1. Сормуусаа дэрвийлгэх. Сормуусаа дэрвийлгэхэд аль болох угаар нь дарж хэдэн хором барьж байгаад дунд, төгсгөл хэсэгт нь хэд хэд "чимхээрэй". Яг голоор нь тас дарж дэрвийлгэсэн сормуус англи L үсэг шиг хурц өнцөгтэй, эв хавгүй харагддаг. Яаж ч дэрвийлгээд дэрэвгэрээ барьдаггүй над шиг урт, шулуун сормуустай бол дэрвийлгэх гэж цаг алдаад яах вэ :P
2. Сормуусны праймер. Сормуусны будаг шиг савалгаатай, цагаан өнгөтэй будгийг саваан дээр ахиуханыг авч байгаад угт дарж, төгсгөлрүү нь самнах маягаар хэд хэдэн удаа будна. Ингээд харахад сормуус тань урт, цагаан болсон байна. Энэ нь сормуусыг урт, өтгөн болгохоос гадна илүү биетэй болгодог.
3. Хүрээлэх. Дээд зовхио үл ялиг өргөөд хар эсвэл бор өнгөөр сормуус ургасан шугамыг аль болох нягт хүрээлнэ. Ингэснээр сормуусныг хэд дахин өтгөн харагдуулах болно.
4. Сормуусаа будах. Гаднах өнцгөөс эхлэн угаас нь төгсгөлрүү гэсэн чиглэлтэйгээр нэг давхар будаад хэдэн хором хүлээж хатаасны дараагаар дахин нэг будна.
5. Доод сормуусаа будах. Эрүүгээ хавчин доошлуулж байгаад доод сормууснуудаа хөнгөхөн будна. Энэ алхамыг заавал хийх шаардлагагүй. (:
6. Цэвэрлэх. Толиноос арай холдож байгаад нүд орчмын арьсаа анхааралтай ажаарай. Q-tip буюу чих ухдаг хөвөнг будаг арилгагч уусмалд хөнгөхөн дүрж байгаад будаг буусан, бууж болзошгүй хэсгүүдээр цэвэрхэн арчаарай.
Та RainbowGl Фейсбүүк хуудсыг энд дарж сонирхоорой
No comments:
Post a Comment