Friday, February 7, 2014

GNC - Vitamin E Skin Oil


Хаанаас авсан: GNC / ихэнх том их дэлгүүрүүдэд салбартай/

Үнэ: 42900₮

118 мграмм гэхэд үнэ нь боломжийн санагдаж байна. Е витамин нь үрчлээ үүсгэдэг чөлөөт радикалуудаас хамгаалдаг хамгийн сайн зэвсэгүүдийн нэг юм. Над шиг хуурай, амархан үрчийх дуртай арьстай хүмүүсд сайн найз нь болно. Арьс чангалж өгөхөөс гадна батганы сорвийг бүдгэрүүлэхэд их нэмэр болдог юм байна лээ. Тос болохоор тунгалаг, зунгааралдсан бүтэцтэй. Элдэв химийн нэмэгдэлгүй. Батга гарахаас сэргийлээд олон янзын “хатуу” бүтээгдэхүүнээр цэвэрлэчихээд, тоник нимгэн түрхээд тосоо илэх маягаар тарааж түрхдэг. Ганц нүүрээ тослоод байж болохгүй, хүзүүгээ давхар тослохгүй бол хэдэн жилийн дараа гоо сайхны хагалгаа хийлгэсэн мэт толигор нүүр, унжигар хүзүүтэй болно шүү, хэхэ.
Долоо хоногт хоёроос гурван удаа унтахаасаа өмнө түрхвэл зүгээр санагдсан.

No comments:

Post a Comment