Tuesday, December 2, 2014

Шинэ жилийн цэнгүүнээр үсээ хэрхэн засах вэ?

Шинэ жилийн баяртаа юу өмсөх, үсээ хэрхэн янзлах, нүүрээ хэрхэн будах зэрэг эмэгтэй хүиий асуудлуудаа шийдсэн үү? ((:

Сүүлийн үед шинэ, залуу одууд улаа хивсний ёслол дээр үсээ хэрхэн зассан зургуудыг харан санаа аваарай (:


Mybelline - Colour Tattoos


Нүдээ олон өнгийн тень хольж будахаас залхуу хүрдэг үү? Тэгвэл энэхүү тосон будгийг ашиглаад хуруу эсвл багсаараа хэдхэн хоромын дотор маш чамин, "хичээл, зүтгэл гаргасан" юм шиг харагдуулах энгийн будалт хийх боломжтой. Өдөр тутамд хичнээн амар гээч. Дангаараа тогтоц сайтай ч праймер-тай хослуулж хэрэглэвэл өдөржингөө маш тод байдлаа хадгалдаг. Нэг савыг өдөр тутам шахуу ашиглахад 3 сар элбэг ашиглагддаг тул анх үнэтэйвтэр санагдаж болох ч хөрөнгө оруулалт гээд бодчих ((:


Monday, December 1, 2014

Origins - Best Sellers Kit


Origins-ийн хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдийн цуглуулбар.

First Aid Beauty - Eye Duty - Triple Remedy


Үнэ: 36$

Нүдний доогуур хөх туяатай панда омгийн хүн байна уу? Байвал хөхрөлтийг өнгөлөн далдлаад зогсохгүй, тууштай хэрэглэвэл 1.5 дахин бүдгэрүүлдэг зовхины тос олсон шүү. First Aid Beauty-д хайр зарласан байгааг хүн бүр байгаа байх ((: Энэ зовхины тос ч мөн ялгаагүй санаанд сайхан хүрлээ. Металл түрхэгч нь өглөөгүүр хүйтэн оргиод хавдсан нүдийг бага зэрэг сэргээж өгнө. Хамгийн гол нь өдрийн турш тогтоц сайтай, харшил өгөөгүй. (:

Garnier - Мицеллярная вода (хамгийн сайн цэвэрлэгч)

Хаанаас авсан: УИД-ын Номин супермаркет

Үнэ: 12,999₮

Мицелляр ус гэж (францаар: eau micellaire) гэж Францын Bioderma гоо сайхны брэндийн олон таниулсан маш сайн цэвэрлэгч ус юм. 90-ээд онд Франц-д зохион бүтээгдсэн энэхүү цэвэрлэгч нь яг л ус шиг шингэн бүтэцтэй ба ямар ч үнэргүй бөгөөд хамгийн эмзэг арьсанд ч таарахаар зөөлөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. Тун зөөлөн хэрнээ маш зөрүүд будгийг ч сайтар арилгадаг. Нүд, уруулын будгаа арилгахадаа хөвөнг мицелляр усаараа норгож, бага зэрэг жин тавих мэт хөнгөн дарж байгаад эвтэйхэн арчихад болно. Мэдээж суурь будгаа энэ янзаар арилгаж болох ч, орчны бохирол хэ өндөр газар давхар нэг цэвэрлэгч хэрэглэх шаардлагатай гэж бодож байна. Энэ Гарниерын мицелляр ус боломжийн үнэтэйгээс гадна Биодерма-ийн уснаас ялгагдаад байх юм огт байхгүй санагдсан шүү. (: