Би өндөг шарахаас өөр олигтой хоол сайн хийж чаддаггүй ч, сүүлийн үед янз бүрийн хоол хийж, үзэж турших дуртай болоод байгаа. Тэгээд ердөө 160 калорийн илчлэгтэй ч, амин дэмийн агууламж өндөртэй, хүйтний улиралд идэхэд тохиромжтой энэ шөлийг хийж сураад та нартайгаа хуваалцмаар санагдлаа.
ОРЦ:
1. 6 - 7 том лууванг дөрвөлжин хэрчинэ. Органик бол сайтар угаагаад хальстай нь, үгүй бол хальсийг нь арилгаарай. Хальсанд маш их амин дэм агуулагддаг ч, пестицид буюу хортон шавьж устгагч бодис хамгийн ихээр шингэдэг гэнэ.
2. 2 аяга жижиг хэрчсэн шар сонгино
3. 1 цайны халбага бяцалсан цагаан гаа
4. 2 аяга ногооны эсвэл тахианы бульон
5. 2 аяга ус
6. 3 том халбага масло
7. Давс, перец болон таны байнга хэрэглэдэг дуртай амтлагчид
Бэлтгэх арга нь тун хялбархан: залхуурвал бүгдийг нь холиод сайхан кострюлинд чаначихна. 20-иод минутын дараагаар луувангууд зөөлрөн буцлахад нь гар аргаар эсвэл блендэрт хийж бяцлан зутан болгоно. Гараар хийхэд тийм ч хэцүү биш юм байна лээ, мэдээж холигч ашиглавал илүү амар ба хурдан л даа. Арай залхуурмааргүй байвал маслонд сонгиноо шарж, илүү амттай болгоорой. Ингээд л болно. Хялбархан байгаа биз?? Туршиж үзээд, үр дүнгээ хуваалцаарай :)
No comments:
Post a Comment