Хаанаас авсан: УИД-ын Номин супермаркет
Үнэ: 12,999₮
Мицелляр ус гэж (францаар: eau micellaire) гэж Францын Bioderma гоо сайхны брэндийн олон таниулсан маш сайн цэвэрлэгч ус юм. 90-ээд онд Франц-д зохион бүтээгдсэн энэхүү цэвэрлэгч нь яг л ус шиг шингэн бүтэцтэй ба ямар ч үнэргүй бөгөөд хамгийн эмзэг арьсанд ч таарахаар зөөлөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. Тун зөөлөн хэрнээ маш зөрүүд будгийг ч сайтар арилгадаг. Нүд, уруулын будгаа арилгахадаа хөвөнг мицелляр усаараа норгож, бага зэрэг жин тавих мэт хөнгөн дарж байгаад эвтэйхэн арчихад болно. Мэдээж суурь будгаа энэ янзаар арилгаж болох ч, орчны бохирол хэ өндөр газар давхар нэг цэвэрлэгч хэрэглэх шаардлагатай гэж бодож байна. Энэ Гарниерын мицелляр ус боломжийн үнэтэйгээс гадна Биодерма-ийн уснаас ялгагдаад байх юм огт байхгүй санагдсан шүү. (:
No comments:
Post a Comment