The Face Shop дотор байдаг MIZON ихэнх бүтээгдэхүүнүүддээ 50-70 хувийн хямдрал зарлачихсан байхаар нь хэд хэдэн юм аваад гарлаа.. Одоо тэгэхээс өөр яахав дээ тийм ээ :))
1. King to the Kong - Cleansing Oil - Цэвэрлэгч тос
12,500₮ болчоихсон байсан байх аа.. Ямар ч байсан маш сайн хямдарсан байсан. Будаг сайн арилгадаг санагдсан. Үнэр нь огт таалагдаагүй... Бүтэц нь тос гэхээсээ илүү гель шиг, нялцгай. Нүдний будгаа арилгаж байгаад санаадгүй нүдрүүгээ маш багыг оруулчихсан чинь маш их хорсож, улайлгасан... Яахав дээ л.
2. Correct Essential Activator - Face Mist
Үнэ: 6,000₮
Таалагдсан. Будагны дээр шүршиж хэрэглэдэггүй, нүүрээ цэвэрлэчихээд тоникний өмнө эсвэл орлуулж цацна. Correct Essential Activator гээд CC Cream нь ч мөн адил таалагддаг. Уг CC кремийн талаар уншихыг хүсвэл энд дараарай.
3. King to Kong - Magic Cream Mist
Үнэ: 6,000₮
Ммм, шүршиж хэрэглэдэг тос гэхээр сонирхолтой байгаа биз? Хүзүүний ард, урдаа хэрэглэсэээр одоо бараг дууслаа... :)) Нүүрэнд нэг их тохиромжгүй санагдсан. Хөх, хүзүүнд харин сайхан таарч байна лээ.