Thursday, August 14, 2014

Thayers - Alcohol Free Toner with Rose Water and Aloe Vera

Аливаа спиртын хольцгүй байгалийн гаралтай, сарнайн ханд болон алоэ-тэй тоник.

Хэмжээ: 335 мл

Хуурай, хуурай хольмог, эмзэгших гээд байдаг арьсанд маш сайн. Шүршигч нь үнэхээр амар санагдсан, нүүрээ цэвэрлэчихээд л хэд хэд шүршээд л болоо. Сарнайн ханд нь тайвшруулагч, өрөвсөл намдаах чадалтайгаас гадна антиоксидантуудаар тун баялаг байдаг байна. Миний хуурай юм байж, энд тэнд нь юм гараад байдаг арьсыг их сайн тайвшруулж өгсөн. Сарнайн хандыг "найрка" хийж байгаа юм шиг ууршуулах аргаар гаргаж авдаг тул сарнайн эссенцийн тос, тустай нэгдлүүд нь хадгалагдаж үлддэг байна. 

Та энэ бүтээгдэхүүнийг 28000₮-р манай E-Shop-оос худалдан авах боломжтой шүү (: Зарах гэсэндээ дэмий магтаж байна гэж битгий бодоорой, би өөрт таалагдаагүй зүйлсээ зарах нь битгий л нэг их бичдэг ч үгүй (:


2 comments:

  1. bi huurai bas yum garah durtai emzegduu aristai bi avmaar bna,nuuree budaagu yedee hereglked baihuu.budasnii daraa tsatsaj bolohuu.bayrlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу, хуурай эмзэг арьсанд маш сайн тохирно. Тоник тул арьсаа цэвэрлэсний дараа хэрэглэнэ. Будаг дээрээс дэмий байх аа, маш нарийн ширхэгээр цацдаг сав олоод юүлж байгаад цацаж болох юм (:

      Delete