Wednesday, February 5, 2014

BEYOND - ORIGINAL POWER





Хаанаас авсан: Beyond / Metromall джлгүүрийн 2 давхар, УИД 1 давхар, Гранд плаза 1 давхар/

Үнэ: 27500₮ /байсан ч одоо 32500₮/

Original Power гээд хэд хэдэн серум/эссенцний цуглуулга байдаг юм байна. Бүгдээрээ залуувтар /20-25 насны/ арьсанд зориулагдсан. Бүгдээрээ бүх төрлийн арьсанд таарахаар, маш нимгэн, шингэц сайтай.

Дээрээсээ 1 дахь нь:

Clear Essence - чийгшүүлэх үйлчилгээтэй. Миний артс их хуурай, нэг их онц үр нөлөө үзүүлээгүй. тослог, холимог арьстай бол хэрэглээд үзээрэй. Чийгшил дутагдсанаас болж тос улас их ялгардаг тул тодорхой хэмжээгээр чийгшүүлэх шаардлагатай.

2 дахь - Recovery Serum - Нөхөн төлжүүлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй. Би яг одоо хэрэглээд дунд нь орох гэж байна. Даугүй шүү. Яг одоогоор миний нүүрээр л нэг юм гараад, өнгөө алдаад хөгийн л байна. Батгатай нь тэмцэх гээд хэд хэдэн хүчтэйвтэр зүйлс хэрэглэчихсэн одоо тайвшруулаад тэжээл өгөх гэж үүнийг түрхдэг. Ер нь хүний арьс ч гэлтгүй бие махбодь ямарваа юманд дасан зохицох чадвартай байдаг тул ямар ч сайн бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэвэл нөлөөлөхөө больдог. Дундуур нь сайхан хольж солиод явах хэрэгтэй.

3 дахь: Acai Berry Serum - Acai гэж нэг хэсэг тренд болсон өмнөд америкийн жимсгэний найрлагатай, чийгшүүлэх, тэжээл өгөх, бага зэрэг цайруулах үйлчилгээтэй. Энэ нь ёстой хөөрхөн үнэртэй, бусдыгаа бодвол арай өтгөн бүтэцтэй. Арьсыг хөөрхөн амраачихдаг.

Серум, эчченд хэрэглэж үзээгүй, үзэх гэхээсээ айгаад байдаг эмзэг арьстай бол эднүүсийг оролдоод үзээрэй. Мөн шинэ серум хайж байгаа, байнга хэрэглэдгээсээ завсарлага авах зорилготой бол эднийг зөвлөж байна. (:








1 comment: