Миний мэдэхээр Face Shop-н Монгол дахь
хамгийн алдартай иж бүрдэл байх, хэрэглэж үзсэн хүн бүр маш ам сайтай байдаг. Тоник,
тос нүдний тос гээд өөр хэд хэдэн бүтээгдэхүүнээс бүрддэг иж бүрдлийг бүтнээр
нь авбал 170000-180000₮ болдог гэж сонссон юм байна.
Хөгширч эхэлж буй, арьс
сул, үлбийгээд унжих гээд байгаа бүсгүйчүүдэд зохимжтой, чангалж, татаж өгөх
үйлчилгээтэй гэсэн. Ер нь анар жимсний найрлагатай бүтээгдэхүүнүүд чангалах
зориулалттай байдаг. Би эмульс, эссенц хоёрыг нь хэрэглэж үзсэнээ хуваалцая.
Эмульс гэдэг нь сүүн шингэнэрхүү ч арай
шингэвтэр бүтэцтэй, тоникийн дараагаар нимгэвтэр түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн
юм. (ихэнх хүмүүс мэддэг ч, хараахан мэдэж амжаагүй хүмүүст зориуллаа) Энэхүү эмүльсийг 30000₮-р хоёр сар хагасын өмнө авсан. Цайвар ягаавтар
өнгөтэй, жимсний хөнгөн үнэртэй, шингэвтэр бүтэцтэй. Арьс мэдэгдэхүйц чангалдаг
юм шиг санагдсан. Ер нь миний хамгийн дуртай эмульснуудын нэг ч, харамсалтай нь
парабен агуулдаг. Арьсандаа шингээх учраас хэдий таалагдсан ч дахиж авна гэж
бодохгүй л байна. Элдэв харшил өгөөгүй ба
140 мграммын савалгаатай тул одоог
хүртэл дуусаагүй л байна.
Эссэнц нь (36000₮) мөн адил цайвар ягаан өнгөтэй, жимсний үнэртэй, бүтэц нь эмульсээсээ
арай шингэвтэр. Мөн чангалах үйлчилгээтэй, үйлчилгээ нь нэг хэрэглэсний дараа
мэдэгдэхүйц сайн байсан. Давхар сайн чийгшүүлж өгдөг мэт санагдсан, ихэнх
тохиолдолд чангалагч бүтээгдэхүүнүүд арьс хуурайшуулан таталдуулах мэдрэмж
төрүүлэх гээд байдаг шүү дээ. Найрлагандаа парабен агуулаагүй байсан бол
дуртайяа дахин авах байсан даа хэхэ.
hi ene yamr arisniih we..bas en paraben aguulsn gj yu bilee????/
ReplyDeleteEne engiin, huurai arisniih. Huurai taldaa holimog bol bas bolno. paraben gj buteegdehuun hadgalagch bodis (:
Delete