Wednesday, February 12, 2014

Ямар арьсанд ямар суурь будаг тохиромжтой вэ?

Хүн хүний арьс өөр байдаг ба нэг хүний арьс ч улирал, цаг хугацаа гээд бусад олон хүчин зүйлсийн нөлөөнд байнга өөрчлөгдөж байдаггүй. Тэгэхээр өөрийгөө би тийм л арьстай гэж хязгаардахгүйгээр ажиглан бусад хувилбаруудад нээлттэй байхыг хичээгээрэй.



За тэх ч яахав.

Арьсны төрлүүдэд хамгийн сайн тохирдог суурь будагны төрлүүдийг дурьдаж байна.


Эмзэг, батгашсан арьсанд нунтаг энгэсэг хамгийн сайн зохицдог ба асуудалтай хэсгүүдийг өнгөлөн далдалдаг байна. Арьс хэт эмзэг бол нунтаг бус тос шиг өтгөн бүтэцтэй суурь будаг сонгоорой. Зүгээр л эмзэг, айхтар өө сэвгүй бол сайн чийгшүүлээд, нарны тосоо түрхэхэд хангалттай. Ганц хоёр өө дээр өө дарагч хэрэглэж болно. Мөн зөөлөн СС кремүүд таарах магадлал өндөр юм. The Face Shop - CC creamEtude House - CC creamBeyond - CC cream нарын талаар дээр нь дарж уншина уу.

Тослог арьсанд нунтаг ба шингэн Matte гэсэн тодотголтой суурь будаг илүү тохиромжтой. Энэ нь арьсны тослогийг тэнцвэржүүлэхээс гадна илүү удаан тогтоцтой байдаг. Энгийн арьстай ч чухал арга хэмжээнд оролцох шаардлагатай бол сайн чийгшүүлж байгаад хэрэглэвэл удаан тогтоно. Хуурай арьстай хүн харин огт хэрэглээд хэрэггүй. Мөн Mineral гэсэн тодотголтой суурь будаг тослог, батгашсан арьсанд таардаг ба удаан тогтоцтой.

Холимог арьстай бол усан суурьтай, тосгүй /oil free/ суурь будаг сонгоорой. Холимог арьстай өө сэв багатай бол мөн өнгийн будгаар будах эрсдэл дагуулдаг. Учир нь тослогхэсгээр будаг урсаж, хуурай хэсгээр арьс загалтсан нь маш ихээр тодруулдаг. BB крем хэрэглэвэл таарах магадлал мөн арай дээгүүр.

Хуурай арьстай бол шингэн, гэрэл ойлгогч пигментүүдтэй суурь будаг сайхан таардаг. Гэрэл ойлгогчтой олдохгүй бол гэрэлтүүлэгчээр нүүрээ тодруулаарай. Хуурай арьс хүний царайг үхэжсэн, өвчтэй ч юм шиг, их ядарсан харагдуулдаг тул гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгч ашиглан царайгаа багахан амилуулж байгаарай.

Төгсгөлд нь дахин сануулахад хүний арьс байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул сарын өмнө тохирж байсан бүтээгдэхүүн огт үйлчлэхээ болих гэх мэт асуудал гардгийг санаарай.

Та RainbowGl Фейсбүүк группд нэгдэхийг хүсвэл энд дараарай.

No comments:

Post a Comment