Monday, December 1, 2014

Origins - Best Sellers Kit


Origins-ийн хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдийн цуглуулбар.



Origins - GinZing Energy Boosting Moisturizer - хүн орхоодоотой чийгшүүлэгч тос. Ерөнхийдөө таалагдсан ба элдэв харшил өгөөгүй ч, онц гоц сэтгэгдэл бол төрүүлж чадаагүй. Чийгшүүлэхээсээ илүү тэжээл өгч өнгө оруулчихаад амархан "ууршаад" алга болчихоод байгаа мэт санагдсан.

Origins - High-Potency Night-A-Mins - Хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн нь. Маш өтгөн бүтэцтэй, анх "сонин" үнэртээд байгаа ч юм шиг санагдаж магадгүй ч үнэрт нь амархан дассан. Тэжээл өгч, чийгшүүлэхээс гадна тогтоц сайтай санагдсан. Орой нь түрхээд сэрэхэд арьс маш булбарай, арай л өөр бүтэцтэй болсон нь мэдрэгдсэн. :D

Origins - GinZing Eye Cream - уг нь энэ зовхины тосыг хэрэглэж үзэх гэж сетээр нь авсан ч, яах вэ боломжийн санагдсан ч мөн л онц гойд сэтгэгдэл төрүүлээгүй.

Бусад бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж амжаагүй л байна, (:


No comments:

Post a Comment