Tuesday, November 11, 2014

Арьс арчилгааны дэс дараалал №2 буюу Layering techniques

Хэрхэн олон төрлийн бүтээгдэхүүнүүд амжилттайгаар "давхарлаж" хэрэглэх вэ? Layering хэмээх нэртэй арьс арчилгааны техникийг доорх зөвөлгөөнүүдийг ашиглан өвлийн ширүүн нөхцөлд туршаад үзээрэй (:




1. Шингэнээс Өтгөн. Серум, эссенц, тоник гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнүүдийгн алийг нь эхэлэ хэрэглэхээ мэдэхгүй байвал хамгийн шингэн бүтэцтэйг нь тэргүүлж сонгох хэрэгтэй юм. Япон бүсгүйчүүдийн эхлүүлсэн хэд хэдэн төрлийн серум-уудыг давхарлан хэрэглэх арга нь олон улсад хэдэн жилийн өмнө жинхэнэ тренд болж байсан ч орчин үед ихэнх эмэгтэйчүүд дор хаяж нэг серумыг байнгын хэрэглээ болгосн байна. Серум нь хөгшрөлт, сэвх, улаалт гэх мэт ямар нэгэн тодорхой арьсны ауудлыг шийдвэрлэх зорилготой идэвхитэй найрлагуудын нягтрал маш өндөр бүтээгдэхүүн юм. Арьс чинь их улайдаг мөн үрчийлттэй бол улайлтын эсрэг нэг серум мөн хөгшрөлтийн эсрэг өөр нэг зориулалтын серум хэрэглэх боломжтой юм.

2. Антиоксидант нэм. Орны бохирдол манайх шиг хэт өндөр хотод хэдэн ч настай байсан арьс арчилгаандаа антиоксидант буюу хүрээлэн буй орчноос үүсдэг чөлөөт радикалууд (коллаген устгаж хөгшрөлт, мелонома үсгэгч free radicals)-ын эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг юм. Витамин С нь гайхалтай антиоксидант шүү. Арьсыг цайруулахаас гадна коллагеныг идэвхижүүлж булбрайжуулдаг бөгөөд нарнаас үүдсэн гэмтлийг бууруулдаг

3. Сайтар шингээ. Олон бүтээгдэхүүн давхарлаж буй тохиолдолд арьсаа хурууны үзүүрээр хөнгөн дарж маш сайн шингээж байж дараагийн бүтээгдэхүүнийг нэмээрэй.

4. Түгжээрэй. Серум, Эссенц гэх шингэвтэр бүтээгдэхүүнүүдэд цавуулаг эд байдаггүй тул заавал чийгшүүлэгч тос нимгэвтэр түрхэж өөрийн хөдөлмөрөө арьсандаа сайтар түгжээд өгөөрэй.

5. Эсрэгээр нь туршаад үзээрэй. Хэрвээ маш эмзэг арьстай, ямар ч серум түрхсэн арьс улайж биржийгээд байвал эхлээд чийгшүүлэгч тос нимгэн түрхээд, шингэснийх нь дараа серум түрхэж туршаад үзээрэй. Тосны хамгаалалтын давхарга серумын үйлчилгээг сааруулан өгөх реакц-ыг бууруулна.

6. ТОС. Байгалийн гаралтай цэвэр тосыг арьс арчилгаандаа хэрэглээд үзээрэй. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж     уншаарай.

7. Хамгаалалт. Өглөө бүр нарны тос заавал хэрэглэж заншаарай. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлйг энд дарж уншаарай. (:

Та RainbowGl Фейсбүүк хуудсыг энд дарж сонирхоорой

No comments:

Post a Comment