Tuesday, January 28, 2014

Арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагдаж байвал зохилтой маш сайн 3 орц.



Арьсанд тань маш сайн нөлөө үзүүлэх орцууд юу болохыг мэдэхгүйгээр бүтээгдэхүүний найрлагыг уншиж таних хэцүү. Доорх гурван орц нь байгалийн гаралтай бөгөөд маш сайн нөлөө үзүүлдэг тул та нар дараагийн удаа гоо сайхны бараа худалдан авахдаа эдгээр орцууд багтаж уу, үгүй юу гэдгийг харж үзээрэй. 

ГЯАЛУРОНЫ ХҮЧИЛ

Энэхүү өнгөгүй эд нь хүний биеээс нүд болон үе мөчүүдийг чийглэг байлгахаар ялгардаг байна. Үүний синтетик аргаар боловсруулсан хувилбрыг гоо сайхны бүтээгдэхүүнд өөртөө чийг татагч-чийгшүүлэгчээр найрлагандаа багтаадаг. Мөн гяалуроны хүчил нь эдийн нөхөн сэргэлтэнд онцгой нэмэр болдог учраас шарх, түлэгдэл, идээ бээр, экзем зэргийг эмчлэхэд ашигладаг. Хүний биеээс ялгардаг эд тул харшил өгнө гэсэн ойлнолт байхгүй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн бусад орцуудтай ч харшилдаггүй тул дангаар нь дуртай тостойгоо хольж хэрэглэж болдог. Гяалуроны хүчил агуулсан эсэхийг бүтээгдэхүүний найрлагаас хайхдаа hyaluronic acid, hyaluronan, sodium hyaluronate зэргийг хараарай. Маш хөнгөн тул тослог арьстай хүмүүст ч тохирно. Тослог арьстай байлаа гээд тодорхой хэмжээнд чийгшүүлж байх хэрэгтэй шүү дээ.

ALPHA HYDROXY ACIDS (AHAs) АЛЬФА ГИДРОКСИ ХҮЧЛҮҮД(АГХ)

АГХ нь алим, папая, хан боргоцой, усан үзэм, нимбэг, гүзээлзгэнэ, ээдсэн сүү болон сахарын модноос ялгардаг байгалийн эд юм.Тэд арьснаас үхэжсэн эд эсүүдийг сайн гуужуулдгаараа алдартай. Тэдний аюул багатай, харшил өгдөггүй сахарын модноос гаргаж авдаг Гликолийн хүчил (Glycolic acid) нь арьсны өнгөн хэсэгт төвөггүй нэвтэрч чаддаг байна. 5-10 %-н бага концентратаар өдөр тутамд хэрэглэвэл огт аюулгүй бөгөөд батга, батганы сорив, мелазм, нарнаас үүссэн гэмтэл, кератосис пиларис (тахианы арьс шиг бөндгөр бөндгөр, хатуу, улаан юм туурах арьсны өвчлөл), үүсэж эхэлж буй үрчлээ болон пигментацын (арьсны өнгөний) өөрчлөлт зэрэгь маш сайн юм байна. Бүтээгдэхүүний найрлагаас glycolic acid, AHAs гэсэн орцыг хайгаарай. Хэрэв эмзэг эсвэл хэт хуурай арьстай бол хамгийн бага хувийн концентраци буюу 5 ба түүнээс доош хувьтайг нь сонгож, худалдан авахаасаа өмнө туршиж үзээрэй. Мөн нарны хамгаалалтын тос байнга хэрэглэж, АГХ-ээс харших гээд улайгаад байвал алое ба аллантоин (allantoin) агуулсан бүтээгдэхүүнээр арьсаа тайвшруулаарай.

ANTIOXIDANTS. АНТИОКСИДАНТУУД.

Антиоксидантын гайхамшигтай нөлөөнүүдийн талаар бид олон удаа сонсож байсан. Чөлөөт радикалууд бидний арсны эд эсүүдийг исэлдүүлэх байдлаар гэмтээн эрт хөгшрөлт, зарим тохиолдолд хавдар үүсгэдэг аюултай эд. Антиоксидантууд витамин А (ретиноид), С (аскорбины хүчил), Е (тософерол), селен, ферулын хүчил, коензим Q10 болон полифинол (ногоон цайнд их хэмжээгээр агуулагддаг)зэрэг тустай зүйлсээр тун баялаг тул арьсны нөхөн сэргээлтийг эрчимтэй дэмжиж өгдөг. Арьс залуужуулан чангаруулах, үүссэн жижиг үрчлээг арилгах, нарны хэт ягаан туяануудаас хамгаалах; батга, псориас, экземийн тууралтыг багасгадаг ид шидтэй юм.Тэднийг 23-с дээш насны бүсгүйчүүд өдөр тутмын байнгын хэрэглээ болговол хөгшрөх үйл явц мэдэгдэхүйц удааширдаг байна. Ядаж сайн чанарын ногоон цай ууж заншаарай.



No comments:

Post a Comment