Wednesday, May 14, 2014

Амралт, зугаалга, аялалын косметичка

Урин дулаан цаг ирж бид хөдөө нар салхинд гарахаар явж эхэллээ. Ямар, ямар гоо сайхны хэрэгслүүдийг авч явбал зүгээр талаар санаа өгмөөр санагдлаа.

1. Нэн тэргүүнд сайн нарны малгайтай яваарай. Нарны шууд туяанаас болгоомжлох хэрэгтэй. Мөн нарны тосоо мартаж болохгүй!
Миний хүзүү амархан түлэгдэх гээд байдаг болохоор мөн "нарны харшил"-тай тул зааюал нимгэн цайвар ороолт зүүж явдаг. Ер нь хүзүү нэг харлахаар их муухай болдог ш дээ.

2. Үсний боолтууд.
Мэдээжийн санагдах байх л даа, гэхдээ үсээ нар/салхинд задгай тавиад байвал түлэгдэнэ. Сүлжээд эсвэл боогоод үзүүрийг нь цамц, футболканы дотуур хийгээд явж байгаарай Салхинд үсээ намируулаад явах нь секси ч салаалсан, наранд түлэгдсэн үс яав ч секси биш. :P

3. Нойтон салфетка болон нүүрний будаг цэвэрлэгч нойтон салфетка.


Мэдээж аялалаар явж байгаа юм чинь ахиухан гар, биеийн нойион салфетка авч явж таарна.

Мөн тусад нь будаг арилгагч хөвөн зэргийг авч явахаар будаг арилгагч нойтон салфетка авч яваарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн зөвхөн будаг л арилгана уу гэхээс арьс цэвэрлэдэггүй тул тусад нь дараа арьсаа цэвэрлээрэй.

4. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс танд цэвэрлэгч, зовхины тос, чийгшүүлэгч тос, нарны тос нар л хэрэг болно. 5-с илүү хоногоор явж байвал sleeping mask буюу түрхээд унтаад сэрээд угаадаг маск зүгээр санагддаг. Салхинд нүүр холцруутах шиг хөгийн юм байхгүй шүү. Хөдөө, гадаа явж байхад их ачаа авч явахаас зайлсхийдэг байх тийм үү, тэгэхээр бүтээгдэхүүнүүдээ ийм аялалын жижиг, жижиг саванд хийж авч явж болно.
Иймэрхүү савнуудыг япон, солонгос гоо сайхны дэлгүүрүүдэр зардаг. Мөн онгоцруу 50 мл-с дээш шингэн оруулдаггүй тул урт нислэгт эдгээрийг хэрэглэж болно. Удаан нисэх ео нь их муухай, нэг л агаарыг дахин дахин шүүгээд онгоц дүүрэн хүмүүс амьсгална, мөн шүүлтүүр арвсыг аймшигтай хуурайшуулдаг. Ер нь л 5-с илүү цагийн нислэг аймшигтай муухай  санагддаг.

5. Нүүр будгаас танд хөмсөгний харандаа, усны хамгаалалттай сормуусны будаг, CC крем эсвэл маш нимгэн гардаг суурь будаг байхад хангалттай байх гэж бодож байна.

:Дээрх бүгдийг эмх замраатайхан шиг цэгцэлж боогоод л боллоо (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

1 comment:

  1. taalagdlaa.harin uuruu yamar narni tos heregledeg ve.

    ReplyDelete