Wednesday, February 26, 2014

Thermal Protectants - Халуун индүү & хайч & сэнсээс үсээ хамгаалах нь

Хэрэв та үсний индүү, хайч, сэнс зэргийг тогтмол болон зарим тохиолдолд ашигладаг бол ЗААВАЛ халуун хэмийн хамгаалагч цацлага үсэндээ цацаж байж янзалж байгаарай. Анх ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн талаар сонсоод бас нэгэн мөнгө олох гэсэн арга байх гэж боддог байлаа. Үсний салаа арилгах, хөвсийлгөх үйлчилгээтэй шампунь, маск, ангижируулагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийн 99.99 хувь нь худлаа ам байдаг. Хүний үс гэдэг цэвэр удамшлын асуудал байдаг байна. Гэвч саяханаас сонирхолтой санагдаад яг ямар шинжлэх ухааны үндэслэлээр бүхэл бүтэн 200 хэмээр түлж, шатааж байхад хамгаалдаг юм бол гээд судаллаа л даа. 



Үндэслэлүүд:

1. Халуун юмаар хайрахад үсэн дахь уураг задарч, ууршин алга болж байдаг. Уураг гэж яг юу вэ гэхээр маш олон жижиг жижиг амино хүчлүүдийн нэгдэл юм. Эдгээр амино хүчлүүд дотроо маш олон буюу хорь гаруй төрөл байдаг. Бүгд нэг зохион байгуулалтанд орж пептидүүдийн тусламжтайгаар гинжин хэлхээ үүсгэвэл тэр нь Protein буюу уураг болно. Kerasys энэ тэр гээд кератин /уурагны нэг төрөл/, коллаген /мөн л уураг/ ба Wheat protein буюу буудан уураг зэрэг нь үсний уурагаас /амино хүчлийн нэгдлүүдээс гэсэн үг шүү дээ/ хэд дахин том учир ХЭЗЭЭ Ч САЙНААР НӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ. Химийн ангийн ямар ч оюутнаас асуусан болно: нэг элементийг ижил төстэйгөөр нь нөхөхийн тулд хэмжээ асар чухал байдаг.

Үсний уурагтай ижил хэмжээний буюу наалдан нөхөн төлжүүлэх, хамгаалах үйлчилгээ үзүүлэх чадвартай уургийг HYDROLYZED PROTEIN гэдэг. Чухам яг энэ уураг ихэнх халуунаас хамгаалах цацлагуудын гол найрлага болдог байна. Тэгэхээр цацсаны дараа үсээ индүүдэж, хайчлахад үсийг хамгаалсан уурагны бүрхэвч үүсгэж гэмтлээс сэргийлдэг байна.

2. Халуун нөхцөлд ус ууршдгийг бид бүгд мэднэ. Үсээ ч мөн адил сайн дураараа шатаах явцад үсийг бүрдүүлэгч усны талаас илүү нь алга болдог. /100 цельсд ус буцалдаг, үсний индүү, хайч үүнээс 1.5-3 дахин халдаг./ Дээр дурьдсан уурган бүрхэвч усны алдагдлыг 80 хүртэлх хувиар бууруулж чаддаг нь тогтооджээ.

Тэгэхээр залхууралгүй халуунаас хамгаалагч хэрэглэж байгаарай. Надад байдаг 2 хамгаалагч:

PANTENE - HEAT DEFENSE GLOSS SPRAY - Гранд Плаза-н нэг давхрын супермаркет-д 9600₮






TAFT - HEAT SPRAY 5800₮ - Гранд Плаза-н супермаркет

Одоо УБ-т гайгүй элбэг болж байгаа байх. Хичнээн хамгаалагч цацаад цацаад та өдөр тутам үсээ түлдэг бол яах ч аргагүй байх даа. Болж өгвөл байгаа юмыг байгаагаар нь өөд нь татвал (:


Та RainbowGl группт энд дараарай

3 comments:

  1. hi yaj tsatsdag ve? induudeh gej huwaasan jijig jijg heseg vsendee buheld ni tsatsah uu? eswel buhleer ni gadnaas ni gants gants tsatsdimu?







    ReplyDelete
    Replies
    1. Induudeh gej huvaasan hesegtee 15-20 cm-n zainaas tsatsna

      Delete
  2. bayrlalaa ih heregtei yum bn

    ReplyDelete