Showing posts with label маск. Show all posts
Showing posts with label маск. Show all posts

Sunday, August 30, 2015

The Saem - Urban Harakeke Set - Арьс арчилгааны бас нэгэн "шинэвтэр?" Солонгос брэнд Болох The Saem



Арьс арчилгааг шүтдэг Өмнөд Солонгосын 2010 онд шинээр үүсгэн байгуулагдсан гоо сайхны брэнд болох The Saem-ын бүтээгдэхүүнүүдийн талаар хүмүүс ам сайтай байхаар нь хамгийн их борлуулагдсан сет болон маскийг туршиж үзлээ.

The Urban Harakeke нэртэй тоник, лосьон болон тосны сет нь энгийн, хуурайвтар арьсанд зориулагдсан бөгөөд Шинэ Зеландын нэгэн булагийн усыг найрлагандаа ашигладаг гэнэ. Одоо хэрэглээд 2 сар гаран болж байхад талаас бага зэрэг дундарж байн гэхээр хэмжээний хуьд эдийн засгийн хэмнэлттэй. Хамгийн их таалагдсан нь тоник - маш сайн чийгшүүлдэг санагдсан. Үлдсэн хоёр нь "яахав, дажгүй л юм" ангилалд багтахаар санагдсан. Үнийн хувьд боломжийн - гурвуул нийлээд 36 ам.доллараар Инчоны НОБ-аас худалдан авсан.


Gold Snail Bubble Mask - сүүлийн хоёр жил жижигхэн хөөсрөлттэй, "газтай" мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд тренд болоод байна. Энэхүү маскийг бага зэргийн чийгтэй арьсанд жигд түрхэхэд тэр дороо хөөсөрнө, уг хөөсийг 15-30 минутын дараа угаана. Хөөсрөлтийн явц маш хөнгөн гижиг хүргэх мэдрэмж төрүүлдэг. Чийгшүүлж, тэжээл өгөх зориулалттай. Үйлчилгээний хувьд мөн л "гүй яах вэ, сонирхолтой л юм" ангилалд хамаарахаар санагдлаа. :)
Үнэ нь 28 ам.доллар хавьцаа байсан санагдаж байна.

The Saem ер нь их гайгүй юм шиг байгаа юм.. Даанч Улаанбаатарт оригнал нь олдох биш дээ :))

Thursday, August 28, 2014

The Body Shop - Tea Tree Face Mask



Эрүү, хамрын хоёр хажуугийн нүхжилтэндээ зориулж энэ цайны модны тостой маскийг авсан. Маш гоё сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Т зон-доо түрхэхэд маш тохиромжтой. Арьсыг хэтэрхий хатаахгүйгээр гүн цэвэрлэчихээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Хар батганд нэг их нөлөөгүй санагдсан. Ерөнхийдөө дажгүй санагдсан. (:

Цайны модны талаар энд дарж уншаарай (:

Thursday, April 10, 2014

Tony Moly - Intense Care Snail Eye Mask




Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: 28500₮

Эмгэн хумс гоо сайхны алдартай найрлагын нэг болоод нэлээд хэдэн жил боллоо.

15 хос нүдний маск. Хөргөгчинд хадгалж байгаад нүд хавдсан өдөр, ядарсан өдөр, босмооргүй санагдсан гэх зэрэг үед хөргөгчнөөч гаргаад 10 минут хүйтнээр тавих маш сайхан сэргээсэн мэдрэмж төрүүлэхээс гадна нүдний хавдалтыг сайн бууруулдаг. Чийгшил, тэжээл өгөх чадвар зэрэг нь нэг их гоц гойд санагдаагүй.

Puff Diddy хүртэл нүдэндээ ийм төрлийн маск тавьдаг байх нь байна шүү ((:


Tuesday, February 4, 2014

Yves Rocher - 1 Minute Nourishing Repairing Mask

Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 23000₮

Ангижируулагчийн оронд ашигладаг тэжээл өгч, нөхөн сэргээх үйлчилгээтэй маск. Үсээ угаагаад нойтон дээр нь чихнээс доош жигд түрхээд 1 минутын дараа /би 3-5 минут үлдээдэг/ усаар шавшин зайлна. Бүр нэг өнгөө алдаад цаай муутай болчихсон үс, будаг, химнээс хордсон үсэнд сайн тохирдог.

Monday, February 3, 2014

MISSHA - BLACK GHASSOUL - Tightening mask



Хаанаас авсана: MISSHA

Үнэ: 22000₮ /яг санадаггүй ээ, энэ хавьцаа/

Ghassoul гэж өмнөд африкд байдаг анагаах ил шидтэй, эмчилгээний шаврын найрлагатай чангалагч маск. Нэг авчихсан байхад маш удаан хэрэглэдэг. Би бүхэл нүүрээрээ бус юм гарсан хэсгээрээ, эсвэл нүхжилттэй хэсгүүдээр тавьдаг. Дажгүй сайн.

Tuesday, January 28, 2014

PUREDERM CUCMBER EYE PADS






Сүүлийн үед томоохон хүнс ахуйн хэрэглээний дэлгүүрүүдээр Purederm гэх солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд харагдах болсноос би цайруулах маск, коллагентай маск мөн энэ өргөст хэмхтэй нүдний хөвөнг нь сонирхоод хэрэглэж үзсэн юм. Хамгийн их таалагдсан нь энэхүү бүтээгдэхүүн ба үүнийг хөлдөөгчинд хийн хүйтэн болгоод хоёр нүдэн дээрээ 15 минутын турш тавьж хэрэглэдэг. Хөвөн биш хатуувтар даавуун материалтай, хэрчсэн өргөст хэмхний хөөрхөн хэлбэртэй 24 бөөрөнхий байдаг ч миний бодлоор жоохон таагүй үнэртэй. Найрлагандаа олон төрлийн химийн нэмэгдлүүдтэй ч сонирхолтой санагдаад авчихсан. Би 15 минутын турш биш бүлээсээд ирхээр нь авдаг. Хэдэн өдөр дараалж сайн унтаагүй, компьютер удаан ширтсэн зэргээс нүд ердийнхөөсөө илүү ядарсан үед л хэрэглэдэг. Найрлаганд нь химийн нэмэлтүүд байдаг ч миний арьсанд ил тод харшил үзүүлээгүй. Дахин худалдаж авахгүй, одоо үүнтэй ойролцоо юм гэрийн нөхцөлд хийгээд хөлдөөе гэж бодож байгаа ч залхуураад яваад байна хэхэ.

Жич: маскууд нь үнэхээр таалагдаагүй. Задлаад л шууд нэг хачин хиймэл үнэр хамар цоргиулаад, 10 минут тавихад л нүүр загатнуулаад, дэмий санагсан. Ер нь сүүлийн үед нүүрэн дээрээ нэг удаагийн цаасан маск тавих дургүй болоод байгаа, оронд нь савтай тос шиг нь зүгээр ч юм шиг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү дээ.

THANN HAIR MASK





Хаанаас авсан: THANN

Үнэ: 26800₮

Найрлагандаа Шисо (Япон, Солонгост хоолонд өргөн хэрэглэгддэг ургамал), керамидийн протеин зэргийг агуулсан аливаа синтетик үнэр, өнгө оруулагчид ба парабенгүй нь маш их таалагддаг. 100 грамм тул дунд зэргийн урт үстэй хүнд хамгийн ихдээ 5,6 удаа л хэрэглэгдэх байх. Үсэндээ түрхээд 10-аад минут байлгаад угаана. Яг хэрэглэж байх үед онцын сэтгэгдэл төрөөгүй ч, үс хатсаны дараа үнэхээр эрүүл, зөөлөн болсон нь илт мэдрэгддэг юм байна лээ. Би үснийхээ доод хэсгийг перкисдүүлээд амьгүй сүрэл болгоод хаячихсан юм, тэдгээр хүнд гэмтсэн үсийг харьцангуй эрүүл болгож, эрүүл хэсгийг нь бүр өнгөлөг болгосон юс шиг санагддаг. Элдэв үнэргүй тул эрэгтэй хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой мэт. Дахиж дуртайяа авна. Гэхдээ Наран Малл-н салбар дахь ааштай худалдагчаас авахгүй, плаза дээрээс нь очиж авна аа. 

CLARINS - Skin soothing Eye mask


Хаанаас авсан: Clarins

Үнэ: 67000₮

Хэмжээ: 30мл

Тайвшруулах үйлчилгээтэй нүдний маск. Миний нүд маш эмзэг, амархан хавддаг болохоор энийг түрхвэл жоохон ч гэсэн тайвширдаг юм болов уу гэж найдаад авсан чинь бараг л нөлөөлөөгүй. Хүн хүний арьс өөр тул танд үйлчилж магадгүй хэхэ. Гоё үнэртэй, маш бага хэрэглэггдэг тул хагас жил элбэг хүрнэ. Долоо хоногт 2 удаа, эсвэл над шиг ядарсан үедээ түрхэнэ. Яг түрхсэн үед сэнгэнээд аятайхан мэдрэмж төрүүлдэг ч бодитой үр дүн гараагүй. Хайран мөнгө гэж харамсмаар :P.