Tuesday, November 10, 2015

Rapidlash - Сормуус, хөмсөг ургуулагч серум



Өтгөн хөмсөг, сормуустай болохыг хүсдэггүй хэн байх вэ? Гэвч нэгэнт зулгаасаар байгаад эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар шингэрсэн сормуус, хөмсөгийг өтгөрүүлэх маш хэцүү шүү дээ. Сүүлийн үед Cara Delevigne шиг тод, өтгөн хөмсөг, хурц харц тренд болоод байгааг ч хэлэх үү. 

Ийм төрлийн серумыг маш болгоомжтой сонгох хэрэгтэй. Нүд маш эмзэг эрхтэн тул элдэв хортой химийн нэгдэл наанадаж эмзэгшүүлнэ, цаанадаж таны хараанд нөлөөлөх боломжтой. Тэгэхээр гарал, үүсэл нь мэдэгдэхгүй, мэргэжлийн эмч нарын хяналтан доор бүтээгдээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс тун болгоомжлох хэрэгтэй. 

RapidLash нь парабен болон үнэртүүлэгч агуулдаггүйгээс гадна нүдний эмч нарын хяналтанд орсон тул айлтгүйгээр хэрэглээд үзье гэж бодоод яг 6 долоо хоног өглөө, оройдоо сормуус, хөмсөгөндөө уйгагүй түрхэж үзэв. Үр дүн илрхий сайн, шинээр жижигхэн, жижигхэн үснүүд ургаад эхлэх нь тэр. Даанч, удалгүй хоёр нүдэндээ хагалгаа хийлгээд, боолт, эм зэргийг дусааж, байнга үрсээр байгаад сормуус нь буцаад шингэрчихсэн ч, хөмсөг өмнөхөөсөө илүү өтгөн болсон шүү. Сормуусандаа дараагийн зун дахиад түрхэнэ гэж бодож байгаа. :)



No comments:

Post a Comment