Сүүлийн үед томоохон хүнс ахуйн хэрэглээний
дэлгүүрүүдээр Purederm гэх солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд харагдах болсноос би
цайруулах маск, коллагентай маск мөн энэ өргөст хэмхтэй нүдний хөвөнг нь
сонирхоод хэрэглэж үзсэн юм. Хамгийн их таалагдсан нь энэхүү бүтээгдэхүүн ба
үүнийг хөлдөөгчинд хийн хүйтэн болгоод хоёр нүдэн дээрээ 15 минутын турш тавьж
хэрэглэдэг. Хөвөн биш хатуувтар даавуун материалтай, хэрчсэн өргөст хэмхний
хөөрхөн хэлбэртэй 24 бөөрөнхий байдаг ч миний бодлоор жоохон таагүй үнэртэй.
Найрлагандаа олон төрлийн химийн нэмэгдлүүдтэй ч сонирхолтой санагдаад
авчихсан. Би 15 минутын турш биш бүлээсээд ирхээр нь авдаг. Хэдэн өдөр дараалж
сайн унтаагүй, компьютер удаан ширтсэн зэргээс нүд ердийнхөөсөө илүү ядарсан
үед л хэрэглэдэг. Найрлаганд нь химийн нэмэлтүүд байдаг ч миний арьсанд ил тод
харшил үзүүлээгүй. Дахин худалдаж авахгүй, одоо үүнтэй ойролцоо юм гэрийн
нөхцөлд хийгээд хөлдөөе гэж бодож байгаа ч залхуураад яваад байна хэхэ.
Жич: маскууд нь үнэхээр таалагдаагүй. Задлаад
л шууд нэг хачин хиймэл үнэр хамар цоргиулаад, 10 минут тавихад л нүүр
загатнуулаад, дэмий санагсан. Ер нь сүүлийн үед нүүрэн дээрээ нэг удаагийн
цаасан маск тавих дургүй болоод байгаа, оронд нь савтай тос шиг нь зүгээр ч юм
шиг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү дээ.
No comments:
Post a Comment