Friday, August 29, 2014

L'Oreal 4D Lash Architect




Хаанаас авсан: УИД

Үнэ: 30,000₮

Багс нь таалагдаад туршиж үзэхээр шийдсэн. Их муухай бөөгнөрдөг, хэдэн цагийн дараа буучихдаг. Уг нь L'Oreal дажгүй сормуусны будагнууд хийгээд байх шиг байдаг яг энэ нь таалагдсангүй.

Fall/Winter 2014-2015 - Үс засалтын трендүүд

Энэ намар, өвлийн загварын шоу-ууд дээр толилуулагдснаас хамгийн их таалагдсануудаа танилцуулъя. (:

1. Өнгөрсөн хэдэн жилүүд сул, зөөлөн долгионууд давамгайлж байсан бол энэ жилээс шулуун, эрүүл, "нэг их янзалгдаагүй" үс трэнд болж байна. Зүгээр угаагаад л задгай тавьчихад болох нь байна шүү дээ (:

2. Төрөл бүрийн сүлжээсүүд - сүлжээсүүд энэ жил ч хүчтэй байсаар байна.



3. Ballerina bun - маш хөөрхөн, цэвэрхэн, бас хялбархан


4. Нойтон мэт - дөнгөж шүршүүрээс гарсан юм шиг нойтон үс засалт зохидог хүндээ их "зэвүүн" харагдана даа (:

5. Pony Tail




Ер нь хараад байхад энэ жилийн уриа "аль болох байгаагаараа" бололтой. Таалагдаж байна аа (: Нийтэд моданд орсон үсний хэлбэрт үсээ засуулах нь инээдэмтэй санагдаад байдаг, нэг хэсэг бүгд л Үнжээ (ч бэлэв үү) нэг талдаа богино, нөгөө талдаа урт үстэй болцоосныг санаж байна уу? :P Тэгж байснаас энэ маягаар, өөртөө хамгийн сайн зохихыг нь сонгож байгаа үс дээрээ туршиж үзвэл, тийм ээ?

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Thursday, August 28, 2014

Fall/Winter 2014-2015 - Намрын нүүр будалтын трендүүд

Намар миний хамгийн дуртай улирал, хүн бүр намар хамгийн сайхнаараа харагддаг юм шиг санагддаг (:.

Энэ намар, өвлийн загварын шоу-уудаас хамгийн таалагдсан нүүр будалт, үс засалтын трендүүдээ түүж бичье (:

1. Natural make-up / Огт будаагүй юм шиг будах - энэ будалтын хамгийн чухал зүйл нь мар ч өө сэвгүй, нэгэн жигд арьс. Суурь будгийг маш сайн тавих хэрэгтэй.

2. Этгээд нүдний контурууд - маш гоё, уран сэтгэмжээ сайхан ашиглах хэрэгтэй :DD


3. Дээд, доод сормуусууд - аалз шиг дээд, доод зовхиндоо хиймэл сормуус нааж маш "өвөрмөц" төрхийг бүтээх
4. Тод, улаан уруул!!! - шүдэндээ наалдсан эсэхийг сайн шалгаарай. Мөн сахалтай, сахал хэсгээр хуурайшсан, шүд шарласан гэх мэт анхаарал татах хэрэггүй ямар нэгэн зүйл байвал үүнийг туршаад хэрэггүй. 10 жилийн математикийн багш маань маш муухай, өмхий амтай, дээр нь аймшигтай шар шүднүүдтэй юм байж өдөр бүр маш тод уруулын будаг хэрэглэдэг байж билээ. Мөн уруулаа тод өнгөөр будаж байвал нүдээ маш бага будаарай.



5. Том, тод, ширүүн, өтгөн хөмсөг!

Эдгээрээс алийг нь туршиж үзмээр санагдав?

Нүүрээ хичнээн сайхан будлаа ч хамгийн чухал зүйл бол арьс арчилгаа, онцгүй арьс дээр ямар ч будаг маш гоё харагдахгүй шүү дээ. Нүүр будгаас илүү арьс арчилгаанд цаг, мөнгөө зарцуулах хэрэгтэй байх тийм үү?

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

The Body Shop - Sage - Single eye shadow




Өнгө, гаралт нь маш их таалагдсан ч тогтоц муутай санагдсан. Праймер хэрэглэвэл илүү тод гарч арай удаан тогтохоор байсан шүү. Яг ийм гүн ногоон өнгө энэ намар мода-д орж байх шиг харагдана лээ. Өдөр тутамд иймэрхүү тод өнгө хэрэглэж сураагүй болохоор шууд гүн ногоон smokey будалт хийх нь хайшаа ч юм, гэхдээ зохицуулаад будвал их чамин харагдахаар (: Шар арьстай хүмүүст энэ өнгө их гоё зохидог юм шиг санагддаг.


Panasonic - Сормуус дэрвийлгэгч индүү



Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд их сонирхолтой санагдаад туршиж үзлээ. Товчхон хэлэхэд шал дэмий цаг, мөнгөний гарз ((:. Миний сормуус урт ч шингэн бөгөөд маш "зөрүүд", тэгшхэн. Дэрвийлгэгчээр эргүүлээд хоёр цагийн дараа буцаад л буучихдаг. Үүгээр эргүүлвэл арай удаан тогтох юм болов уу гэсэн үнэхээр ямар ч ялгаа байгаагүй. Ашиглах зүй нь сормуусаа дэрвийлгэгчээр дэрвийлгээд, араас нь үүгээр сайтар "нааж" өгөх юм шиг байгаа юм. Ёстой нэг хайран мөнгө санагдсан шүү!

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

The Body Shop - Aloe Gentle Exfoliator


The Body Shop-ын зуу настын хандтай зөөлөн гуужуулагч. Гуужуулагч биетүүд нь маш жижиг тул арьсанд арай "гамтай" ханддаг санагдсан. Маш урт хугацааны турш ширүүн биетүүдтэй гуужуулагч хэрэглэхгүй байж байгаад үүнийг туршиж үзлээ. Урам хугараагүй шүү. Арьсандаа хэтэрхий их даралт өгөхгүй тулд энэ төрлийн "бөөрөнхий, гуужуулагч биетүүд"-тэй бүтээгдэхүүн хэрэглэхдээ хоёр гарын чигчий хурууг ашиглаж байгаарай (:. Тун дажгүй санагдсан. The Body Shop-ын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд боломжийн үнэтэйгээс гадна их үр дүнтэй санагддаг шүү.

The Body Shop - Tea Tree Face Mask



Эрүү, хамрын хоёр хажуугийн нүхжилтэндээ зориулж энэ цайны модны тостой маскийг авсан. Маш гоё сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Т зон-доо түрхэхэд маш тохиромжтой. Арьсыг хэтэрхий хатаахгүйгээр гүн цэвэрлэчихээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Хар батганд нэг их нөлөөгүй санагдсан. Ерөнхийдөө дажгүй санагдсан. (:

Цайны модны талаар энд дарж уншаарай (:

Wednesday, August 27, 2014

Marc Jacobs Beauty - Style Eye Con no.7

Marc Jacobs Beauty-н хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй 7 өнгөөс үрдэх энэ нүдний тений багц юм. Маш гайхалтай загварлаг, классик хэрнээ орчин үеийн савалгаа, өнгөний сонголт болон өндөр нягтаршилтай. Долоон янзын бүрдүүлбрүүдийг танилцуулж байна :D

Style Eye Con no.7 - The Lolita 206

Marc Jacobs - Intro

Marc Jacobs-ийг хүсдэггүй эмэгтэй хүн ховор байх. 1963 онд төрсөн АНУ-н гайхалтай дизайнер Marc нь та бидний сайн мэдэх Louis Vuitton-ы тэргүүлэх дизайнер-аар 1997-2003 онуудад ажиллаж байсан нь түүний амжилтын зөвхөн тал нь. Түүний стиль нэг л "өмсөж болмоор" хэрнээ бусдаас тэс ондоо санагддаг. Гэхдээ блог маань гоо сайхан дээр төвлөрдөг тул түүний нэрийн Marc Jacobs Beauty-г танилцуулъя. :D




Marc Jacobs-д дан ганц загварын ертөнц хангалтгүй санагдаад гоо сайхны 120 гаруй бүтээгдэхүүнтэйгээр Marc Jacobs Beauty брэндийг өнгөрсөн оны 8 дугаар сард нээсэн байна. Тэрээр энэ бүтээгдэхүүнүүдийн чанар, гоо зүйд хувцас урладаг шигээ бүх процесс-д оролцож, гар бие бүтээсэн гэнэ. Худалдаанд гарсан даруй хэрэглэгид болон #bbloggers, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсан ба одоо хамгийн эрэлттэй тансаг зэрэглэлийн нүүр будгийн брэндүүдийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүний үнэртэнгүүд залуу бүсгүйчүүдийг унагааж байна шүү, цаана чинь. Нээрээ л ёстой содон хэрнээ зөөлөн, нэг тийм "тансаг".







Өөрийгөө нэг сайхан эрхлүүлмээр санагдсан үедээ, эсвэл ээж, эгч, эхнэр, найз бүсгүйдээ тэмдгэлэлт өдрөөр барих маш онцгой бэлэг болохоор байгаа биз? (:


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: