Friday, February 7, 2014

YVES ROCHER - HYDRA VEGETAL MILK&TONER

Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 19000₮ тус бүр нь энэ орчим байсан, уучлаарай бараг жилийн өмнөх зураг ба нийтлэл байна. Нэг блог нээе гээд хэдэн ч жил санаж бодож салгалав даа. :P
Чийгшүүлэх үйлчилгээтэй Hydra Vegetal иж бүрдлийн цэвэрлэгч сүүн шингэн, тоник хоёр юм. Ив Роше-гийн бүтээгдэхүүнүүд ургамалын гаралтай арай “зөөлөн” талдаа байдаг ч, химийн нэмэгдлүүдийг бусад гоо сайхны бараа үйлдвэрлэгчидээс нэг их дутахгүй нэмдэг юм шиг санагдсан. Том савалгаатай, бага хэрэглэгддэг болоод ч тэр үү, ээжтэйгээ хамт хэрэглээд байхад л гурван сар элбэг хүрсэн. Сүүн шингэн нь хүндэвтэр бүтэцтэй, цагаан өнгөтэй, аль аль нь “хиймэл”-дүү ургамалын үнэртэй. Чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэх нь битгий хэл тоникийг нь ахиухан хэрэглэчихвэл арьс таталдуулдаг юс байна лээ. Хамрынхаа хоёр талаар хөнгөвтөр арчихгүй бол миний цангах дуртай арьсыг хэтэрхий хатаагаад байх шиг санагдсан. Цэвэрлэгээний хувьд ярих юмгүй сайн хэхэ. Нэлээн зузаавтар будагтай үед, эсвэл тослог талдаа арьстай хүмүүст зохих байх. 

1 comment: