Showing posts with label нүд. Show all posts
Showing posts with label нүд. Show all posts

Sunday, September 6, 2015

Dior - Diorshow Lash Maximizer - Сормуус өтгөрүүлэгч


Хөмсөг, сормуус хоёроо аятайхан болгочихсон байхад ямар ч хэлбэрийн нүд маш сайхан харагддаг. Өтгөн, хар сормуустай байхад заавал тень түрхэж, контур зурах шаардлагагүй шүү дээ.
Сормуусыг өдөр бүр дэрвийлгэгчээр эргүүлэх маш муу, яг хавчигддаг ормоороо хугардгаас гадна маш их шингэрдэг. Түүний оронд сормуусны праймер, серум маягийн бүтээгдэхүүн хэрэглэвэл гэмтэхгүйгээр өтгөрнө. Диорын Lash Maximizer сормуусны ургалтыг дэмжихээс гадна биежүүлж өгдөг. Нэг гэм нь цагаан өнгөтэй болохоор гадуур нь маш тод, хар сормуусны будгаар будахгүй бол сааралтаж харагдах гээд байдаг. Одоо ч бүр энийг хэрэглээгүй нүдээ харахаар нэг л "нүцгэн" харагдаад байдаг болчихож шүү. :)) Ямартай ч, хиймэл сормуус, дэрвийлгэгч хоёроос хамаагүй дээр, маш сайн бүтээгдэхүүн мэт санагдсан шүү.

Гоё сормуустай хүмүүс цаанаа л нэг цовоо, гоё харагддаг тийм ээ?

Sunday, March 1, 2015

Yves Rocher -




Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 12,900₮

Дулаарахаар арай хөгжилтэй байдлаар нүдээ будмаар санагддаг даа? Өнгө өнгийн cat eye хийх нь энэ хавар, зуны голлох трэндүүдийн нэг болж байгааг хэлэх үү :)) Эдгээр харандаануудын тогтоц нь үнэхээр сайн санагдсан. Дээр нь маш гоё өнгөнүүдийн сонголттой, боломжийн ч үнэтэй. Зун хааяа нэг амралтын өдрүүдээр өвөрмөц будалт хийж болно биз дээ :)) Нэг гэм нь үзэг доторхи харандаа нь маш богинхон бөгөөд хүчтэйхэн шиг хүрчихвэл хугарчихдаг юм байна лээ. Маш болгоомжтой, бага багаар дээшлүүлж гаргахгүй бол.

Thumbs Up!!!

Wednesday, February 25, 2015

Bourjois - Colour Edition 24H - Тосон тень


Хаанаас авсан: УИД-н Бишрэлт косметикс

Үнэ: 22,500₮

Тосон тень хэрэглэх тун дуртай болсон. Энэ өвөл, намар ийм улаан хүрэн dark berry буюу бараан жимсгэний өнгө "мода"-нд орсон. Ер нь хүйтэн улиралд тод, бараан өнгөнүүд, дулаан улиралд ягаан, peach өнгөнүүд зонхилдог.


Monday, February 17, 2014

Yves Rocher - Active Sensitive Anti Wrinkle Eye Cream

Хаанаас авсан: Ив Роше

Үнэ: 36000₮

Үрчлээний эсрэг, эмзэг арьсанд зориулагдсан зовхины тос, 28-аас дээш насны эсвэл мэдэгэхүйц үрчлээс тодорсон зовхинд таарна. Мөн гэрэлтүүлэгч пигмент-тэй тул нүд орчмыг арай гэрэлтэй харагдуулдаг давуу талтай. Эмзэг арьсгүй байсан ч хэрэглээд үзээрэй. 7 хоног өглөө оройгүй түрхэхэд миний үрчлээс харагдах хэмжээ нь илт багассан. Би 22-той ч яг баруун зовхины доор төрөлхийн гэмээр сонин зураас байдаг юм.


Thursday, February 6, 2014

THE FACE SHOP - HERB DAY LIP&EYE REMOVER



Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: 10000₮

Эмзэг арьсанд зориулсан нүд, уруулын будаг арилгагч. Миний нүд орчмын арьс маш эмзэг ч энэ арилгагч харшилдаггүй, мөн усны хамгаалалттайгаас бусад будгийг дажгүй сайн арилгадаг.

Wednesday, February 5, 2014

TONY MOLY - Panda's Dream Dark Eye Corrector


Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: 12900₮

Нүдний доогуур хөхрөлтийн эсрэг тос. Сайн унтаж чадаагүй, маш их ачаалалтай үедээ зовхины тосоо түрхээд, сайтар шингээсний дараа хөхрөлттэй хэсгүүдээр маш багыг түрхээд иллэг хийж шингээнэ. Гайгүхэн хөхрөлтийг сайн арилгадаг ч, гүн хард бол нэг их үйлчлэхгүй юм шиг санагдсан. Өө дарагч хэрэглэх дургүй хүмүүст тохиромжтой.

Monday, February 3, 2014

MAYBELLINE - THE MAGNUM


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 20000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй гэж авсан чинь хэдхэн цагийн дараа буугаад, өтгөрүүлж байгаа царай нь энэ гээд хамаг сормууснууд шамбааралдуулаад байсан. :/


BOURJOIS - Volume Glamour MAX - Waterproof mascara


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 25000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг. Тун дажгүй шүү. Усны хамгаалалт нь сайн, амархан буучихаад байдаггүй, сормууснуудыг сайн салагадаг. (:

Сормуусны будгийг хамгийн дээд тал нь нэг улирал буюу 3 сар хэрэглээд хаях хэрэгтэй. Мөн өөр хүмүүстэй хуваалцах, өөр хүнийхийг түрхэх зэрэг маш муу. Учир нь сормуусанд цэвэрлэх зориулалттай бичил биетүүд амьдардаг ба нэг хүний баруун, зүүн талын сормууснууд хүртэл өөр хооронлаа ялгаатай бактериудаас бүрддэг. Халдвар авах, сормууснуудаа унагаах, ургалиыг зогсоох аюулаас чанартай бүтэгдэхүүн хэрэглэж, ариун цэврийг сайн сахин, орой бүр маш сайн арилгах ёстой шүү.

Хөмсөгөө хэрхэн засах вэ & тэгш хөмсөг


Хөмсөг хүний нүүрний хүрээг гаргадаг учир хэдэн насаар залуужуулж цоглог, цэмцгэр харагдуулдаг гол эрхтнүүдийн нэг. Ихэнх бүсгүйчүүд хөмсөгөө янзлаад гарахад л нэмж будах шаардлагагүй байдаг. Дээрх зургийг улиг болтлоо харсан бизээ, харж амжаагүй охидуудад: А&С - хөмсөгний эхлэл ба төгсгөлийн цэг; B - хамгийн өндөр цэг нь. Яг энэ загвараар ерөнхийлж гаргаад илүү үснүүдийг нь хутга, вакс, чимхлүүр гээд хэрэглэдэг аргаараа цэвэрлэхэд хангалттай. Охидуудыг ажаад байхад нэг бол хөмсөгөө харлуулж будаж чаддаггүй, эсвал хэтэрхий нарийн зулгаагаад, аймшигтай гурвалжин болгосон харагддаг. Нарийн, гурвалжин хөмсөг хүнийг тун овортой дээр нь ядруу харагдуулдаг.

Сүүлийн үед өтгөн, тэгшхэн хөмсөгнүүд мода-нд оржээ.

Миранда Керр
Жессика Алба

Натали Портман

Кейт Миддлтон

Танихгүй солонгос охин, тэгш хөмсөг солонгост анх тренд болж эхэлсэн. Ер нь сүүлд солонгосууд гоо сайхны стандартуудыг тогтоох нь ээ. Даанч бүгдээрээ нэг ижилхэн царайтай юм лаа лол.

Тэгш хөмсөг хүнийг маш залуу, гэнэн хонгор харагдуулдаг.Хэрвээ та хэт дөрвөжин царайтай бол энэ төрлийн хөмсөг огт зохихгүйг анхаараарай.

Ямар ч хэлбэрийн хөмсөгтэй байсан бүдэг хэсгүүдээ тодруулан будаж байх хэрэгтэй, таны царайг хормын дотор өөрчилнө. Гэхдээ аливаа юмны хэмжээг хэтрүүлвэл мэлээж зохимжгүй.

Будаг санал болгох нь:

Хар бараан үстэй бол хөмсөг тань нэг өнгө цайвар, шаргал гэгээтэй үстэй бол нэг өнгө бараан байх ёстойг анхаарна уу.

Хөмсгийг ийм вакс төрлийн будгаар тодруулж болно:
TONY MOLY - PARTY LOVER - Cake Eyebrow(15400₮)


Бараанаар нь хөмсөгний хэлбэрийг доороос нь дээш хүрээлж гарган нөхөж будна.

Мөн ийм харандаа хэрэглэж болно:
THE FACE SHOP - Design My Eyebrow

Spoolie буюу арзгар самаар эхлээд самнаад жигд болгосны дараа харандаагаар бүдэг хэсгүүдийг нөхнө.

Мөн түүнчлэн үсээ хэт өөр өнгөөр будсан бол хөмсөгөндөө ч бас тэрхүү өнгийг бага зэрэг оруулж өгөхгүй бол хэт хиймэл харагдана:
THE FACE SHOP - Eyebrow Mascara

Goodluck! :D

Sunday, February 2, 2014

Зовхины тосыг хэзээ & хэрхэн хэрэглэх вэ?


Зовхины тосыг бид ихэвчлэн 35 - аас дээш насныханд зориулагдсан бүтээгдэхүүн гэж ойлгодог ч шилжилтийн нас нь дууссан хэн бүхэнд зайлшгүй шаардлагтай байдаг. Учир нь бидний бие насанд хүрмэгц зовхины нимгэн арьс өөрөө тос ялгаруулахаа зогсоодог байна. Ялангуяа манайх шиг эрс тэс, хуурай цаг ууртай оронд зовхио аль болох эртхэн чийгшүүлж дадах хэрэгтэй.

Зовхины тос түрхэхдээ яг нүдний доор бус дээрх зурган дээр заасан шиг нүдний чамархай хэсгээр түрхэх хэрэгтэй. Учир нь энэ орчмын арьс хамгийн их бүтээгдэхүүнийг шингээж дээшээ шилжүүлдэг. Нүдний тариа хийлгэж үзсэн хүн байвал мөн энэ хэсэгт тарьдгийг мэдэх байх.

Хэн нэгэн надад энэ тухай эртхэн хэлсэн бол би 25 ч хүрээгүй байж баруун зовхиндоо үрчлээс суулгахгүй л байсан байх даа. :P

Aquamoist - Moisture Eye Cream


Хаанаас авсан: Mild cosmetics

Үнэ: 35900₮

Коллагентай Aquamoist арьс арчилгааны цогц бүтээгдэхүнүүдийн зовхины тос нь. Хэмжээ нь 20 мг мөн нэг удаа хэрэглэхэд шинэвтэр бүтцээс нь болж их хэмжээ шаардлагатай байдаг тул надад сар гаран л болсон. Жижигхэн юм байж үнэтэй, дээр нь нэг их үрчлээний эсрэг нэг их юм хийгээгүй тул санаанд хүрээгүй. Уг нь 30 гарсан хүмүүст зориулагдсан юм билээ, миний залуу үрчлээнүүдэд л нөлөөлөөгүй.

L'Occitane - Precious Eye Cream


Хаанаас авсан: L'Occitane

Үнэ: 69300 ₮

Миний хэрэглэж байсан үрчлээний эсрэг хагийн үр дүнтэй зовхины тос. Түрхээд сайн унтаж амраад босоод ирэхэд үрчлээс огт байхгүй болдогч хэдэн цагийн дараа бага зэрэг гарч ирдэг. Нэг савыг 3 сар хэрэглэж хүрдэг тул үнэнлээ таарсан бүтээгдэхүүн гэж боддог. Сард 23000 орчим төгрөгөөр хэрэглээгээ авч байгаа гэж үзвэл тун дажгүй шүү. 30 - 40 насны бүсгүйчүүдэд тохирох ч үрчлээ дөнгөж суух гээд айгаа үед жилдээ ганц удаа хэрэглээд гүн үрчлээс суулгахаас сэргийлсэн арга хэмжээ маягаар хэрэглэх нь ч мөн үр дүнтэй. Мэдээж, 30 гараад нэгэнт суусан арьсанд дор хаяж 2 улирал хэрэглэж байж тогтсон үр дүн гаргана.

Tuesday, January 28, 2014

L'Occitane - Al'huile essentielle et eau d'angelique bio- Eye Roll On


Хаанаас авсан: L'Occitane

Үнэ: 4----₮

Эргэдэг бөөрөнхий үзүүр нь хүйтэн байдаг тул /хөргөгчинд хадгалвал улам хүйтэн/ хавдсан, ядарсан нүдийг тайвшруулж өгдөг. Маш гоё, зөөлөн үнэртэй. Уруулын будаг шиг авсаархан тул цүнхэндээ байнга авч явдаг, ядарсан эсвэл хэт хуурай санагдсан үедээ хэрэглэдэг. Нэг гэм нь амархан дуусчихдаг ба миний хувьд үнэтэй.
Би аливаа брэнд хөөх дургүй ч L'Occitane-ын улаан фен.

PUREDERM CUCMBER EYE PADS






Сүүлийн үед томоохон хүнс ахуйн хэрэглээний дэлгүүрүүдээр Purederm гэх солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд харагдах болсноос би цайруулах маск, коллагентай маск мөн энэ өргөст хэмхтэй нүдний хөвөнг нь сонирхоод хэрэглэж үзсэн юм. Хамгийн их таалагдсан нь энэхүү бүтээгдэхүүн ба үүнийг хөлдөөгчинд хийн хүйтэн болгоод хоёр нүдэн дээрээ 15 минутын турш тавьж хэрэглэдэг. Хөвөн биш хатуувтар даавуун материалтай, хэрчсэн өргөст хэмхний хөөрхөн хэлбэртэй 24 бөөрөнхий байдаг ч миний бодлоор жоохон таагүй үнэртэй. Найрлагандаа олон төрлийн химийн нэмэгдлүүдтэй ч сонирхолтой санагдаад авчихсан. Би 15 минутын турш биш бүлээсээд ирхээр нь авдаг. Хэдэн өдөр дараалж сайн унтаагүй, компьютер удаан ширтсэн зэргээс нүд ердийнхөөсөө илүү ядарсан үед л хэрэглэдэг. Найрлаганд нь химийн нэмэлтүүд байдаг ч миний арьсанд ил тод харшил үзүүлээгүй. Дахин худалдаж авахгүй, одоо үүнтэй ойролцоо юм гэрийн нөхцөлд хийгээд хөлдөөе гэж бодож байгаа ч залхуураад яваад байна хэхэ.

Жич: маскууд нь үнэхээр таалагдаагүй. Задлаад л шууд нэг хачин хиймэл үнэр хамар цоргиулаад, 10 минут тавихад л нүүр загатнуулаад, дэмий санагсан. Ер нь сүүлийн үед нүүрэн дээрээ нэг удаагийн цаасан маск тавих дургүй болоод байгаа, оронд нь савтай тос шиг нь зүгээр ч юм шиг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү дээ.

SKINFOOD, ROYAL HONEY EYE CREAM (ANTI WRINKLE EFFECT)



Уг тосыг Их Дэлгүүрийн нэг давхараас 49000₮-р сар хагасын өмнө авсан. Би нүдний тосыг тахин шүтдэг улаан шүтэн бишрэгч нь хэхэ. Миний хараа төрөлхийн муу, дээр нь муухай ааштай болохоор хөмсөгөө зангидах, нүдээ элдэв янзаар үрчийлгэх муу зуршилтай, одооноос засахын төлөө мачийж байна хэхэ. Энэхүү тос нь миний хамгийн дуртай  бүтээгдэхүүний нэг. Миний баруун нүдний доор тогтож эхэлсэн нимгэн зураасыг ганц долоо хоногийн дотор сайхан арилгасан. Гэхдээ ядрахаар ч юм уу, өдөр хальт толинд харахаар буцаад гараад ирсэн байдаг юм.
Цагаан өнгөтэй, тосорхог өтгөн бүтэцтэй, зөөлөн цэцэгний ч гэмээр үнэртэй. 30 грамм, би нүднээсээ гадна духандаа түрхдэг болохоор одоо дуусах дөхсөн. Дан нүдэндээ түрхвэл хоёр сар хагастай хэрэглэгдэх байх. Яг үнэийг хэлэхэд найрлагандаа зөгийн бал агуулсан гэдгээс өөр дэлгэрэнгүй юм хэлж чадахгүй нь, савгүй ууттайн дээр солонгосоор бичсэн байсэн болохоор юу ч ойлгоогүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн харшил өгөөгүй д явж байна. Интернетээс хайгаад олигтой юм олж чадаагүй. Солонгос хэл мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Дахиж авчихаж ч магад, үгүй ч байж магадгүй.


Сонирхолтой байж мэдэх зөвөлгөө: Шилжилтийн нас нь дууссан эмэгтэй хүн бүр, 30 гаран мэдэгдэхүйц үрчлээтэй болохоо хүлээлгүйгээр нүдний тос түрхэх хэрэгтэй. Учир нь нүдний эргэн тойрны арьс нь нимгэн, гэмтэхэд амарханаас гадна өөрөө шилжилтийн процесс явагдаж дуусахад тос ялгаруулахаа болидог. Тиймээс үрчлээ үүсэхийш хүлээлгүй хөнгөн чийгшил өгж явах нь зүйтэй. Нимгэн арьсанд үрчлээ нэг тогтчихвол арилгахад хэцүү, арилгасан ч дахин гарч ирэх нь амархан байдаг. (Би энэ тухай эртхэн олж мэдэх минь яав аа лол)

CLARINS - Skin soothing Eye mask


Хаанаас авсан: Clarins

Үнэ: 67000₮

Хэмжээ: 30мл

Тайвшруулах үйлчилгээтэй нүдний маск. Миний нүд маш эмзэг, амархан хавддаг болохоор энийг түрхвэл жоохон ч гэсэн тайвширдаг юм болов уу гэж найдаад авсан чинь бараг л нөлөөлөөгүй. Хүн хүний арьс өөр тул танд үйлчилж магадгүй хэхэ. Гоё үнэртэй, маш бага хэрэглэггдэг тул хагас жил элбэг хүрнэ. Долоо хоногт 2 удаа, эсвэл над шиг ядарсан үедээ түрхэнэ. Яг түрхсэн үед сэнгэнээд аятайхан мэдрэмж төрүүлдэг ч бодитой үр дүн гараагүй. Хайран мөнгө гэж харамсмаар :P.