Thursday, August 21, 2014

Хоолны дуршилтай хэрхэн тэмцэх вэ?

Би "байгалиасаа" амттай хоол идэх дуртай, чихэр ч идэх дуртай, идэх л юм байвал идэж л байж санаа амардаг балай зуршилтай.Арван жилдээ хагас мэргэжлийн өсвөрийн лигт сэлдэг байсан болохоор юу г ч хамаагүй, ямар ч хэмжээтэй идсэн чөрийгөөд зогсож байдаг байсан болохоор энэ зуршил бүр хүндрээд, болохоо байлаа. Одоо дасгал хөдөлгөөн тэр үеийнх шиг байнга хийгээд байж амжихгүй байгаа ба хөгшрөөд (:P) хоолоо тохируулж идэж сурахаар шийдээд олж мэдэж, туршиж үзэж байгаад үр дүнтэй санагдсан аргуудаасаа хуваалцаж байна (:

1. Удаан, тамшаалж, мэдэрч идэх - Хүчээр энгийн иддэг хурдаа хоёр дахин удаашруул. Маш үр дүнтэй арга, жоохон идээд цадаж байгаа мэдрэмжийг хүлээж ав. Над шиг нэг, хоёрр гээд л дуусгачихдаг хүнд амаргүй даваа байлаа. Одооноос харин хүмүүс ямар аймар хурдан иддэг юм бэ, гэж санагддаг болоод байна :P
2. Улаан өнгийн жижгэвтэр аяга, тавгаас ид - Гэртээ өөртөө зориулаад цусан улаан өнгийн жижгэвтэр таваг аваад түүндээ л идэж байгаарай. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүн улаан өнгийн сув суулганаас 1.5 дахин бага иддэг гэдгийг тогтоосон ба энэ нь бид улаан өнгийг "аюул" гэж хардагтай холбоотой гэнэ. Энэ судалгааг уншаад гэртээ улаан таваг аваад тавьсан, нээрээ л жоохон идээд дахиж идмээргүй болгодог санагдсан шүү.

3. Apple Cider Vinegar - Сарын тэмдэг ирээд, эсвэл стресстэй, цаанаасаа юу г ч хамаагүй идчихмээр "мангасмаа" болж хувирч байгаагаа мэдрэнгүүт хоолны дуршил бууруулах алимны дарсны уксус-аас 2 халбагыг бүлээн усанд найруулж уугаад үзээрэй. Айлд очих, гэр бүлээрээ хоолонд орох зэрэг их идэж болзошгүй мөчүүдэд ч энэ аргыг хэрэглэж болно. Уксус ходоодны хэмжээг мэдэгдэхүйц агшааж, их идэх гэхээр дотор муухай оргиод идье ч гэсэн чадахааргүй болгодог. Энэ аргыг ойр ойрхон хэрэглэх нь ходоодонд муу шүү. Мөн органик, элдэв зүйлээр шингэлэгдээгүй уксус сонгоорой.

4. Хоол идэхийн өмнө газтай ус (sparkling water) нэг аягыг уух - гэдэс дүүрээд нэг их юм орохгүй ээ. :P
5. Цүнхэндээ байнга самар, хор шоколад, үзэм гэх мэт зууш болгоод идчхмээр зүйлс авч явж байгаарай. Тэгвэл дэлгүүрээс чихэр, шоколадхан аваад байх нь багасна. (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment