Friday, August 22, 2014

The Face Shop - Sleeping Mask

Хаанаас аьсан: The Face Shop

Үнэ: 38500₮

Яг нэрийг нь марчихажээ, уг нь англиар ард нь байх шиг л байсан юм. Sleeping mask буюу шөнө түрхэж унтаад өглөө нь угаадаг маск одоо гоо сайхны ертөнцөд хит болоод байна. The Face Shop-н энэ маск ёстой онцтой санагдсангүй ээ. Уг нь чийгшүүлээд, аятайхан болгох юм ярьсан бадаггүй шүү. Хэтэрхий зузаан тостой унтах нэг дүгээрт эвгүй байсан. Өглөө босоод харахад барзайлгаад, жижиг жижиг цагаан юм туураад... :/ Хэтэрхий их юм давхарлаад байна уу гэж бодоод чийгшүүлэгч түрхэхгүйгээр шууд тоникны араас ч түрхэж үзсэн чинь бас л болдоггүй ээ. Над шиг хуурай арьстай хүнийг хэт тослогтуулаад балай юм болж байхад тослог, тослог холимог арьстай хүмүүсд бүр дэмий санагдсан.

No comments:

Post a Comment