Wednesday, February 5, 2014

Нарны тосны тухай - наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд заавал хэрэглээрэй!

Нарнаас хамгаалх тосыг ихэнх охидууд борлохгүйн тулд хэрэглэдэг юм шиг санагдсан. Гэхдээ борлохоос айхтар хамгаалахгүй л дээ. Зун цагт борлолоо гээд яахав дээ, гоё шдээ, Д витамин сайн хуримтлуулаад, эрүүл мэндэд ч тустай. Манайхны бор артсыг үзэн ядаад байдаг сэтгэлгээ их өрөөсгөл, бор арьстай мисс Ариунцэцэг, дуучин Цэлмүүн гм сайхан бүсгүйчүүдийг халтраар нь дуудаад л. Хүн бүхний байгалиас заяасан арьс гоё. Байгаль эх хэзээ ч буруу байдаггүй.


Нарнаас яагаад хамгаалах ёстой вэ?

Нар 2 төрлийн цацраг ялгаруулдаг. UVA&UVB -эдгээр цацраг идэвхитэй туяанууд арьсыг хөгшрүүлж, гэмтээн арьсны хавдар үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Хөдөөний нар салхинд байнга ил байдаг хүмүүс наснаасаа маш хөгшин харагддаг шүү дээ. Үрчлээснүүдийн 90 хувь нь нарны гэмтлээс үүсдэг байна.

UVA - ULTRA VIOLET A RAY - урт долгионуудтай ба үүл, шил, цонх зэргийг чөлөөтэй сэтлэн артсны гүнд нэвтэрдэг.Энэ туяа нь хөгшрөлт, үрчлээсийг үүсгэгч юм.

UVB - ULTRA VIOLET B RAY - арай богино долгионуудтай ба үүл, шил толийг нэвтлэх чадвар бага. Энэ туяа арьсыг борлуулах, улмаар түлэх чадвартай юм.


Нарны тос хэрхэн үйлчилдэг вэ?

Нарны хамгаалалтыг бид SPF - SUN PROTECTION FACTOR- той тосноос авдаг гэж боддог. Гэвч SPF нь зөвхөн UVB туяанаас хамгаалдаг байна. SPF -н ард нэг тоо байдаг даа? Тэр тоо нь хэр удаан UVB цацрагаас хамгаалах вэ гэсэн үзүүлэлтийг заадаг.

SPF 5   = 50 минутын хамгаалалт
SPF 15 = 150 минут буюу 2 цаг 30 минут / цацрагийн 93 хувийг шингээж авдаг/
SPF 30 = 300 минут буюу 5 цаг /цацрашийн 97 хувийг шингээж авдаг/
SPF 50 = 500 минутын хамгаалалт ба цацрагийг 98 хувийг шингээж авдаг.

Үүнээс дээш тоо нь зүгээр л тоо, энэнээс илүү бодит хамгаалалт байдаггүй байна. Тэгэхээр SPF 80, 100 гэх мэтийг хараад илүү сайн хамгаална гэх бодол өрөөсгөл юм.

UVA туяанаас PA үзүүлэлт хамгаалдаг.

PA + = хамгийн бага ба хамгийн хүчтэй нь PA+++ байдаг байна.

Эдгээр хамгаалалтуудыг доорх химийн элементүүдээс гарган авдаг юм.
Навчтай сүүлийн хоёр нь байгалийн гаралтай, бусад нь лабораторийн аргаар бүтдэг.



SPF болон PA багтаасан нарны тосыг BROAD SPECTRUM хэмээдэг. Нарны тос авахдаа аль аль байгаа эсэхийг заавал шалгаж байгаарай.

Таны нарны тос физик байна уу, химийн байна уу?

Дээрх зургийн хамгийн доод талын 2 бодис буюу Zinc Dioxide ба Titanium Dioxide нар физик нарны цацрагийн хамгаалагч нар юм. Яагаад физик вэ? гэхээр үүнийг арьс арчилгааны ДЭЭР давхарлах маягаар түрхдэг ба эд нарны туяааг ойлгон зайлуулах замаар хамгаалдаг байна. Ийм төрлийн нарны тос их зузаан, зунгааралдсан байдаг ба зарим хүмүүст таалагддаггүй. Гэхдээ эмзэ арьстай хүмүүст хамгийн их тохирдог.

Найрлагуудын хамгаалах чадюар.



Химийн нарнаас хамгаалагчид туяаг шингээн авах аргаар хамгаалдаг ба арьстай аль болох ойрхон байх ёстой. Тэгэхээр түрхэхээс өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг түрхээд сайтар шингээж өгөх хэрэгтэй.

Мөн SPF & PA нарыг 2 миллиграмм нь нэг сантиметр квадрат хамгаалах чадвартай. Тэгэхээр нүүрэндээ цайны халбагны талаар хэмжээг түрхэж байж бүхэл нүүрээ хамгаална. Хүзүү бас ойролцоо байх гэж бодож байна. Тэгэхээр крем, фаундейшн зэрэгт байдаг нарны тос хангалттай хамгаалдаггүй болж байна. Хэн л хагас халбага будаг нүүрэндээ түрхэх вэ дээ?

Нарны тос түрхсэн ч гэсэн удаан хугацаагаар наранд байх бол заавал нарны малгай өмсөх хэрэгтэй. Учир нь бидний сайн мэдэхгүй, хамгаалах хэрэгсэл бодоу олоогүй өөр туванууд байдаг л гэж сонссон юм байна. Химич биш болохоор яаж мэдэх вэ, дор хаяу үсээ хамгаалж байна гэж бодоод нарны малгай өмсөж байгаарай.


13 comments:

  1. ooo.. bi narnii tos turheed bna geel SPF l turheed bgaa sht.. broad spectrum haanaas avah u

    ReplyDelete
  2. unexeer ix xeregtei medeelel bn dandaa l SPF bdagshude bayrlaaa

    ReplyDelete
  3. sain bna uu? uneheer sain niitlel bna. bayarlalaa. goo saihnii grouped niitelsen chine humuus ih talarhaj bna lee. tedgeriig bas ulamjlaya. zinc oxide tai yamar tosnuud bdag boloo? tedgeeriig bas ulamjlaya. dahin bayarlalaa.olon zuil medej avdag shu.

    ReplyDelete
    Replies
    1. маш их баярлалаа, гоо сайхны ямар группт нийтэлсэн юм бол? маш олон байдаг, бүтээгдэхүүнийг эхгүүлж харуулаад найрлагатай хэсэгт эхний тавд zinc үү arbetin уу, гэдгийг тодорхойлсон найрлагууд бий

      Delete
    2. би тослог арьстай тгд тос хэргэлдэггүйшд өө дарагчаасаа өмнө згр л юу блээ 2 хос чийгшүүлэгч блүү тэрийг хэргэлдийшд тэрийгээ болиод нарнаас хамгаалах тос түрхвэл яах бол тослог арьс

      Delete
  4. vneheer heregte niitlel bn taalgdlaa. Ooroo ymar narnii tos tvrhdeg ve huurai aristai gsn??? Bi T helberin toslog busad hesg n aimar huurai ymar tos zvgeer bl?

    ReplyDelete
  5. yamar goy blog wee :D bayarlalaa amjilt hvsii :)

    ReplyDelete
  6. bayarlalaa.ih heregtei medeelel bna aa.30 nileen garsan chine goo saihandaa anhaarahgui bol urchlee ehsej bna shu.kk
    deer duridsan Broad Spectum orson tos yamar yamar tos bdag ve nerleh bolomjtoi yu.

    ReplyDelete
    Replies
    1. deer bichsen bgaachlan PA+++ gsn bichigtei tosnuud gaduur zunduu bgaa shuudee. Bi hera-n tos hereglej bgaa neeh sain muu gj helj medku l bna gehde neeh ih utgun toslogtulah ni haritsangui gaigui shuu.

      Delete
    2. hi.bayarlaaa.bi huurai aristai Yuma.yavj bgaad It`s skin-s neg harnii tos avsan eroosoo shingehgui oncgui tos Yuma.odoo yah uchraa olohgui yamar tos avahaa meddeguie

      Delete
  7. Neutrogena Broad spectrum Oil free Age shield авсан чинь арьс будаа болгоод хаясаан Новш болжийнаа Яаж тохирсон нарны тос олох вээ :(

    ReplyDelete