Wednesday, April 30, 2014

Монако-ийн Гүнж Grace Kelly





Жүжигчин, хожим нь Монако хот улсын хунтайж 3 дугаар Рейнер-тэй Каннын кино наадмын фестивалийн үеээр танилцаж хожим нь гэрлэсэн байдаг. Түүний тоглосон кинонууд нь тухайн цаг үеийнхээ нүүр будалт, үс засалт, бүсгүйчүүдийн гоо сайхныг маш сайн харуулдаг. Түүний амьдралаар Grace of Monaco кино хийгдэж байгаа бөгөөд Kelly-н дүрд жүжигчин Nicole Kidman тоглож буй.




Үе үеийн бүсгүйчүүдэд түүний эмэгтэйлиг "charm" маш том inspiration болсоор байна. (:

Alexa Chung - Girl Crush #1


Tuesday, April 29, 2014

Таны арьс арчилгаанд заавал байх ёстой 5 бүтээгдэхүүнүүд ба тэдний хэрэглэх дэс дараалал.


Хүн бүр япон, солонгос бүсгүйчүүдийг дууриаж хэд хэдэн эссэнц, серум-уудыг давхарлан хэрэглэх албагүй. Миний туршлагад Арьс арчилгаанд зайлшгүй байх ёстой 5 бүтээгдэхүүнүүд бол /мөн яг энд дурьдагдсан дэс дарааллаар хэрэглэнэ/:

1. Тоник
Тоник арьсны PH баланс буюу хүчил - шүлтийн тэнцвэрт байдлыг тогтворжуулдаг. Энэ нь таны арьс тухайн өдөр/шөнө - ерөнхийдөө ямархуу бүтэцтэй байх вэ гэдэг асуултын шууд хариулт юм. Тоник хэрэглэхгүйгээр нүүрээ цэвэрлэсний дараа ямар ч сайхан тос, серум, ганц эвэртийн цус олж түрхсэн ч арьсанд наалдахгүй, тэгэсхээд замхардаг. Өөрийн арьсанд тохирсон тоникийг олно гэдэг яг ямар өнгийн суурь будаг хэрэглэх вэ-тэй дүйцэхүйц чухал асуудал. Ажиглаад байхад  монгол бүсгүйчүүд тоник худалдан авахдаа нэг их бодож үзэлгүйгээр аль хямдыг нь аваад байх шиг санагддаг. Тоник, серум 2 бол таны хөрөнгө оруулалт хийх гол бүтээгдэхүүн юм шүү.

2. Зовхины тос
Зовхины тосыг яг яагаад түрхэх ёстой мөн хэрхэн түрхэх ёстойг энд дарж дэлгэрэнгүй нийтлэлээс уншина уу

3. Серум
Серум нь бүтээгдэхүүний нягтаршилтай хэд дахин өндөртэй, арьсны тодорхой нэг асуудалтай тэмцэхэд зориулагдсан тос юм. Өнөөдрийн арьс арчилгааны хөгжлийг серумгүйгээр төсөөлөшгүй. 1960-аад оны үед зөвхөн супер одууд, ерөнхийлэгчийн эхнэрүүд, хатан хаан гүнжүүд зэрэг VIP бүсгүйчүүд л хэрэглэх боломжтой байсан энэ бүтээгдэхүүнийг 1990-ээд оноос масс зах зээлд нийлүүлж хэдэн тэрбум долларын бие даасан индустр-ийг бий болгосон гайхамшигтай түүхтэй. Сайн чанарын серум-н найрлагад "цавуу" болон "өтгөрүүлэгч" найрлага огт байдаггүй дан идэвхитэй, арьсанд яг хэрэгтэй бодисууд л байдаг. Тийм учраас серум-ууд энгийн тосноос хэд дахин жижиг хэмжээтэй ба үнэтэй байдаг.

4. Чийгшүүлэгч тос

Дээр дурьдагдсан бүх бүтээгдэхүүнийг арьсанд "түгжих" үүргийг гүйцэтгэнэ. Тоник, серум-дын найрлагад цавуулаг эд байдаггүй учир маш амархан ууршиж алга болдог. Та арьс арчилгаагаа хийхдээ тоникоо түрхчихээд өөр өрөө хэсээд, зурагт үзээд хэдэн минут алга болсны дараагаар серумаа тониктой нүүрэн дээрээ түрхэж байна гэж бодвол том андуурал шүү. Арьс арчилгааг нэг дор сууж байгаад ар араас нь "давхарлах" маягаар хийх ёстой байдаг.

5. Нарны тос.

Нарны тосны тухай нийтлэл маань блог-ийн ганц хит нь болчих шиг болсон шүү. Энэ нийтлэлийг бусад нийтлэлүүдээс даруй 2.5 дахин их хандалт авсан байдаг. Та уншиж амжаагүй бол энд дарж уншаарай

Эцэст нь хэлэхэд Гоо сайхан ертөнцийг авардаггүй. Ертөнц Гоо сайхныг худалдаж авдаг цаг ирсэн байна.

Та RainbowGl Фейсбүүк хуудсыг энд дарж сонирхоорой

Mizon - ACENCE - Blemish After Cream



Хаанаас авсан: УИД - АСА Цирк The Face Shop

Үнэ: 20000₮

Mizon маш их таалагдсан хэдэн бүтээгдэхүүнүүдийн нэг. Гайхамшигтай гэхээс өөр хэлэх ч үг алга. Батга гарсны дараа гарсан хэсэгт нимгэн түрхэж хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүний голлох найрлага нь зөгийн прополис (Зөгийнүүд үүрээ чигжиж барихын тулд гаргадаг хагас боловсруулсан ургамлын хольц) байсныг хараад шууд л авсан. Цэвэр прополис манайд зардаггүй юм шиг, тэгж байгаад боломж гарвал заавал олж авах хэрэгтэй зүйлсийн нэг (миний хувьд). Батгыг шууд арилгахгүй ч (шууд арилгана гэж байвал худлаа гэсэн үг) өрөвсүүлдэггүйгээс гадна батганы хэмжээг багасгаж аажмаар сорвигүй эдгэхэд тусалдаг юм шиг санагдсан. Браво Мизон! Браво зөгийнүүдээ!

Pusheen - cutest cat!









Sunday, April 27, 2014

Mizon - Push Out Volcanic Gommage


Хаанаас авсан: УИД - АСА Цирк явах замд The Face Shop

Үнэ: 15000₮

Шавар маск гүн цэвэрлэгээнд тохиромжтой байдаг. Яагаад ч юм, цагаан өнгөтэй шавар маск, хар өнгөтэйгөөс арай зөөлөн байдаг юм шиг санагдаад байдаг юм. Цагаан өнгө "зөөлөн" гэсэн үгтэй их хэрэглэгддэг болоод ч тийм байж болох юм лол. Уг маскийг долоо хоногт нэг удаа бүтэн нүүрэн дээрээ тавихад их тохиромжтой санагдлаа. Хар өнгөтэй ghassoul тодотголтой маск-ийг хуурай, эмзэг арьстай бол нүхжилттэй хэсэг дээрээ л тавьсан нь дээр санагддаг.
Сайн ч биш, муу ч биш, яахав дээ - байдаг л ...

Энгийн цагаан цамцыг 5 янзаар өмсөх нь (: - Fashion post #1

Цагаан цамц хэн бүхний шүүгээнд байж л байдаг. 

Эмэгтэй хүнийг маш цэмцгэр хэрнээ энгийн харагдуулдаг шүү.


11.     Жинсэн өмд дотор чихэж өмсөх

. Хүйтний улиралд задгай энгэртэй ноосон цамц давхарлаж өмсөөрэй.

12.     Мөргүй даашинзны дотуур


Үл ялиг томдсон даашинзыг тэр чигээр нь өмсөх чамд ч зохимжгүй, бусдад ч эвгүй харагдана. Дотуур нь энгийн цагаан цамц өмсөж асуудлыг шийдээрэй. Нимгэн, эвгүй мөртэй даашинзыг ч энэ янзаар өмсөж болно.
Цагаан өнгө бусад ямар ч өнгөтэй зохицдог тул даашинз заавал хар байх албагүй.

13.     Битүү энгэртэй цамцны дотуур 

Энэ хувилбар ямар ч галбиртай эмэгтэйд сайхан зохидог. Тун даруухан, эрхэмсэг харагддаг.

14.     Хар юбка дээр


Сонгодог хослол. Ямар ч эмэгтэй өөртөө итгэлтэй, эмэгтэйлиг, нямбай харагддаг. Юбканы урт өвдөг үл ялиг давсан байхад хөлийг урт харагдуулдаг.

15.     Daisy duke


Хойд Америкийн 70, 80-аад оны охид шиг богино шорт дээр энгэрийг нь үл ялиг задгайлж /дотуур нь майк өмсөж болно шүү дээ / төгсгөлийг нь урдаа зангидаж өмсөөрэй. Маш цоглог эрч хүчтэй харагдуулна. Гэхдээ хэтэрхий их нүцгэн би? үзүүлэх нь зохимжгүй ч таны сонголт юм даа. (:

Saturday, April 26, 2014

Mizon - Apple Smoothie Peeling Gel



Хаанаас авсан: УИД- АСА Цирк явах замд

Том, том үүрмэгтэй гуужуулагчаар нүүрээ үрж угаах нь арьсны гадаргууд орших хялгасан судаснуудыг хагалахаас гадна маш жижиг сорви, шархуудыг үүсгэдэг байна. Ийм төрлийн гель-н гуужуулагчийг маск шиг буюу цэвэрлэсэн нүүр, хүзүү дээр жигд түрхэн хэсэг хугацаанд хатаасны дараагаар угааж хэрэглэдэг ба дээр дурьдсан сөрөг нөлөө багатай байдаг.

Энэхүү гуужуулагч нь зөөлөн хэрнээ гайгүй сайн гуужуулчихдаг санагдсан. 

Wednesday, April 23, 2014

Арьс арчилгаа ба Нүүр будгийн Дэс Дараалал

Блог-той болсноос хойш хамгийн их ирсэн асуулт бол нүүр будгийн дэс дараалал юм. Тослог, хуурай, холимог гээд ямар ч арьстай байсан нүүрээ будахын өмнө арьсаа арчилж, тодорхой хэмжээний анхаарал хандуулах хэрэгтэй. Ямар ч гоё будаг, будах чадвар байлаа гэхэд арьс онцгүй байвал муухай л харагдана.





Өглөө арьснаасаа шалтгаалан арьс арчилгаа хийнэ. Ерөнхийд нь дурьдвал:

1. Цэвэрлэгээ (Буцалсан эсвэл хонуулсан усаар хэд зайлах, зөөлөн тосоор иллэг хийж болох юм)
2. Тоник
3. Зовхины тос
4. Эссенц (хэрэглэхгүй ч байж болно)
5. Серум
6. Тос
7. Нарны тос

Энэ бүгдийг хийхэд 15-хан минут л болно, санаа зоволтгүй ((:

Нүүр будалтын дэс дараалал:

1. Праймер (хэрэглэхгүй ч байж болно, арьсны онцлог, тэр өдрийн байдлаас хамаарна)
2. Өө дарагч - суурь будгийн өмнө хэрэглэвэл илүү цэвэрхэн, байгалийнх мэт харагдана
2. Суурь будаг (Ямар арьсанд ямар ямар суурь будаг тохирох талаар энд дарж уншаарай)
3. Гэрэл, сүүдэр (Заавал хэрэглэх ямар ч шаардлагагүй. Өдөр тутамд гялалзуулагчтай сүүдэр хэрэглэх нь таны нүүрийг хэлбэржүүлэх бус "палбийлгаад" байдгийг анхаараарай. )
4. Хацар өнгөлөгч
5. Нунтаг энгэсэг (Заавал нунтаг пудр давхарлах шаардлагагүй, хэт тослог арьстай хүмүүст тохиромжтой)

Тэгээд нүд, хөмсөг, уруулаа хүссэн үедээ хүссэн янзаараа будаарай (:



Та блогийн Фейсбүүк хуудсаар зочлохыг хүсвэл энд дараарай (:

Асуулт хариулт #1 - Нарны тос дээр нарны хамгаалалттай праймер, суурь будаг түрхэх тухай

Фейсбүүк хуудас дээр тавигдсан асуултанд блог постоор хариулмаар санагдлаа л даа - / ultimate procrastination/. Ингэвэл илүү олон хүнд хүрэх ба нэг асуултыг давтаж асуугаад байдаг явдал багасах байх гэж бодлоо (:


Асуулт:  Мм, ийм бна. Надаа асуух юм бнаа кк
Энэ олон нарны хамгаалттай юмнуудыг яаж хэрэглэвэл зvгээр вэ?Primer spf 32 + foundation bb cc нтр дор хаяж spf 30 + powder нтр бас багадаа л spf 15, 20 бхын. Дээрээс нь уг нь нарны тос гэж тусдаа бгаа. Primer бнга тvрхэх гэхээр дээрээс нь spf ендертэй юм тvрхэж болохоо байчдаг гээд л.... емне нь анзаарахгvй бvгдийг нь давхарлаал тvрхчдэг бсан юм бна кк Одоо бодохоор хэт их ачаалал егеед бгаа бх гэж бодоод.. Нvvpээ будах гэж беен л бодол болохын, энийг тvрхчихвэл энэ болохгvй гээд л 


Хариулт: Их гоё асуулт байна.  Нарны тосны SPF болон PA факторууд хоорондоо нэмэгдэггүй - 50 нарны тос + 25 праймер + 20 суурь будаг байлаа гэхэд 95 болж нэмэгдэхгүй зүгээр өөр хоорондоо зохицоод боломжит хамгийн дээд талын хамгаалалтыг өгнө - энэ тохиолдолд нарны тосны 50 хамгийн дээд байгаа тул 50-аараа л үлдэнэ гэсэн үг. Нарнаас хамгаалах чадалтай идэвхитэй бодисууд хүний арьсны см2 тутамд 2мл хэмжээтэйгээр тарсан байж бүрэн хамгаалах чадвартай болдог, тэгэхээр хагас цайны халбага бүтээгдэхүүнийг нүүр, дахин хагас цайны халбага бүтээгдэхүүнийг хүзүүндээ гэх мэтээр тараан хэрэглэх хэрэгтэй. Арьсанд ачаалал өгч байна гэж санаа зовж байвал нарны тосыг тэгэхдээ тэргүй түрхэж байгаа юм чинь бусад праймер, суурь будаг зэргийг нарны хамгаалалтгүйгээр авах хэрэгтэй. Понё гэхдээ маш харшламтгай эмзэг арьстай тул энэ аргаар явсан нь дээр байх, айхтар эмзэг арьстай биш бол нарны хамгаалалттай бүтээгдэхүүнүүдийг давхарлаж түрхлээ гээд нэг их буруудаад байх юм байхгүй ба энэ нь арьсыг ядраах, цочроох реакц өгөх үндэслэлгүй.

:P - хэтэрхий нуршуу байсан бол уучлаарай (:

Tuesday, April 22, 2014

Mizon - Snail Repair Intensive Ampoule



Хаанаас авсан: УИД-АСА Цирз явах замд байрлах The Face Shop

Үнэ: 30000₮

Эмгэн хумсны нялцгай эдийн агуулмж өндөртэй ампул буюу серум. Серум гэж бүтцийн хувьд энгийн чийгшүүлэгч тосноос нягтаршил өндөртэй, "үйлчилгээ" сайтай бүтээгдэхүүнийг хэлдэг ба тосноос өмнө, тоник/эссенцний дараа түрхэж хэрэглэдэг. Mizon - ий эмгэн хумсны нялцгай эдтэй тосны талаар энд дарж уншина уу тостой нь хамт хэрэглэхэд их тохиромжтой санагдсан. 30 мл-н хэмжээтэй ч өтгөн тул нэгээс хоёр дусал хангалттай.

Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэж байвал туршаад үзээрэй, гоц гойд сайн гэж хэлж чадахгүй ч муугүй, аятайхан л санагдлаа (:

Monday, April 21, 2014

Mizon - Multi Function Formula - All in One Snail Repair Cream

Хаанаас авсан: УИД-с АСА Цирк явах замд буй The Face Shop

Үнэ: 35000₮

Mizon гоо сайхны брэндийн хит бүтээгдэхүүн болох энэхүү тосны найрлаганы 92% нь эмгэн хумсны нялцгай эд болохоороо тун онцлог байна. Mizon тийм ч алдартай, том бус ч бүтээгдэхүүнүүдийн найрлага, өвөрмөц чанараараа ялгардаг юм байна. Хамгийн анхны CC cream-г Chanel бус Mizon худалдаанд гаргаж байжээ.

35000₮ гэхэд гайхалтай сайн санагдсан. Маш сайн чийгшүүлэхээс гадна тэжээл өгдөг юм шиг санагдсан. Миний хүлээлтийг хэд дахин давж гарсан даа. Мөн тосны хэмжээ нь 75 миллиграмм бас нэг сайн тал нь болж байна.

MIZON - Snail Repair Hydro Mist

Хаанаас авсан: УИД-с АСА Цирк явах замд буй The Face Shop

Үнэ: 25000₮

Эмгэн хумс Азийн тэр дундаа Солонгосын гоо сайхны маш олон бүтээгдэхүүнүүдэд ашиглагдаж байгаа билээ. Тэдний ялгаруулдаг нялцгай эд хүний бие, арьсанд маш сайн гэнэ ээ. Яг яагаад вэ талаар судалж байгаа, дараа нь тусад нь дэлгэрэнгүй тайлбарлана аа.

Энэхүү мист-д эмгэн хумсны нялцгай эдийн агууламж тун өндөр, гайхамшигтай чийгшүүлдэг, миний Body Shop-н Vitamen E мист-ээс ч илүү санагдсан. Цацагч нь деодарант-х шиг тул маш нарийн ширхэгээр цацрах тул, будагны өмнө хойно хүссэн үедээ хэрэглэх боломжтой. Mizon ер нь их таалагдсан, үнэ нь ч боломжийн санагдсан. Солонгост зарагддаг үнээр нь худалдаж авч байна гэхээр аятайхан боломж ч юм шиг (:

Thursday, April 10, 2014

Tony Moly - Intense Care Snail Eye Mask




Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: 28500₮

Эмгэн хумс гоо сайхны алдартай найрлагын нэг болоод нэлээд хэдэн жил боллоо.

15 хос нүдний маск. Хөргөгчинд хадгалж байгаад нүд хавдсан өдөр, ядарсан өдөр, босмооргүй санагдсан гэх зэрэг үед хөргөгчнөөч гаргаад 10 минут хүйтнээр тавих маш сайхан сэргээсэн мэдрэмж төрүүлэхээс гадна нүдний хавдалтыг сайн бууруулдаг. Чийгшил, тэжээл өгөх чадвар зэрэг нь нэг их гоц гойд санагдаагүй.

Puff Diddy хүртэл нүдэндээ ийм төрлийн маск тавьдаг байх нь байна шүү ((:


Үсээ хэрхэн "зөв" угаах вэ?

Сүүлийн хэдэн сар үсээ угаах хэд хэдэн аргуудыг туршиж үзээд хамгийн үр дүнтэй санагдсан 1 аргыг сонгон авч бичихээр шийдлээ.

Үс сайхан бол Зүс сайхан - ёстой үнэн үг шүү! Үс хүний нүүрийг хэлбэржүүлэхээс гадна мөр, хүзүү гээд цээжин биеийн дээд хэсгийг галбиржуулах чадалтай. Үсээ өөрийн дүр төрхөд тааруулж засуулахад цаг, мөнгө битгий харамлаж байгаарай гэж хэлмээр байна.


1. Үсээ хүйтэн бүлээн усаар норгоод ямар ч шампунь, бодис хэрэглэлгүй 3 минут орчим нойтон хуйхандаа иллэг хийж, үсээ угааж буй мэт гараараа илнэ.

2. Ангижируулагчаар үсний үзүүрээс эхлэн угааж, төгсгөлд нь хуйхаа угаана.

3. Ангижируулагчаа усаар зайлсны эцэст бага зэрэг шампунь-р хуйхнаасаа эхлэн үсээ угаана.

Энэ маягаар угаавал ангижируулагч үсийг амархан тослогтуулж, хүнд оргиж дараад байхгүй ч хангалттай чийгшил өгч чадна. Туршиж үзээд үр дүнгээ хуваалцаарай. (:


Wednesday, April 9, 2014

LUCAS PAPAW Ointment


Австралийн хит бүтээгдэхүүн, органик папуа жимсний өтгөрүүлсэн тос. Нэг хэсэг амтай болгон нь л энэ бүтгээгдэхүүнийг хамгийн сайн чийгшүүлэгч, харшлын тууралт, хүүхдийн живхнээс үүссэн тууралт зэргийг маш сайн дардаг хэмээн магтацгааж байсан. 2011 онд Allure сэтгүүлийн шилдэг 100 гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэг нь болж байсан.

Харшлын тууралтад үнэхээр сайн юм аа, чийгшүүлэх тал дээр харин санаанд хүрсэнгүй.
Түлэнхий, шавьжний хазалт зэрэгт бас их сайн юм шиг байна. Австрали явах болвол заавал авах зүйлсийн нэг байна шүү.