Thursday, May 15, 2014

Нүүрээ угаахад гаргадаг 5 нийтлэг алдаанууд

Нүүр цэвэрлэнэ гэдэг арьс арчилгааны маш чухал хэсэг. Нүүр угаах үед арьсыг гэмтээдэг нийтлэг алдаанууд:

1. Нүүрээ угаахаасаа өмнө гараа эхэлж угаах. Маш энгийн, ойлгомжтой ч их олон охидуудыг шууд л нүүруу угаагаад байхыг харж байсан тул оруулахаар шийдлээ. Гар дээр маш олон бактер, бохирдол хуримтлагдсан байхад тэр чигээр нь нүүрэндээ хүргэж огт болохгүй, сайн угаагаад, арчаад дараа нь нүүрээ угаана.



2. Хэтэрхий халуун усаар угаах. Нүүрээ болж өгвөл хоносон усаар, эсвэл шүүгдсэн бүлээвтэр усаар угааж байгаарай. Хэтэрхий халуун усаар угаах нь арьсыг цочроолж, хуурайшуулдаг. Хэт хуурай арьстай эсвэл 35 дээш настай бол нүүрэндээ аль болох ус битгий хүргэ.
3. Хуурай арьс дээр угаагч түрхэх. Инээдтэй сонсогдож магадгүй ч их олон охид ийм алдаа гаргадаг. (зусланд, бассейнд гэх зэрэг нийтийн угаалгын өрөөтэй газруудад ажиглахад). Эхлээд бүлээн усаар нүүрээ шавшаад дараа нь угаагчаа гаран дээрээ авч бутлах, хөөсөрдөг бол хөөсрүүлсний дараагаар нүүрэндээ хүргэж цэвэрлэх хэрэгтэй байдаг.
4. Угаагчийг сайтар шавшиж цэвэрлэх. Ямар ч нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн арьс дээр удаан хугацаагаар байхаар зориулагдаагүй тул цэвэрлэсний дараа усаар маш сайн зайлж ямар ч үлдэгдэлгүй болгох хэрэгтэй байдаг.

5. Бохир алчуураар арчих. Нүүрэндээ хүргэдэг бүх зүйлийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй, ялангуяа нүүр амархан батгашдаг бол дэрний уут, утас, малгай, нүүрний алчуур зэргийг сайтар угааж заншаарай. Мөн нүүрийг ширүүн, "хатсан" мэт хуурай алчуураар огт арчиж болохгүй.


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment