Хүн төрөлхтөн нь илүү
сайжрах, дэвших төрөлхийн зөнтэй амьтад. Жамаа даган охид, бүсгүйчүүд бид эрт
дээр үеээс хэрхэн улам гоо үзэсгэлэнтэй болох вэ гэж толгойгоо гашилгасаар
ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд Гоо сайхны салбар жилийн 60 тэр бум ам.долларын
ашигтай ажилладаг асар том бизнессийн салбар болжээ. Аливаа бизнессийн нэн тэргүүнй
зорилго нь ашиг олох байдаг шүү дээ.
Та бидний өдөр
тутам хэрэглэж буй саван, хөөс, шампунь зүсэн өнгийн оо энгэсэг, будаг шунхны
дийлэнх хувь нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, яваандаа хавдар зэрэг
аймшигтай өвчнийг үүсгэх магадлал өндөртэй химийн нэмэгдлүүдийг найрлагандаа их
бага хэмжээгээр агуулсан байдаг. Эдгээрээс дурьдвал парабен, алкохол,
диметикон, диазонидил үреа, диоксан, аммоны нэгдэлүүд, бензалкониум хлорид гээд
нэрлээд байвал дуусахгүй. Бид ямар мэргэжилийн эм зүйчид биш, ялгаж салгахад
хэцүү шүү дээ. Миний арьс хуурай, эмзэг талдаа болохоор эдгээрийн заримаас шууд
харшилж тууралт үүсдэг. Таны арьсанд нүдэнд харагдахуйц үр нөлөө үзүүлээгүй бол
сөрөг нөлөө далдуур үзүүлээгүй гэсэн үг биш юм. Химийн нэмэгдэлүүдийн ихэнх нь хүний
биед шингэдэггүй бөгөөд аажимаар хуримтлагдсаар олон төрлийн хавдар үүсгэдэг байж
болзошгүй талаар олон судалгаа, шинжилгээ гарч ирсээр байна.
Хөгжилтэй орнуудад
эдгээр химийн нэгдлүүдтэй тэмцэх тэмцэл арваад жилийн өмнөөс эхэлж, одоо ид
хүчээ авж байна. Хүн бүр худалдаж авж буй бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагыг
анхааралтай уншихыг хичээж, аль болох байгалийн гаралтай зүйлс хэрэглэхийг
илүүд үзэж байна. Бид ч бас эртхэн энэ тэмцэлд нэгдэж, хэтэрхий их химийн
нэгдлүүдээр дүүрсэн бүтээгдэхүүнүүдээс татгалзаж дотоодын үйлдвэрлэгчидээсээ
байгалийн гаралтай бүтээгдэхүүн шаардаж эхлэхгүй бол хэдэн жилйн дараа арьс,
хөх, ясны зэрэг аймшигт хавдруудаар өвчлөгсөдийн тоо өсөх магадлал өндөр болох
нь.
No comments:
Post a Comment