Tuesday, August 19, 2014

Байцааны шөлний дэглэм!

Блогтоо хоолны дэглэм, эрүүл хооллот, ойр зуурын дасгал хөдөлгөөнүүдийн талаар мэдээлэл оруулдаг юм бэлэв үү гэж бодлоо л доо. Би тийм ч эрүүл хооллодог, супер, дупер хүн биш л дээ ((: гэхдээ энэ зунаас хооллох зуршлуудаа арай "эрүүлжүүлэх" зорилготойгоор ажиллаж байна, тэгээд энэ талаараа бас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.


Байцааны шөл гэхээр сонин сонсогдож байж болох ч биед маш хэрэгтэй, над шиг хоолны дуршил сайтай хүнд их таардаг дэглэм шүү (:

Нэг долоо хоногийн турш (би хэзээ ч нэг долоо хоног барьдаггүй, гурав хоноход хангалттай санагдсан) дан байцааны шөл иднэ. 

Давуу тал:

 Хүссэн хэмжээгээрээ идэж болох ба цагийн хязгаарлалт байхгүй тул их амар.

Сул тал: 

Залхамтгай, ногоонд эвэл шөлтэй хоолонд дургүй хүмүүст тохиромжгүй. Зарим хүмүүс маш "уйтгартай" амттай гэдэг ч надад энэ төрлийн амт маш их таалагддаг. Гол нь талх дүрж идэх оволзсон хүслээ ялан дийлэх ((:

Томхон шиг тогоонд Байцааны шөлөө дараах жороор хийнэ:

- 2 ширхэг том шар сонгино
-2 сармисны хумс
-2 лаазалсан улаан лооль - лаазалсан нь арай амт оруулаад байх шиг байдаг, сонгоходоо аль болох сод, чихэр багатайг нь сонгоорой
-3 лууван
-300-аад грамм лаазтай эсвэл шилтэй мөөг
- 1 боодол жууцай
- 4 литр ногооны шөлний суурь (vegetable broth) - дурын ногоог чанаж гаргаж болно эсвэл дэлгүүрээс V8 гэсэн бэлэн шөл худалдан авч хэрэглэж болно. Өөхгүйгэхэн шиг, шинэ тахиа чанаад шөлний суурь гаргаж ч болно. Ногооных байвал турахад арай дөхөм.
-Давснаас бусад дурын амтлагч (укроп, орегон, хар, улаан перц гэх мэт)
- 2 ногоон том чинжүү
- БАЙЦАА - дунд зэргийн байцааг бүхлээр нь эсвэл хэтэрхий том бол хувааж хэрэглээрэй. Байцаа нь ихдчихээр амт нь нэг л хачин юм болчих гээд байдаг юм.

Үүгээр дор хаяж 3,5 литр шөл гарган авна (: Ногоонуудаа бага зэрэг ургамлын тосонд хуурсхийгээд хуурсхийгээд шөлөө хийгээд буцалгаж байгаад байцаагаа хийгээд зөөлөртөл нь буцалгана. Тэгээд л болнодоо. Байцаа нь дотор эрхтнүүдийг маш сайн цэвэрлэж өгөхөөс гадна хор тайлах үйлилгээтэй. Дэглэмээ барих хугацаанд дан ус ууна. Цай, кофе, шүүс гэж санахын ч хэрэггүй. Биендээ зөвхөн байцааны шөл байлгах л зорилготой.

Амжилт! Үр дүнгээсээ хуваалцацгаагаарай (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол ойр дотныхондоо түгээж өгөөрэй, баярлалаа (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment