Showing posts with label бие арчилгаа. Show all posts
Showing posts with label бие арчилгаа. Show all posts

Wednesday, February 19, 2014

CETAPHIL - Moisturizing Lotion


Хаанаас авсан: Соёолж төвийн замын эсрэг талд байдаг америк дэлгүүр

Үнэ: сайн санадаггүй ээ 25000₮ байсан санагдаж байна.

Яахав дээ л санагдсан даа. Цэвэрлэгч нар нь их таалагдсан болохоор сайн байх болов уу гэсэн өндөр хүлээлт байсан ч энгийн л нэг чийгшүүлэгч лосьон-с ялгараад байх юмгүй л байсан. Яахав найрлага нь арай дээр юм уу гэхээс.

Monday, February 17, 2014

BODY SHOP - COCONUT BODY MILK & COCONUT SOAP


Хаанаас авсан: хувь хүн зарж байсан, Фейсбүүк нь Amu Ts

Үнэ: тос нь 33000₮, саван нь 12000₮

Над шиг наргил модны самрын үнэрт дуртай хүнд маш их таалагдана. Тос нь цацагч хошуутай тул түрхэхэд маш эвтэйхэн. Савантай нь хамт хэрэглэвэл үнэр нь удаан хадгалгддан. Шүршүүрийн гель ч гэж бий. (:
Body Shop Улаанбаатарт орж ирвэл ямар гоё вэ тээ.

Tuesday, February 11, 2014

Yves Rocher - Perfumed Shower gel & Body Lotion

Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: ммм рйрд аваагүй болохоор мөн яг таг санадаггүй ээ, 13000₮ орчим байдаг.

Ижил үнэртэй шүршүүрийн гель, биеийн тос хоёрыг ямар ч эмэгтэй хослуулж хэрэглэж дадвал их зүгээр санагддаг. Ив Роше-д энэ төрлийн маш олон үнэр ба хэмжээний сонголт байдаг тул очоод аль нь таалагдах вэ гээд шинжээд үзээрэй. Тос нь гайгүй чийгшүүлчихдэг юм шиг санагддаг.

L'Occitane - Firming and Soothing Almond Oil


Хаанаас авсан: L'Occitane

Үнэ: Өндөр тос нь 70000₮
        Намхан шүршүүрийн тос нь 15000₮

Бүйлс самрын тосны орцтой шүршүүрийн ба биеийн чангалах үйлчилгээтэй тоснууд. Манайх шиг хуурай цаг ууртай, крантны ус нь хлор, металл ихтэй газар энгийн шүршүүрийн гель, саван хэрэглэж байснаас тос хэрэглэх нт хамаагүй чийгшүүлнэ. Бие угаах хэрэгсэл дээрээ хоёр, гурван дуслыг дусаагаад биеээ үрэхэд дажгүй сайн хөөсөрдөг ба цэвэрлэдэг. Шүршүүрээс гарч ирээд биеээ хөнгөн арчсаны дараа тосоор нь тослоно. Гайхамшигтай сайхан үнэртай. Маш сайн чийгшүүлдэг. Шүршүүрийн жижиг тос нь дуусахаар заавал томоос нь авна.

Биеийн арьс арчилгаа

Биеийн арьс арчилгаа нэн тэргүүнд хувь хүний ариун цэврээс эхэлнэ гэж бодож байна. Ариун цэвэр сахиж байна гээд өдөр бүр усанд ороод арьсаа хуурайшуулаад байж бас болохгүй л дээ. Хүн өөрийн биеээ сайтар ажиглаж долоо хоногт яг хэдэн удаа усанд орвол сайхан таарж байна вэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Ер нь Facebook-ийн RainbowGl групп дээр ирж буй ихэнх асуултуудыг харахад өөрийнхөө арьс, биений онцлогийг сайн мэддэггүй, ажиглаж үзээгүй мэт сэтгэгдэл төрж байна л даа.

За тэр ч яах вэ. Тэгэхээр ариун цэвэрдээ маш их ач холбогдол өгч байгаарай. Өдөр бүр усанд орохгүй ч эмзэг эрхтэн, суга, хөл, хүзүү зэргийг өдөр бүр сайтар цэвэрлэх хэрэгтэй. Энэ ч ойлгомжтой байх. Гэвч маш гоё нүүрээ будаж, брендийн цүнх барьсан хиртэй хүзүүтэй бүсгүйчүүүдтэй УБ-т багагүй таардгаа нуух юун.

2 долоо хоногт нэг удаа биеийн арьсаа гуужуулж байх хэрэгтэй. Би гуужуулагч худалдаж авах дургүй. Нэгт мөнгөний гарз, хоёрт өөрөө хийсэн нь хамаагүй үр дүнтэй байдаг. 

DIY Body Scrub - Гар доорх материалаар гуужуулагч хийх нь:


3 халбага оловийн тосыг /онгон байвал их сайн :P/ 3 халбага бор сахартай холиод л биеээ үрээд угаачихна. Газрын татах хүчинд автан бидний бие жил ирэх тусам унжиж байдаг тул угаахдаа заавал доороос нь дээш нь угааж байвал зүгээр. Улам их тэжээл өгмөөр байвал үүн дээр зөгийн бал нэмж болно. Мөн нимбэгний шүүс нэмж хольвол давхар цайруулах үйлчилгээтэй болно шүү. 

Өөрөө юм хийж завааруулах дургүй бүсгүйчүүд арьсны онцлогтоо тааруулан гуужуулагч бүтээгдэхүүн авч хэрэглэж бололгүй яах вэ. Арьсаа гуужуулах нь цусны эргэлт сайжруулж, целлюлит үүсэхээс сэргийлэхээс гадна үхжсэн арьсыг зайлуулж булбарай болгоно. 

Мөн усанд орж гарч ирэнгүүтээ цаг алдалгүйгээр биеээ тослож чийгшүүлэх хэрэгтэй.

Биений илүүдэл үсийг хусаж болох ч миний туршлагаар хамгийн үр дүнтэй арга бол вакс юм. Вакс мөн олон төрөл байдаг. Гэртээ хийж болох ч анх удаа бол заавал мэргэжилийн хүнээр хийлгэсэн нь зөв шүү. Вакснаас харшилдаг хүн байдаг. Мөн төмөр үс хусагчнаас харшлаад арьсаа биржийлгэсэн тохиолдлууд ч байдаг. Лазерт ороод арьсаа маш муухай гэмтээсэн хүмүүс олон байдаг тул тун болгоомжтой байгаарай.

Биеийн тос, шүршүүрийн тоснуудын шүүмжийг тусад нь хүргэх болно оо. 

Та манай ФейсБүүк групп-д энд дарж нэгдэж болно (: 


Friday, February 7, 2014

YVES ROCHER - LAVANDER RELAXING MOISTURIZING OIL


Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 23000₮ /ойролцоогоор шүү/

Лаванда цэцгийн чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй эссенцний тос. Эссенцний тос /essential oil/ гэдэг нь ургамалын шингэн, гидрофоб концентраци юм. Биологоор сурдаг нь ойлгосон байх тээ ((: Энгийн үгээр цэвэр бус нэг юмаар найруулж шингэлсэн тос юм. Зарим хүмүүс ургамалын харшилтай, харшламтгай их эмзэг бол нарийн шалгаж байж хэрэглэх хэрэгтэй. Лаванда тайвшруулах, амраах үйлчилгээгээрээ алдартай, миний хамгийн дуртай цэцгүүдийн нэг юм. Усанд ороод энгийн чийгшүүлэх тос шиг хэрэглэнэ.