Friday, February 7, 2014

THE FACE SHOP - HD - PERFECT


Энэхүү ББ кремийг Face Shop-оос 27000₮-өөр худалдаж авсан. Өө маш сайн дарах зориулалттай, SPF35/PA++ нарны давхар хамгаалалттай. 40 миллиграмм, дээр нь маш бага хэрэглэгддэг тул дангаар нь байнга хэрэглэсэн ч хоёр сар болох байх. ( Би ийм төрлийн бүтээгдэхүүнийг дагнаж хэрэглэх яагаад ч юм дургүй, хэд хэдэн хоногоор солих гээд байдаг юм) Өө дарахын хувьд дажгүй сайн, арьсыг айхтар хуурайшуулаад байдаггүй, тогтоц сайтай, өглөө түрхээд оройтож орж ирэхэд нүүрэн дээр байж л байна. Миний хувьд ганц хэцүү нь найрлага. Хоёр ч төрлийн парабен, амоны нэгдэлүүд зэрэг хамаг л холуур явахыг хүсдэг зүйлсийг маань нэг доор цуглуулаад тансаг саванд хийчихсэн. Мэдэгдэхүйц харшил огт өгөөгүй ч, дахиж авахгүй л бай хэхэ. Элдэв химийн нэмэгдэлгүй будаг шунх Улаанбаатарт боломжийн үнээр олоход хэцүү, нэг бол айхтар үнэтэй, нэг бол хачин үлбийсэн юм байдаг. 

6 comments:

  1. Өө ёооё, тиймүү? Би тэр орц найрлага огт мэдэдгүй. Одоогоор надад бгаа юмнаас хамгийн боломжын BB cream гээд бодоод бсыштээ. Яанам бэ ?? MISSHA гийн BB бас гайгүй л дээ тэгтээ яг ч тийм таалагдахгүй бгам. Хэт PDF өндөртэй. Арьсанд минь ачаалал өгөөд байх шиг санагдаад. Өөр бас солонгос СС cream, mist cushion гээд хэд 3н юм бгаа ч аягүй өндөр бхымаа нарны хамгаалалт нь. Би аль болох бага бвал зүгээр санагддаг хүнд энэ л гайгүй юм гээд бодоод бсан штээ.
    Америкаас авахаар хэт хуурай юм авчаад бхын.

    ReplyDelete
    Replies
    1. harin tiimee! :/ Bi ghdee narnii hamgaalalt undurtuid ni durtai :P

      Delete
    2. huueee, youtube-g chine saya l harlaa shdee! Yamar programm ashiglaj video editing hiijiina? i desperately need help :/ ://

      Delete
    3. hhe, Youtube гарж ирж байна уу :)
      Би МАС-ийн программ хэрэглэдэг. Чи ямар компютер хэрэглэдэг вэ? Би харин Виндовс ерөөсөө мэддэггүй ;) Анхнаасаа Мас хэрэглэцэн болохоороо энүүгээрээ л жоохон юм оролдож мэднэ кк

      Delete
  2. Нээрээ ямар найрлагатай юу юу орсон бвал муу юм бэ ? Уг нь хардаг л юм, бөөн мэдкү нэр гарж ирээд залхуу хүрээд орхичихдог.
    Парабен, Амоны нэгдэл гэж юу нь муу вэ? Англиар юу гэдэг юм болоо? Ххэ
    Их гоё хэрэгтэй мэдээлэл бна. Мэдээд авчих юмсан =)

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete