Tuesday, January 28, 2014
JUJU FACE WHITENING MIST
Хаанаас авсан: Mild
Үнэ: 18900₮
Хөнгөн персикний үнэртэй, усан бүтэцтэй энэ цацлагыг нүүрээ угаагаад арчмааргүй санагдсан үедээ (цэвэрхэн алчуур олдохгүй ч юм уу лол) цацаад хатаадаг. Мөн жижиг шүршигч цацлагын саванд тасалж хийн цүннхэндээ авч явдаг. Миний нүүр үдээс хойш 2, 3 цагийн үед хуурайшин нунтаг энгэсэг хэрэглэсэн үед барзайгаад хачин болох гээд байдаг. Ус бага уусандаа биш, цаанаасаа тослог дутагдаад тэгдэг байх гэж бодоод байдаг юм. Яг тэр үед нь цацхаар амь аврагч болж өгдөг хэхэ. Цагааруулах үйлчилгээг нь мэдрээгүй. Өмнө хэрэглэж байсан L’Occitane, Facce shop-ийн цацлагуудаас арай бага чийгшүүлдэг юм шиг санагдсан. Том савалгаатай болохоор удаан хэрэглэгддэг. Японоор уншиж чадахгүй, интернэтээс хайгаад олоогүй болохоор найрлагыг нь сайн хэлж мэдэхгүй юм. Ер нь япон бүтээгдэхүүн худалдаж авах гэхээр яг юу гэж бичсэнийг нь ойлгодоггүй тул хүндрэлтэй санагддаг. Ямар ч байсан миний нүүрэнд энэ цацлага элдэв харшил өгөөгүй.
Labels:
цацлага
Subscribe to:
Post Comments (Atom)
Би бас яг адилхан байдлаар хэрэглэж байсан. Өөрөөр нь цацхаар маш том ширхэгтэй гарч байсан учраас нарийн ширхэгтэй жижиг цацагчинд дасдаж хэрэглэдэг байсан. Чийгшил өгөх нь тийм ч сайн биш санагдсан. Би япон хэл мэддэг болохоор орчуулж өгч туслах байж болно шүү.
ReplyDelete