongolians are becoming more and more creative, producing quality products and getting better at it! 

This line hand makes and utilises 100 percent natural ingredients for all their products. I haven't photographed all the products, but have tried and consistently used most of them. I like them all, however picked three favorites for a brief review. 

1. Bath bombs - I prefer Lhamour bath bombs to LUSH's. Shocking, I know. I feel like LUSH ones leave you with amazing scent  for a little while, but doesn't provide noticeable difference to the actual skin. I do have quite a dry skin though. Lhamour bath bombs actually moisturise my skin for hours afterwards! It's a definite must-have if you live in a dry climate, especially if you're like me and forget to put lotion on after showering. 

2. Sheep tail - fat soap - I know, doesn't sound all that enticing. Apparently, it is rich in omega fatty acids (tried to link a scientific study on it, but couldn't lol :P) according to traditional asian and middle eastern cultures. Usually, I never notice what exactly shower gels and soaps do to my skin other than clean, as they get rinsed off quite quickly. However, I feel like my skin is so much more moisturised and nourished when I wash myself with the Lhamour soaps. I like them so much, that I keep them on my bathroom and kitchen counters. Now, all they have to do is start producing it in liquid version!

3. Hand creams - Move over L'Occitane Shea butter hand creams, Lhamour's rich hand creams are here to stay. I have extremely dry hands, most hand creams magically evaporate off within an hour of application. I feel these ones even after three! One con is that the packaging is so tiny on these, that I have to repurchase them all the time. 

Mongolian extreme climate contributes to the quality of the plants and other raw resources they use. I'm so proud of them for putting them to a good use. All in all, from packaging to actual potency of the products - I give it 8.5 out of 10!. Yes, that good. 

No comments:

Post a Comment