Thursday, February 13, 2014

Dewy make-up буюу чийглэг мэт, гялалзсан арьстай мэт будах нь

Өнгөрсөн зун дэлхий даяаар Dewy make-up маш их дэлгэрч энэ хавар, зун ч улам алдартай болох нь ээ.

RainbowGl-ийн идэвхитэй уншигч хөөрхөн Moji-н зураг

Scarlet Johanson


Солонгосд энэ тренд бүр маш хүчтэй байгаа. Бараг эндээс эхэлсэн ч байж магадгүй санагдаж байна.


Яг ийм гялалзсан, залуулаг төрхийг хэрхэн бүтээх вэ?

1-р арга

Ийм нүүр будагч спонж-ууд гадуур олон харагддаг. Яг иймийг хэрэглэх үү, энгийн хавтгай пролон хэрэглэх үү нь таны дур ч эд арай илүү цэвэрхэн гардаг. Тэгэхээр өөрийн сонгосон хэрэгслээ усаар үл ялиг норгосны дараа суурь будагаа түрхэнэ.

2-р арга

Сүүлийн жилээс мөн их эрэлт хэрэгцээтэй болж буй BB Cushion-ийг ашиглах. Тэдний давуу тал нь сэрүүцүүлэх үйлчилгээтэй ба маш сайн нарны хамгаалалттай байдаг.

Laneige - 42500₮, нэг запастай ирдэг ч аль аль нь 15 грамм тул нийт бүтээгдэхүүн ердийн фаундейшн-ий адил 30 грам л байна.


The Face Shop - Smart Sun Cushion 34000₮ - запасгүй, 10 грамм бүтээгдэхүүн тул маш хурдан дуусдаг.

Гэх мэт өөрийн хүссэн ийм төрлийн бүтээгдэхүүнийг ашиглахад л dewy finish-ийг амархан гарган авдаг.

3-р арга

Өөрийн хэрэглэдэг хүссэн суурь будагаа праймер-тай 1:1 харьцаатай шингэлэн түрхэх. Праймер байхгүй бол шингэвтэр нарны тосоор орлуулж болно.

Амжилт! Туршиж үзээд зургаа Instagram дээр #RainbowGl хаштагтай хуваах эсвэл Фейсбүүкийн RainbowGl группд энд дарж нэгдэн зургаа үзүүлвэл би маш их баярлана шүү.


5 comments:

  1. bayrlalaa. Deerh suuri budag priemer.iig holino gesen uguuu?

    Bas daraagiin Nudniii tenniii talaar bichij bolhuu? Goy orig, toslog maygiiin shingetstei goy nudniii tennii talaar zovlooooroi :)

    ReplyDelete
  2. Sain bnu.goe medeellud oruuldagt bayrlalaa.bi holimog bs mash hurdan ulaadag aristai.er n ymar foundation,primer,uu daragch zugeer we.hereglej bg buteegdehuunud maani neg l sain taarahgui bh shig bhiin.aimaar barzaigad uu sain darahgui bs ulaagaad bhiinma

    ReplyDelete
    Replies
    1. Hi (: odoo yamar buteegdehuun heregledeg ve?

      Delete
    2. ives rocher-n hydra vegital suun shingen bs tonik,solongosiin c10 gd tsairuulagch udriin tos,face shop-n nogoon base,bio essence -n bio platinum bb cream herehlej bg.

      Delete
  3. Thank You and I have a tremendous provide: How To Budget House Renovation house renovation shows

    ReplyDelete