Monday, March 10, 2014

BEAUTY OILS! - ИД ШИДТЭЙ, ЦЭВЭР ТОСНУУД

Хэдхэн жилийн өмнө тослог арьстай хүн нүүрэн дээрээ цэвэр тос /oil/ түрхээд арьсны баланс тэнцвэржинэ гэдгийг хэн ч сонсоод итгэхгүй байх байсан. Тослог арьстай л бол аливаа тос, чийгшүүлэгчээс зайлсхийж сайтар цэвэрлэнэ гэдэг их буруу ойлголт болжээ. Үс, арьсанд хамгийн сайн цэвэр тоснуудыг дурдья. Заавал ЦЭВЭР, ЯМАР Ч НЭМЭГДЭЛГҮЙ  тос сонгож байгаарай. Тосонд хадгалагч, элдэв янзын бодис нэмсэн байвал аажмаар хор болдог.

Хуурай арьстай бол: /мөн хуурай холимог/

Ер нь хуурай арьсанд таарахгүй тос гэж байхгүй, олдсоныг нь л сайхан туршаад явчих хэрэгтэй. Гэвч хуурай арьс эмзэг байдаг тул бугуйн дээрээ бага зэргийг түрхэн нэг өдөр хүлээж харшилтай эсэхээ заавал шалгаарай. Нүүрэн дээр гарсан харшил маш туухай сорвиждог шүү. Мөн сав баглаан дээр COLD PRESSED гэсэн бичигтэйг авж байгаарай.

1. Хамгийн элбэг ОЛИВЫН буюу чидун жимсний тос
Хуурай арьстай хүмүүсийн хамгийн сайн туслах энэ тосыг шууд нүүрэндээ чийгшүүлэгч тосоор түрхэж болохын сацуу нүд& уруулын будаг арилгагч, биеийн илүүдэл үс хусахад зөөлөвч тос зэрэг маш олон янзаар ашиглагдан та бидний танил болсон билээ.

2. Арган модны тос
Зөвхөн Морокко-д ургадаг Арган гэх гайхамшигтай мод 150-200 жил насалдаг ба 30-50 насалж байж л самар гаргадаг байна. Уг самарт нь уулын ямаанууд маш дуртай ба шувуу шиг л модруу авирцгаан түүж иддэг ажээ. Ямаанууд самрын ясыг тэр чигээр нь боловсруулдаг ба тэдний өтгөнөөс Арган тосыг гаргаж авдаг байна. ( hahaha lol )

Маш ховор мод тул тос нь тодорхой хэмжээнд үнэтэй байдаг. 50 мл-г 15 доллараар зарж байвал ямар нэгэн орц, хольцтой гэж ойлгох хэрэгтэй. Морокко-д цэврээр нь 100 мл-г 50 ам.доллараар зардаг гэхээр бусад газар үүнээс үнэтэй байж таарна. Энэ тос нь бүх төрлийн арьсыг гайхамшигтай чийгшүүлэхээс гадна арьсны өөрийн нөхөн төлжих процесс-г дэмжиж өгдөг.

Супермодель JOSIE MARAN энэ гайхамшигтай тосоор өөрийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүдийг гаргасан байна.

3. Наргил модны самрын тос /COCONUT OIL/-н талаар маш дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

4. AVOCADO OIL - Авокадо жимсний тос



Гайхалтай чийгшүүлэх чадвартайгаас гадна артсны коллаген ялгаруулах процесс-ыг дэмжин эрчимжүүлдэг байна. Антиоксидантуудаар баялаг тул хуурай, үрчийгээд байгаа арьсанд маш сайн. Сайн чанарын цэвэр авокадо тос өтгөн ногоон өнгөтэй байдаг.


Тослог, батга ихээр гардаг арьстай бол хэрэглэх тоснууд: / мөн тослог холимог/
Тослог арьстай байнга юм гарч байдаг бол цэвэр байгалийн beauty oil авралын тэнгэр чинь болно гэж байна шүү. Хамгийн гол анхаарах зүйл: ихэнх тохиолдолд таны арьсны тослог linoleic acid буюу ханаагүй өөхт хүчил болох Omega 6-аар гачигдсан байдаг тул хэт өтгөн, ойрхон давтамжтайгаар ялгаран арьсны нүхнүүдийг бөглөж элдэв батга гаргаж байдаг байна. Тэгэхээр LINOLEIC ACID агууламж өндөртэй тос хэрэглэн энэ асуудлыг тун хялбар шийддэг юм байна.Үүний эсрэгээр тослог арьстай бол OLEIC acid буюу Омега 9 өөхт хүчлийн агууламж өндөртэй тосноос зайлсхийгээрэй. Таны арьсанд энэ хүчил илүүдсэн байгаа.

1. Evening Primrose Oil

Линолеик хүчлийн агууламж 72.6 хувьтай. Тослог, юм л бол батга шаваад байдаг арьсанд маш тохиромжтой. Арьсаа сайтар цэвэрлээд нимгэн түрхээд унтана.

2. GRAPE SEED OIL - Усан үзмийн үрийн тос

Антиоксидантуудаар баялаг, чийгшүүлж тэжээл өгөхөөс гадна хөгшрөлтөөс сэргийлээд зогсохгүй аль хэдийнэ гарсан үрчлээсийг ч эмчилдэг байна. Монголд меркури дотор зарж байх шиг байсан шүү. Заавал 100 хувь цэврийг нь олж аваарай. Линолеик хүчил 70.6 хувийн агуулдаг байна.

3. Pumpkin Seed Oil - Хулууны үрийн тос

Линолеин хүчлийн агууламж 57.2 хувьтай байдаг байна. Гормоноос үүссэн батгашилтанд тун сайн юм байна. Нүүрэндээ нимгэн түрхэхээс гадна, давсаг, бөөрний хэсгээр иллэг хийж өгч болно.



Та RainbowGl PAGE-р зочлон LIKE дараарай (: :P

Sunday, March 9, 2014

Арьсанд маш муу топ 5 зуршил

Биднийг байнга давтан хийж байдаг үйлдлүүд буюу зуршил тодорхойлдог. Арьс ч мөн ялгаагүй, бидний давтан хийдэг зүйлсийн үр дүн юм.

1. Давс, Сахар, Алкохол
Алкохол-ы төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед маш муу гэдгийг хэн бүхэн мэднэ. Арьсанд яг яаж нөлөөлдөг вэ? - гэхээр арьсны гүний чийгшил хадгалах үүрэгтэй эсүүдийг устгадаг. Тэд нөхөн төлжих гэж долоогоос илүү хоног шаардлагатай байдаг байна. Alcohol агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс ч мөн адил татгалзаарай. Сүүлийн үед эмч нар шархыг хүртэл алкохолоор цэвэрлэхийг буруушааж эхлэж байна.

Давс болон сахар хэт их хэрэглэвэл /бид өдөрт 50 грам давс сахар л шаарддаг, цайны халбагын тал/ мөн арьсны арай гэж ялгаруулан хуримтлуулах гэж буй коллаген-г задалдаг ба байгалийн нөхөн сэргээх чадварыг үгүй хийж байдаг.

2. Хэтэрхий их цэвэрлэх.
Тослог ч бай хуурай ч бай хамгийн муу юм бол хэтэрхий их цэвэрлэх. Нүүрээ шал зүлэгж байгаа юм шиг элдэв янзын зүйлсээр хайр найргүй угааж ёстой болохгүй. Арьсны балансыг алдагдуулан улам их гай авчирна. Хэтэрхий их юм гараад байсан ч зөөлөн гуужуулаад, гүн цэвэрлэх маск хэрэглэж байгаарай. Нүүрээ угаасны дараах таталдсан мэдрэмж маш маш маш муу!

3. Батгыг буруу шахах, хэт их оролдох
Миний хамгийн их гаргадаг алдаа. Үнэхээр болохгүй байсан ч аль болох шахахгүйгээр салицилын хүчлийн найрлагатай угаагчаар зөөлөн угаагаад яг батга дээрээ benzoyl peroxide-н найрлагатай ON SPOT TREATMENT, эсвэл шавран гүн цэвэрлэгч маск тавиад хонуулаарай. Хэтэрхий их арчиж хатаахаар их муухай сорви үлддэг ба үсэрхийлдэг юм байна шүү. Мөн үс, гараа нүүрнээсээ хол байлган утсаа байнга цэвэрлэж, дэрний уутаа сольж байгаарай.

4. ТАМХИ

Бид хүссэн хүсээгүй хөгширнө, үхнэ. Тамхи архинаас тав дахин илүү арьсыг хөгшрүүлдэг. Зүгээр л гарчих хэрэгтэй. Татдаг, гарч чадахгүй байвал нэн тэргүүнд тамхи татдаг найзуудтайгаа бага уулз. Мөн 4 хоногт нэг удаа татах маягаар багасгаарай. Нэг тамхины хор хүний биенээс 4 хоногийн дараа гардаг. Татахаасаа өмнө 2 аяга ус уугаарай.

5. Нарны тос.

Энэ талаар маш дэлгэрэнгүй нийтлэлийг эндээс уншаарай: http://rainbowgl.blogspot.com/2014/02/blog-post_5.html



Хавар арьсаа арчлах нь

Улирал солигдох үеээр хэн бүхний арьс битгий хэл бүхэл бие тавгүйтдэг. Өвөлжингөө хуурайшиж, цангасан арьс хаварт шилжих үеээр улам хуурайшин, холцруутах нь бий. Үрчлээс үүсдэг гол цаг юм, иймээс нүүр гэлтгүй бүх биеийн арьсандаа онцгой анхаарал тавих шаардлагатай.


Ашигласан бүтээгдэхүүнүүд:
1. Beyond - Angel Aqua Serum
2. Tony Moly - Hyaluronic acid
4. Boots - Vitamin E cream
4. The Body Shop - Vitamin E Serum
5. The Body Shop - vitamin E Day Illuminating Cream
6. L'Occitane - 25% Shea Butter Moisturizer
7. The Face Shop - Eye&Spot Chiya Essence
Болж өгвөл амарч, боломж гарвал маск тавь! ((: - хаврын арьс арчилгааны гол мантра нь энэ бөлгөө ((:

Чийгшүүлэх, гүн цэвэрлэх маскийг аль болох долоо хоног бүр 2, 3 удаа тавьж байхыг хичээгээрэй.

Хуурай шампунь орлуулагч - Видео


Friday, March 7, 2014

MISSHA - Milk to Peeling - Gentle Cleanser

Хаанаас авсан: MISSHA

Үнэ: 19800₮

Их өтгөн сүүн шингэн шиг бүтэцтэй, гуужуулагч - цэвэрлэгч. Их зөөлөн хэрнээ тун сайн гуужуулдаг юм шиг санагдсан. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа жигд түрхээд хэсэг байлгаж байгаад, зөөлөн үрж угаана. Их зөөлөн болохоор долоо хоногт гурван удаа хэрэглэсэн ч зүгээр санагдсан. Таалагдсан шүү. (:

Wednesday, March 5, 2014

Биеийн илүүдэл үсээ авах аргууд: Вакс, Хусалт, Лазер

Биеийн илүүдэл үсийг хэрхэн яаж зохицуулах талаар ихэнх ээжүүд охиддоо сайтар зөвлөж чаддаггүй  мэт санагддаг. Маш олон охид маш багаасаа үсээрээ оролдоод тоглочихсон байдаг нь харамсалтай /me too/. Би 8-р ангидаа бассейнд орохоосоо ичээд байна гэдэг балай шалтгааны улмаас цаасны хутгаар шилбээ хусаад, энд тэнд нь зүсээд баллаж өгч билээ. Мэдээж хэнд ч хэлээгүй л дээ. Ээж бүр дараа нь чиний хөл ямар аймар юм бэ, хуссан уу???? -ҮГҮЙ, Юу яриад байгаан /тас гүрийлт хийсэн/ Жилийн дараа ээж мэргэжлийн вакс хийдэг эгч дээр дагуулж очиход хүртэл ямар аймар юм бэ, өөрөө хуссан л байна даа гэж байж билээ. Одоог хүртэл тэр вакс-чин эгч дээр очдог. Манай нэг найз хүртэл үнэнч фен нь болсон. Эгчийн дүү нар ядаж 17 хүртлээ, үнэхээр үсгүй бие зайлшгүй шаардлагатай болтоо тэсээрэй. Хэр эрт хусаж эхлэнэ төдий чинээ илүү ургадаг. За тэр ч  яах вэ.

1. Хамгийн түгээмэл арга бол зүгээр л хусах. Маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Анхаарах зүйлс:
          - Хусагч хутгаа хоёр долоо хоног бүр заавал сольж байх шаардлагатай. Таны бодсноос ч хурдан үзүүр нь мохдог шүү, мөн угаалгын өрөөнд буюу чийгтэй газар хадгалвал амархан мохно. Мохоо хутгаар хусах маш аюултайгаас гадна үс тун амархан буцаагаад сагсайна. Сагсайхдаа нэгэн жигд бус урт бүр урт, богино гээд хэдэн тийшээ арзайгаад дараагийн удаа хусахад их хүндрэлтэй болно.
         - Хусагчаа хэнтэй ч /ойр дтоны, ээж ч байсан хамаагүй/ битгий соль, хувааж хэрэглэ. Хутга нь хувийн ариун цэвэртэй асар их холбоотой. Арьс болон үл яилгхан жижиг цусаар ихэнх өвчин халддаг. Манай оронд гепатит гэж аймар юм их түгээмэл байдгийг санах хэрэгтэй.
         - Заавал зориулалтын тос хэрэглэ. Оливийн тос, наранцэцгийн, наргил модны гээд хүссэн тосоороо орлуулж болно. Хамаагүй үр дүнтэй хусалт болно шүү. 
         -Доороос нь дээш нь буюу үсний ургалтын эсрэг чиглэлд хусвал арьстай илүү ойрхон авагдана.

2. Вакс. Дээр дурьдсанчлан миний хамгийн дуртай илүүдэл үснээс салах хэлбэр. Анх удаа хийх гэж байвал заавал мэргэжлийн хүн дээр очиж хийлгэх хэрэгтэй. Нэгэнт мөнгөө төлж байгаа юм чинь ийм төрлийн аппарат байвал битгий хийлгэ. Гэртээ худалдаж аваад ч нэг их нэмэргүй санагдсан. Ашиглахад төвөгтэй, дээр нь ихэвчлэн чанаргүй вакс-р цэнэглэгддэг. Энүүгээр өөрийгөө 2 ч удаа түлсэн дээ. 

Онгорхой, ваксаа халаагаад хутгаж аваад түрхдэг бол халууныг нь тохируулчихна, дээр нь сайн вакс хэрэглэгддэг юм шиг санагдаад байдаг. Ер нь ваксыг сард нэг л удаа хийх шаардлагатай байдаг болохоор сайн хийдэг хүн дээр очоод хийлгэчихэд амар байдаг. Гэртээ бүх багаж хэрэгслүүдийг худалдаж авахад 150000 орчим төгрөг болдог гэж сонссон. УИД-н нэг давхарт хэрэгслүүдийг зардаг. Гадуур их зарагддаг Veet-г сайн мэдэхгүй байна, халаадаг нь гайгүй байж мэдэх л юм.

3. Лазер

Лазерт ганц удаа ороод л бүх үс унана гэж бодож байвал эндүүрэл. Дор хаяж гурван удаа орж байж үр дүнд хүрдэг гэнэ. Лазерийн туягаар үсний уутанцарыг шарахад уутанцар агшаад үс дахин ургах боломжгүй болгодог юм байна. Нэгэн төрлийн хагалгаа тул өөрийн гэсэн эрсдэлтэй. Нэг их хүсээд байх юм биш шиг санагддаг. Лазерт ород маш эмзэг арьстай болсон олон хүн мэднэ. Орох эмнэлэг, багаж, эмчээ сайн судлаарай.

RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай
         

Коллаген гэж яг юу вэ ба коллаген-тай гоо сайхны бүтээгдэхүүнүүд үнэхээр үйлчилдэг үү?

Гоо сайхны компаниуд нэг хэсэг бүгд л коллаген-тай ийм ч тос, тийм ч серум гээд коллаген-р шуурлаа. Арьсан дээр түрхдэгээс гадна бүр нунтаг коллаген найруулаад уувал арьсны коллагеныг нөхнө гэж байна шүү. Ийм сайхан санаанаас яаж татгалзах вэ, тэгээд ч японууд айхтар шинжлэх ухаанч улс үйлчилдэг л байлгүй гээд нэг нунтаг коллаген авлаа. Нөгөөхөө уухаа хааяаа мартаад л, хааяаа хоёр, гурван халбагаар нь ууж байна. Тэгээд нэг зар гаргаж байгаад ажилдаг эсэхийг нь судлахаар шийдээд хэд хэдэн нийтлэл, википедиа, Лансет-н цахим хуудсаар нимгэн банзан дээр явлаа /surfing/.

КОЛЛАГЕН гадуураа буюу артьсан дээрээ түрхэж хэрэглэх нь ЯАМАР Ч ҮР ДҮНГҮЙ юм байна.

Английн химич John Dalton гэдэг эрдэмтний Дальтны 500 гэдэг дүрэм байдаг юм байна. Тун энгийнээр тайлбарлах юм бол ямар ч молекул / бүх эд юмс молекулаас бүтдэг, та, би, коллаген ч бас/ арьсны гүнд нэвтрэн орохын тулд маш маш маш МАШ  жижигхэн байх ёстой. Энэ эрдэмтэн анх нээсэн тул хэмжээг нь түүний нэрээр буюу Дальтон гэж нэрлэсэн байна. Арьсанд нэвтрэн, шингэж ямар нэгэн нөлөө үзүүлэхийн тулд молекул 500 Дальтоноос бага байх ёстой юм байна. Гэтэл энэ Коллаген чинт жижигдээ 2000, дундаж нь 15000 Дальтон байдаг гэж байна шүү. Тэгэхээр гаднаас нь л өтгөн тосоор хучаад байхаас арьсны алдагдсан коллаген-г нөхөх бол худлаа юм байна.

Ихэнх аллерги үүсгэгч молекулууд 200-300 Дальтоны хэмжээтэй тул бид тун амархан харшилдаг юм байна.

За гаднаас нь түрхээд болдоггүй юм бол, дотроос нь эм, нунтаг хэрэглээд уучихъя гэсэн ч мөн адил ҮЙЛЧИЛДЭГГҮЙ юм байна.

Коллаген бол кератин-ы нэгэн адил уураг. Мах ч мөн адил уураг. Бүхий л уургууд амино хүчлүүдээс бүрддэг. Тэглээ гээд амруугаа хийгээд, ходоодонд ороход бүх юм яаж задардаг билээ түүний нэгэн адилаар коллаген ч задарна. Ямар нэгэн ид шидийн аргаар хоол боловсруулах эрхтэнд гэнэт нэг дор бүх коллагенуудаас задарсан амино хүчлүүд "за хэдүүлээ чинь арьсны коллагеныг нөхөх гэж ирсэн, миний араас марш!" гээд явдаггүй л юм байна л даа. 

Уураг агуулсан хүнс сайн идвэл бидний бие амино хүчлүүдийг нь цуглуулаад цаанаасаа ийш тийш нь зохицуулж байгаад коллаген болгоод арьсны давхаргад хандивладаг юм байна гэж эрүүл мэндийн сэтгүүлийн 4 нүүр нийтлэл уншаад ойлголоо.

Тэгэхээр үнэтэй коллагены бэлдмэлүүдэд хууртахгүйгээр амино хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэж бие организмдаа хуваарилалтыг даатгахаас өөр аргагүй юм байна

RainbowGL группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

Tuesday, March 4, 2014

Үрчлээ яагаад үүсдэг ба тэмцэх 3 зам

Хэн ч хөгшрөхийг хүсдэггүй, гэвч бид бүгд цаг минут тутам хөгширч л байгаа. :P

Хөгширнө гэдэг тийм ч их муу зүйл биш, байгалийн жам билээ. Бидний гол асуудал бол хэрхэн "сайхан" хөгшрөх вэ болон хугацаанаас өмнө хөгшрөх явдал юм. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал цаг хугацаанаас өмнө хөгшрөх хамгийн том шалтгаан байх гэж боддог. Мөн хэдийд ямар байдлаар үрчлээс суух нь тухайн хүний амьдралын хэв маяг, арьс арчилгаа ба ген-с хамаарна.

20 хүрсэн л бол зөв хөгшрөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг нэн даруй авч байх ёстой. Үрчлээний эсрэг ихэнх бүтээгдэхүүнүүдийг бид 35 дээш насныхан л хэрэглэх ёстой гэж боддог нь тун өрөөсгөл юм. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн талаас илүү нь  үрчлээний ЭСРЭГ буюу гарч ирэхээс нь өмнө хэрэглэх зориулалттай байдаг.

Би хуурай арьстай, дээр нь шил & линз зүүдэг, яагаад ч юм хөмсгөө зангидах дуртай. Мөн хөдөө хээр 15-тайгаасаа саяхныг хүртэл нар салхинд давхиж өгдөг байсан гээд маш олон хүчин зүйлүүдээс болоод дөнгөж 20 хүрж байж хялгасан үрчлээнүүдийг цуглуулсан даа. Хялгасан үрчлээ арчилгаагаар арилдаг. Гүн үрчлээ нэг суувал мэс заслын аргаар л бүрэн арилна, сайтар арчлаад байвал бүдгэрдэг.

1. Иллэг.
Гэртээ будгаа арилгах, арьсаа гүн цэвэрлэх иллэг тун тохиромжтой. Тавхан минут байсан ч хамаагүй яг үрчлээс үүссэн, үүсэх гэж буй, үүсэх магадлалтай хэсгүүдийг хэд сайхан илээд байхад хэдхэн долоо хоногийн дотор өөрчлөлт мэдрэгддэг. Гадуур маш олон төрлийн цэвэрлэгээний тоснууд худалдаалагддаг болсон шүү дээ. Хүзүүгээ мартав аа! Хүзүүний арьс нэг муухай болвол ямар ч арга байдаггүй, мэс засал хүртэл тус болохгүй шүү!

Миний яг одоогийн байдлаар хэрэглэж үзсэн ба шүүмж бичснүүдийг дор жагсаая, та хүссэн дээрээ даран дэлгэрэнгүй уншаарай:

a. The Face Shop - Mango Cleansing Butter
b. The Face Shop - Brightening Cleansing Oil
c.The Face Shop - Migamsu Cleansing Cream
d. Cetaphil - Cleansing Lotion

Бичиж амжсангууд нь л дээрх юм байна. Үүн дээр Tony Moly Aqua Sherbet Cleanser, Ponds Cleansing Cream бас дажгүй санагдсан юм байна.

Та заавал энэ төрлийн бүтээгдэхүүн авахгүйгээр оливийн, наргил модны самрын гэх зэрэг дуртай цэвэр тосоо хэрэглэж мөн болно.

Мөн цэвэрлэсний дараа гэртээ тухтай цаг гаргаж байгаад 15 минут нүүрний шугамын дагуу хүссэн тосоороо иллэг хийж байвал маш үр дүнтэй. Үрчлээс бүдгэрүүлэх, сэргийлэхээс гадна арьс амарч чийгшил аван нэг өнгөтэй болдог.

Гэртээ иллэг хийсэн ч мэргэжлийн гоо сайхны салонд сард ядаж нэг удаа орж байгаарай. Өөр хүний гар арай л өөр байдаг шүү.

2. ЧИЙГШИЛ!!!

Ажиглаад байхад охид бүсгүйчүүд арьсаа хэрхэн зөв чийгшүүлэх талаар нэг их бодолгүйгээр цайруулах, батга арилгах, үрчлээ арилгах гэх мэтийн гуравдагч асуудлуудыг онилоод байдаг. Эдгээр бүх асуудлын ганц үндэс суурь бол чийгшил байдаг. Хуурай байгаа болоод л бараантаж харлаж байгаа, үүнээс болоод л үрчлээс үүсэж байгаа шүү дээ. Үрчлээгүй байя гэвэл чийгшүүлэх хамгийн чухал. Ул суурьтайгаар чийгшүүлье гэвэл чийгшүүлэх сет бүтээгдэхүүн хэрэглэсэн нь хамгаагүй үр дүнтэй. Ганц тос түрхээд түрхээд нэг их юм болдоггүй.

3. Амьдралын хэв маяг бюую хооллолт.


Ус сайн уу л гэдэг. Ус уух нь бас их учиртай юм шиг байна. Ойрд аюур веда-г их сонирхож хэд хэдэн нийтлэл нэг ном талд нь оруулсан. Тэднийхээр өдөрт уух ёстой 2 литр усны дөрөвний нэгийг нь өглөө сэрэнгүүтээ, өлөн ходоод дээрээ уух ёстой байдаг юм байна.

Мөн байнгын дасгал хөдөлгөөн ямар чухлыг та бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

Аль болох бүтэн үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, болж өгвөл энэ төрлийг ч нэг их идэхгүй байж хэвших хэрэгтэй юм байна. Үрчлээний эсрэг шилдэг хүнс бол ханаагүй өөхаар баялаг хүнс буюу яргай загас, самар их идэхийг хичээгээрэй. Хүн хүнд тохирох хоолны дэглэм өөр тул би ямар хүн билээ гээд сайн бодож байгаад одооноос нэг "ийм л юм идэж байна" гэсэн төсөөооийг бий болгох хэрэгтэй.

RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

Sunday, March 2, 2014

Хамгийн хэрэгтэй 3 багс ба багсаа хэрхэн цэвэрлэх вэ?

Нүүр будагч маш олон төрлийн багснууд байдаг.

Багсны үс синтетик буюу хиймэл ба жинхэнэ амьтных гэж хоёр том ялгаатай. Жинхэнэ амьтны үстэй багс будгийг өнгөөр нь буюу илүү пигмент-тэй гаргадаг ба хиймэл үстэй багсаас хамаагүй цөөхөн хөдөлгөөн хийхэд хангалттай байдаг. Учир нь амьтны үс маш олон жижиг жижиг нүхнүүдтэй байдаг ба эдгээр нүхэнд будаг шингэн ордог байна. Амьтанд хайртай бол битгий айгаарай. Нүүр будгийн багс хийх гэж аливаа амьтныг хороодоггүй. Хавар, намрын улиралд үсийг нь хонь ноослож байгаа мэт самнан авдаг байна.

Миний бодлоор хамгийн хэрэгтэй, өдөр тутам ашиглагддаг 3 л багс байдаг.

1. Stippling brush буюу эмэгтэй хүн бүрт хэрэг болох, маш олон янзаар ашиглагдах багс.

Ихэвчлэн үзүүр хэсгээрээ цагаан үлдсэн бие нь хар өнгөтэй тул өмхий хүрэн, зебра ч гэж хэлэгддэг. Уг багсаар шингэн крем түрхэхэд маш гоё шингэж ордог. Мөн хацар өнгөлөгч, гэрэл - сүүдэр, нунтаг энгэсэг зэрэгт ашиглаж болдог. Ийм төолийн багс авахдаа үсний хэмжээ намхан байх тусам сайн гэдгийг анхаараарай.

2. Blending brush буюу уусгагч багс
Smokey eye, ер нь нүдний бүх төрлийн будалтыг хийхэд маш тохиромжтой. Ер нь тод өнгийн будгийг сайтар уусгахгүй бол их эвгүй харагддаг. Мөн хамраа өндөрлөдөг бол энэ төрлийн багс ашиглаарай. Уусгагч багс зуйвандуу хэлбэртэй байх ёстой шүү.

3. Angled brush буюу өнцөгтэй багс


Үүгээр нүдийг маш олон янзаар хүрээлж болохоос гадна уруул хүрээлэж мөн хөмсөг хэлбэржүүлэхэд ашигладаг. Ийм төрлийн багс хатуу байх тусмаа хэрэглэхэд хялбар байдаг.


Нүүр будгийг заавал багсаар хийх шаардлага байдаггүй. Хуруугаараа түрхэх ер нь хамгийн шилдэг арга санагддаг. Ихэнх мэргэжлийн make-up artist-ууд гараараа л түрхдэг. Гараараа ч бай, багсаар ч бай ашиглаж байгаа хэрэгслээ маш сайн цэвэрлэж байх нь чухал.

Багс хэрхэн цэвэрлэх вэ?

Ихэнх багс цэвэрлэгч нар энгийн л бактерийн эсрэг саван байдаг. Өөрөөр савлаад л , гоё нэр өгөөд л зарах нэг шинэ юмтай болчихсон мэт.

Тусад нь хямдавтар шампунь эсвэл гарын шингэн саван гаргачихад л хангалттай. Багсаа норгоод маш бага савангаа тусаагаад алган дээрээ үрж цэвэрлэнэ.


RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай